Нью-Йоркийн цагдаа нар бүрэн хүчээ дайчилж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.01-нд нийтлэгдсэн

Нью-Йоркийн цагдаа нар бүрэн хүчээ дайчилж байна

Нью-Йоркийн цагдаа нар бүрэн хүчээ дайчилж байна

Газын зурваст болсон мөргөлдөөнөөс болж дүрвэсэн палестинчүүдийг АНУ-д авчрах талаар Цагаан ордон хэлэлцэж байна. Дүрвэгч гэр бүлийн нэг гишүүн нь АНУ-ын иргэн бол ногоон гэрлээр цагаачлах боломжийг олгох  ба цаашлаад тус улсын иргэн болох боломжтой  аж. Гэхдээ анхан шатны хэлэлцүүлэг явагдаж байгаа тул дүрвэгсдийн тодорхой тоо гараагүй. Энэ үеэр тус улсын их дээд сургуулиудын оюутнууд Израиль болон холбоотон орны аж үйлдвэр, бараа бүтээгдэхүүнийг бойкотлох хөдөлгөөн өрнүүлжээ.

Нью-Йорк хотод оюутнууд Колумбын их сургуулийн  хотхоны гадаа цугларсан ба  жагсаал хурцадмал байдалд хүрсний дараа цагдаагийн алба бүрэн хүчээрээ баривчилгаа явуулж эхлэв. Жагсагч оюутнууд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарснаар   сургуулийн гаднах эд зүйлс эмтэрч, хэмхэрсэн гэж "CBS" агентлаг мэдээлжээ. Энэ долоо хоногийн эхээр томоохон сургуулиудын хотхон даяар мянга мянган оюутан залуус жагсч байна. Цагдаагийн албан хаагчид болон оюутнуудын хооронд гарч буй сөргөлдөөн нь сургуулийн захиргааны шийдвэрээс үүдэлтэй. Хэдэн өдрийн турш үргэлжилсэн жагсаалын үеэр сурагчид хичээл таслах, хотхоны талбайд хуаран байгуулах, сургуулийн эд хөрөнгийг эвдлэх зэргээр жагсаал өрнүүлсэн тул сургуулийн захиргаа цагдаа дуудах болжээ.

Нью-Йоркийн Ардчилсан намын конгрессын гишүүн Жамаал Боуман Колумби дахь цагдаагийн ажиллагааг буруутгаж, тус сургуульд "цагдаагийн оролцоо өндөр байгаад эгдүүцэж байна" гэжээ. Багш асан Боуман "боловсролын байгууллагууд нь шүүмжлэлтэй сэтгэх чадварыг хөгжүүлж, илүү шударга, амар амгалан ертөнцийг бий болгохын тулд янз бүрийн нийгэмлэгүүдтэй хамтран ажиллаж сурах орон зай байх ёстой. Коллежийн хотхоныг цэрэгжүүлж, цагдаа нар өргөнөөр ажиллаж, олон зуун оюутнуудыг баривчилж байгаа нь манай ардчиллын тулгын чулуу болох боловсролын үүргийг шууд эсэргүүцэж байна" гэж шүүмжилжээ. Мөн Колумбийг их сургуулийн захиргааг  " цаашид хор хөнөөл учруулахаас нь өмнө энэ аюултай хурцадмал байдлыг зогсоож, хүн төрөлхтнийг үзэн  ядалтаас ангид байлгах шийдэл"-ийн талаар оюутнуудтай хэлэлцээ хийх ёстой гэдгийг уриалав.

Колумбийн их сургуульд хамгийн анх Газын дайныг эсэргүүцсэн оюутнууд хуран байгуулсан. Их сургуулийн ерөнхийлөгч кампус дахь антисемитизмийн талаар Конгресст мэдүүлэг өгснөөс хойш нэг өдрийн дараа буюу дөрөвдүгээр сарын 18-нд жагсагчдын тоо эрс нэмэгджээ. Тиймээс,  оюутнуудыг дарамталж, айлган сүрдүүлсэн орчин үүсгэж байна гэх үндэслэлээр жагсагчдын эсрэг цагдаа дуудаж, 100 гаруй хүн баривчлагдсан байна.  Үүний дараа АНУ-ын бусад их сургуулиудад олон арван  эсэргүүцлийн жагсаал өрнөж эхлэв. Техас, Калифорниа, Жоржиа, Хойд Каролина, Юта, Виржиниа, Нью Мексико, Калифорниа, Нью Жерси, Коннектикут, Луизиана зэрэг мужуудын оюутны хотхонд цагдаа нар 1000 гаруй оюутан, жагсагчийг баривчилжээ. Харин бусад их дээд сургуулиуд өөр арга барилыг баримталж, эсэргүүцлийн жагсаалыг хурцадмал байдалд хүргэлгүй үргэлжлүүлэхийг хүссэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC LIVE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж