"Сувилагчийн үнэ цэнэ" өдөрлөг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2024.05.01-нд нийтлэгдсэн

"Сувилагчийн үнэ цэнэ" өдөрлөг зохион байгуулав

"Сувилагчийн үнэ цэнэ" өдөрлөг зохион байгуулав

Улсын гуравдугаар эмнэлэг,  Эрүүл мэндийн яам болон эмнэлгийн захиргаа, сувилахуйн алба болон бусад /ХБЭСТ, УСТ, ЭЭНТ , ЗСМЗТ/ албаныхан  хамтран  "Сувилагч мэргэжилтний үнэ цэнэ" өдөрлөгийг эмнэлэг дээрээ /2024.04.29/ зохион байгуулав. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад сувилагч мэргэжилтний үүрэг оролцоо ихээхэн чухал ач холбогдолтой бөгөөд өнгөрсөн жилүүдэд дэлхий даяар дэгдсэн цар тахлын хүнд үеийг даван туулахад сувилагч мэргэжилтэн ямар чухал, ямар хэрэгцээтэй ажил мэргэжил болохыг харуулсан төдийгүй, мэргэжлийн ажлын онцлог,  ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах, сувилагч мэргэжлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, төлөвшүүлэх зорилготой өдөрлөгт сурагчид оролцсон байна.

Өдөрлөгт Эрүүл мэндийн яамны ЭТҮГ-ийн анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн Сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Хандармаа,  Улсын гуравдугаар эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир, ЭЗЭДЗ А.Эрдэнэдалай болон Баянгол дүүргийн ерөнхий боловсролын  93,77,28 ,113, 13, 40, Эрдмийн өргөө, СХД-ийн Өнөр цогцолбор, Хөгжил цогцолбор, 42 сургууль, СБД-ийн 45 дугаар сургуулийн  6 багш, 170  сурагчид оролцов.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нээж үг хэлэхдээ "Сувилагч мэргэжлийн онцлогийг ойлгуулах, сувилагч  мэргэжилд дурлах, сонирхох нөлөөллийн  үйл ажиллагааг үзүүлэх, хүүхэд залуусыг гэр бүл, эргэн тойрныхоо хүмүүсийг асран сувилах талаар анхны мэдэгдэхүүнтэй  болгох, зөв зан үйлд сургаж төлөвшүүлэх нь чухал. Ялангуяа цар тахлын үеийг эрүүл мэндийн байгууллагынхан тэр дундаа сувилагч нар ямар үүрэг оролцоотой, ач холбогдолтой ажилласан, энэ мэргэжилт ямар үнэ цэнэтэй, ач холбогдолтой болохыг залуучуудад ойлгуулах нь нэн чухал" гэдгийг онцолцсон юм.

Өдөрлөгийн хүрээнд: 

  • “Сувилагч мэргэжлийн тухай ойлголтын талаар
  • Сувилагч мэргэжилтний ажлын онцлог, сувилагч мэргэжлийг сонгосон өөрийн түүх замналын талаар СДОЭТ-ийн сувилагч Б.Наранцэцэг, УСТ-ийн Г.Өөдөс нар сурагчдад танилцуулсан.
  • Сурагчдад артерийн даралт үзэх, халуун үзэх, амьсгал тоолох, судасны лугшилт тоолох, уушиг зүрх чагнах, амилуулах суурь тусламжийг яаж үзүүлэх, хараа сонсголоо хэрхэн хамгаалах чиглэлээр 4 өртөөгөөр эмч, резидент эмч сувилагч нар сургалт зохион байгуулсан.
  • Сувилагч мэргэжилтний ажлын хувцасны онцлог, сувилагчийн мэргэжлийн дүр төрхийг харуулах зорилгоор 5 сурагчид сувилагчийн ажил, яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагаатай танилцуулах зэргээр хүүхэд, залуучуудад сувилагч мэргэжлийн онцлог, ач холбогдлыг ойлгуулсан арга хэмжээ зохион байгуулав.

Өдөрлөгт оролцсон сурагчдын зүгээс сэтгэл ханамж өндөр байгаа бөгөөд цаашид олон хүүхэд сувилагч мэргэжлийг сонгож суралцах, ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж