Л.Чинбатад Хан-Уул дүүргээс гарах эрхийг нь хязгаарлах ял оногдуулав

Хуучирсан мэдээ: 2024.05.01-нд нийтлэгдсэн

Л.Чинбатад Хан-Уул дүүргээс гарах эрхийг нь хязгаарлах ял оногдуулав

Л.Чинбатад Хан-Уул дүүргээс гарах эрхийг нь хязгаарлах ял оногдуулав

Б.ГАНЗОРИГИЙГ ХУРУУ ХУГАЛСАН, Л.ЧИНБАТЫГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ГЭЖ ЯЛЛАЖЭЭ

Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ хэргийг прокурорын байгууллагаас мөрдөн шалгаж байна гэдэг мэдээллийг албаныхан өгч буй. Нэг жил гаруй хугацаа өнгөрсөн хэдий ч шийдэгдээгүй байгаа юм. Тэгвэл Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2024.05.01/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.30 цагт болно.

Түүнийг бусдыг амийг машинаараа дайрч хөнөөхийг завдсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хүний амийг хөнөөхийг завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Харин прокурорын газраас “Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хүний амийг хөнөөхийг завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн олон нийтийн сүлжээнд бичлэг хийсэн Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзоригийг "Гачуурт" ХХК-ийн ажилтны хурууг хугалсан гэж яллах дүгнэлт үйлджээ. Прокурорын байгууллагаас нэг хавтаст хэргийг хоёр зүйл ангиар салгаж, тус тусад нь шүүхээр болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж