Хятад экспортлогчид АНУ-ын хоригоос эмээв

Хуучирсан мэдээ: 2024.05.01-нд нийтлэгдсэн

Хятад экспортлогчид АНУ-ын хоригоос эмээв

Хятад экспортлогчид АНУ-ын хоригоос эмээв

Хятадын томоохон банк, санхүүгийн байгууллагууд Оростой холбоотой гүйлгээ, санхүүжилтээ зогсоож байна. Учир нь, АНУ-ын Орост тавьсан хориг арга хэмжээнээс болж ийм төрлийн гүйлгээний төлбөрийг бууруулахаас аргагүй болсон байна. Гуандун хотод төвтэй компани цахилгаан барааны төлбөрөө барагдуулахын тулд Хятадын ОХУ-тай хиллэдэг хилийн дагуу ажилладаг валют брокеруудтай хамтрах талаар ярилцна байна бизнесмен Ван хэвлэлд ярьжээ.
Украинд 2022 онд довтолсон цагаас хойш АНУ Орос болон Оросын аж ахуйн нэгжүүдийн эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авсан юм. Москвагийн дайныг Хятад санхүүжүүлэхэд туслаж байна  гэх Вашингтоны буруутгасан тул хоёр орны бизнест асуудал үүсч эхэлсэн. л хязгаарлахад хүрчээ. Үүнээс болж Хятадын хэд хэдэн экспортлогчид Оросын зах зээлээс бүр мөсөн гарсан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Нөгөө талаар, ом банкууд  Оросоос төлбөрөө авахын тулд хэдэн өдөр биш, хэдэн сар зарцуулах болсон тул  уламжлалт бус төлбөрийн сувгуудыг ашиглах эсвэл бизнесээ хумихад хүргэж байна. Харин Хятадын жижиг бизнес эрхлэгчид Орост үргэлжлүүлэхийн тулд зуучлагчаар дамжуулах, хориотой крипто зэрэг "далд" арга замыг эрэлхийлэх болжээ.

“ДАЛД” ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хятадын төрийн өмчит банкны зээлийн мэргэжилтэн Оросын гүйлгээтэй холбоотой АНУ хориг арга хэмжээ авч магадгүй гэж Ванд хэлж байжээ. Хятадын дөрвөн том банкны нэг нь  хориг арга хэмжээний эрсдэлээс сэргийлэхийн тулд Оростой холбоотой бизнесүүдэд хяналт шалгалтаа чангатгасан гэж мэдэгджээ. Нэрээ хэлэхгүй байхыг хүссэн банкир “Гол шалтгаан нь шаардлагагүй бэрхшээлээс зайлсхийх явдал” гэсэн байна.

Өнгөрсөн сараас эхлэн Хятадын банкууд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөхгүйн тулд Оростой холбоотой гүйлгээг шалгах ажлыг эрчимжүүлсэн эсвэл бизнесээ бүрмөсөн зогсоосон тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Оросын ашиг сонирхол бүхий Хятадын бизнес эрхлэгчдийг төлөөлдөг зүүн өмнөд мужийн худалдааны байгууллагын дарга "Хятад, Оросын хоорондын гүйлгээ "газар доорх далд сувгаар" явагдах болно. Гэхдээ эдгээр аргууд нь ихээхэн эрсдэл дагуулдаг” гэж мэдэгджээ.  Хятадад 2021 оноос хойш хориглогдсон криптогоор төлбөр хийх нь цорын ганц сонголт байж магадгүй гэж Москвад амьдардаг Оросын банкир мөн хэлсэн ба "Хятадын том, жижиг банкуудаар KYC (үйлчлүүлэгчээ таних) замаар дамжих боломжгүй" гэжээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон экспорт компаниудад төлбөр тооцоо хэрхэн хийж  буй талаар Хятадын Гадаад хэргийн яам тодорхой мэдээлэлгүй байгаа ба холбогдох тайлбар гаргаагүй аж.

ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ АНХААРУУЛСАН НЬ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Баасан гаригт Хятадын дээд дипломат Ван И-тэй таван цаг хагас уулзсаныхаа хүрээнд  "Украины эсрэг Оросын түрэмгийллийг Хятад эрчимжүүлж байна" гэжээ.  Гэсэн хэдий ч Ши Жиньпин даргатай уулзсан түүний айлчлал нь өнгөрсөн онд дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын харилцааг түүхэн доод түвшинд хүргэсэн олон нийтийн хурцадмал байдлыг намжаасан цуврал алхамуудын хамгийн сүүлийнх нь байлаа.

Иргэний болон цэргийн давхар хэрэглээний худалдааг хөнгөвчлөх Хятадын санхүүгийн байгууллагуудын эсрэг АНУ арга хэмжээ авахад бэлэн байгааг албаныхан анхааруулав.  Хятадын зарим банкинд хориг арга хэмжээний талаар урьдчилан ярилцаж , төлөвлөж байгаа гэж АНУ-ын албаны хүн өнгөрсөн долоо хоногт Ройтерс агентлагт мэдэгдэв.  Энэ талаар Хятадын хэвлэлийн төлөөлөгч "Хятад улс хууль бус, нэг талын хориг арга хэмжээг хүлээж авахгүй. Хятад, Оросын худалдааны хэвийн хамтын ажиллагаа нь ямар нэгэн гуравдагч этгээдийн үйл ажиллагаанд саад учруулахгүй" гэж мэдэгдсэн байна.

Блинкен Хятадын албаныханд “Атлантын далай дамнасан аюулгүй байдлыг хангах нь АНУ-ын үндсэн ашиг сонирхол” гэдгийг ойлгууллаа гэж хэвлэлийн төлөөлөгч хэлэв. "Хэрэв Хятад улс энэ асуудлыг шийдэхгүй бол АНУ шийдэх болно” гэжээ.  Гуравдугаар сарын эхнээс Хятадын бараг бүх томоохон банкууд Оростой хийх төлбөр тооцоогоо түр зогсоосон гэж Гуандун дахь бүртгэлтэй электрон барааны компанийн менежер мөн мэдэгдсэн байна.

Төрийн өмчит томоохон зээлдүүлэгчдийн зарим нь Оростой холбоотой бизнес буурч, түрэмгийллийн дараа хөрөнгийн өсөлтийг бууруулжээ. "Их-4"-ийн дотор Хятадын Барилгын банк “601939.SS“ ОХУ-ын охин компанийн хөрөнгө өнгөрсөн онд 14 хувиар, Хятадын Хөдөө аж ахуйн банк “601288.SS”-ийнх 7 хувиар тус тус буурчээ. Үүний эсрэгээр тус улсын хамгийн том зээлдүүлэгч болох Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк “601398.SS” Оросын нэгжийн хөрөнгийн хэмжээ 43 хувиар өссөн гэж мэдээлэв. “Bank of China (BOC) 601988.SS”, дөрөв дэх том нь задаргааг өгөөгүй байна.

 

Эх сурвалж: Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж