Ким Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"

Хуучирсан мэдээ: 2024.05.01-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"

Ким Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн Пүрэв гаригт Солонгосын ардын хувьсгалт арми байгуулагдсаны 92 жилийн ойн хүрээнд Ким Ил Суны нэрэмжит Цэргийн их сургуулиар зочилжээ. Энэ үеэрээ тэр нийт 18 машины цуваатай сүр дуулиантай хүрэлцэн ирсэн байна. Үүний дунд Японд үйлдвэрлэсэн зургаан шинэ "Toyota SUV" байжээ.

НҮБ 2017 онд Хойд Солонгос руу тээврийн хэрэгсэл шилжүүлэхийг хориглосон. Брэндийн логог нь арилгасан зургаан ширхэг "Toyota Land Cruiser 300" машин нь НҮБ-ын хориг арга хэмжээг Пёньян тойрч байгаагийн хамгийн сүүлийн нотлох баримт болов. Эдгээр нь 2021 оноос хойш үйлдвэрлэгдсэн "Toyota J300" цувралын машин байсан бөгөөд анхны үнэ нь 80 мянган ам.доллар.

Цуваанд "Toyota"-аас гадна "Mercedes-Benz Maybach GLS 600" жийп хоёр, "Lexus LX" жийп хоёр, "Ford Transit" машин хоёр, "Mercedes Sedan" тав, нэр нь мэдэгдэхгүй өөр нэг хуучин жийп гээд нийт 18 машин байжээ.

Ким Жон Уны тансаг зэрэглэлийн автомашины цуглуулга багагүй шинэчлэгдсэн нь эндээс харагдана. Тэрбээр энэ оны эхээр ОХУ-ын ерөнхийлөгч Путинээс хуягт "Aurus" лимузин хүлээж авчээ. Мөн АНУ-д үйлдвэрлэсэн "Cadillac" жийп хөлөглөсөн зургууд нь өнгөрсөн сард хэвлэлээр гарсан билээ.

Хойд Солонгос эдгээр машиныг хэзээ, хэрхэн импортолсон нь тодорхойгүй. Тухайн машинуудын жинхэнэ загвар мөн болох нь батлагдвал Хойд Солонгос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1718 тоот тогтоолыг зөрчсөн хэрэг болно. Шинэ загварын машинууд байнга гарч ирж байгаа нь Ким Жон Уны хориг арга хэмжээнээс зайлсхийх, томоохон эд зүйлсийг импортлох чадварыг харуулах юм. Цаашилбал, зэвсэг, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй холбоотой худалдан авалтыг ч энэ аргаар хийж магадгүй гэсэн таамаглалыг төрүүлж байна.

Эх сурвалж: NK NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж