“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9 шүүгдэгч нар холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Хөвсгөл аймаг дахь шүүхэд өнөөдөр /2024:05:01/ эхэлсэн. Тэгвэл "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн шүүх хурал яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшиллоо.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Хөвсгөл аймгийн Спортын ордонд зохион байгуулж байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч цахимаар 3, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 430, хохирогч нарын өмгөөлөгч, биечлэн 1, цахимаар 3, яллагдагч нарын өмгөөлөгч 0, нэр бүхий 18 иргэний нэхэмжлэгч, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 57 ажиглагч шүүх хуралдаанд оролцож байна.
Сануулахад, "Бэлтэс мөрөн" компанийн сүлжээний бизнесийн хохирогчид нь 2000 гаруй бөгөөд 46 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн хохирогчид нь мэдээлж байв.
Холбоотой мэдээ