Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 52 дугаар байрны урд талын дулааны шугаманд хүний цогцос байгааг харсан иргэд цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Шуурхай бүлэг 105-ынхан хэргийн газар ажиллаж дулааны шугамаас цогцосыг гаргаж, дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ. Тархиндаа хүнд гэмтэлтэй, нүүр , гар, хөлөндөө их хэмжээний шарх авсан түүнийг хэн болохыг тогтоохоор цагдаагийн хэлтэс ажиллаж байна.
Х.Хангал