Нетаньяху: Эвлэрлийн хэлэлцээрээс үл хамааран Рафах руу дайрна

Хуучирсан мэдээ: 2024.05.01-нд нийтлэгдсэн

Нетаньяху: Эвлэрлийн хэлэлцээрээс үл хамааран Рафах руу дайрна

Нетаньяху: Эвлэрлийн хэлэлцээрээс үл хамааран Рафах руу дайрна
Израиль Хамастай эвлэрлийн хэлэлцээр хийхээс үл хамааран Газын өмнөд хэсэгт орших Рафах хот руу дайрна гэж ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдлээ. Египет, Саудын Арабын зуучлагчид Хамастай гал зогсоох хэлэлцээ хийж байх үед тэрбээр уг мэдэгдлийг гаргасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ням гаригт  Нетаньяхутай утсаар ярихдаа Рафахын асуудлаар "тодорхой байр сууриа дахин илэрхийлэв" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.  Байден өмнө нь Рафах руу дайрсан явдлыг "улаан шугам давсан " гэж тодорхойлсон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Рафах руу хийсэн дайралт нь "тэвчихийн аргагүй хурцадмал байдлыг нэмж үүсгэсэн" гэж үзсэн ба  "Израильд нөлөө бүхий бүх хүмүүсийг дахин дайрахаас  урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийхийг" Мягмар гаригт уриалав. Газын 2.5 сая хүн амын талаас илүү хувь нь Рафахад оршин суудаг бөгөөд тэн хагас нь дайнаас зугтан орон гэрээсээ дүрвэжээ. Олон улсын тусламжийн байгууллагуудын ажилчид  нүүлгэн шилжүүлсэн хүмүүст хоол хүнс, ус, эм тариа дутагдаж байгаа тухай удаа дараа ярьсан юм.Гэвч Нетаньяху Рафахад тавьсан бүх зорилгодоо хүрэх хүртэл дайн үргэлжилнэ гэж Мягмар гаригт мэдэгдэв. Тэрбээр "Бид дайныг бүх зорилгодоо хүрэхээс өмнө зогсооно гэж бодож болохгүй" гэжээ. Нетаньяхугийн албанаас гаргасан мэдэгдэлд “Бид Рафах руу орж, бүхэл бүтэн ялалтад хүрэхийн тулд тэнд байгаа Хамас батальонуудыг тохиролцоотой ч юм уу хэлэлцээргүйгээр устгана” гэж мэдэгджээ. Ерөнхий сайд болон түүний үндэсний аюулгүй байдлын зөвлөх Цачи Ханегбиг дайныг үргэлжлүүлж, олон улсын дарамт шахалтыг үл тоомсорлохыг уриалсан.  Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх Израилийн засгийн газрын удирдагчид болон цэргийн командлагчдыг дайны гэмт  хэргээр баривчлах тушаал гаргахаар бэлтгэж байна гэж мэдэгдэл гаргажээ. Үүнийг Нетаньяху болон түүний засгийн газар буруутгаж, тохуурхсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж