М.Бадарчид холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2024.04.30-нд нийтлэгдсэн

М.Бадарчид холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг танилцуулав

М.Бадарчид холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг танилцуулав

Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр /2024.04.30/ 10.00 цагт үргэлжилсэн. М.Бадарч шүүх хуралд үдээс хойшхи завсарлагааны дараа өөрөө ирсэн бөгөөд комиссоос шийдвэрийг танилцуулж байна /2024.04.30-21:10 цаг/.

Даргалагч Г.БАТЗАЯА:

-Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан болж, М.Бадарчийн нэхэмжлэлтэй холбогдуулж хэлэлцлээ. Монголын үндэсний баяр наадам зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороонд холбогдох маргааныг Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 13.1-ийн Д-д заасны дагуу хяналтын хүрээ хязгааргүй байх, давж заалдах гомдлын хүрээнд тухайн асуудалтай холбоотой бүх зүйлсийг багтаасан бөгөөд эхний шийдвэр гаргагчийн гаргасан асуудлууд, хянан шийдвэрлэгдэх цар хүрээгээр хязгаарлагдахгүй бүгдийг нь шинжлэн судалсан. Давж заалдах гомдол гаргасан аль ч тал ижил үйлдлийн шалтгаан, эсвэл ерөнхий бичиг баримт нөхцөл байдлаас үүдэлтэй, нэг бол анхан шатны хэлэлцүүлэгт танилцуулж, шийдвэрлүүлсэн тохиолдолд нотлох баримт болон дүрмийн үндэслэл, нэхэмжлэлийг гаргаж өгч болно гэж зааснаар хяналтын хүрээг хязгаарлахгүйгээр Дэлхийн Допингийн эсрэг дүрэмд нийцүүлэн хяналаа.

Өөрөөр хэлбэл, маргаантай холбоотой бүх зүйлсийг энд хянасан гэж ойлгож болно.

Энэ нь допингийн давж заалдах шатны комиссын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 1.3-д зааснаар үр дүнгийн удирдлагын ажиллагаа нь эрх бүхий байгууллага, тамирчин болон бусад этгээдийн допингийн эсрэг дүрмийг зөрчсөн эсэх, зөрчсөн бол холбогдох шийтгэлийг оногдуулахаар явуулж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэлбэр гэж заасан байдаг. Допингийн давж заалдах комисс нь дүрмийн зөрчил мөн эсэхийг тогтоож, хэрэв зөрчсөн бол шийтгэлийг эцэслэн оногдуулах эрхийг дэлхийн допингийн эсрэг агентлагаас шилжүүлж авсан. Энэ хүрээнд маргааныг хяналаа.

Нэгдүгээрт, Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1.2-т тамирчны В сорьцын шинжлэгдэж буй үр дүн нь А сорьцонд хориглосон бодис, түүний маркер метафолит илэрсэн бол дахин баталсан гэж заасан. Өөрөөр хэлбэл, шинжилгээний хариу хүчин төгөлдөр байна. Иймээс өргөдөл гаргагчийн дурдаж буй олон улсын стандартуудын зөрчлүүд нь шинжилгээний дүнд нөлөөлөхүйц зөрчил биш гэж үзлээ.

Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.4.1.1-т тамирчин биедээ ямар ч хориглосон бодис оруулахгүй байхыг анхаарах нь тамирчны өөрийн үүрэг. Тамирчин өөрийн сорьцноос илэрсэн аливаа хориглосон бодист хариуцлага хүлээнэ гэж заасан. Мөн тус дүрмийн 21.1.3-т зааснаар хэрэглэсэн зүйлийнхээ төлөө хариуцлагыг дангаар хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч М.Бадарч нь хориглосон бодис  биед хэрхэн орсноо нотолж чадаагүй.

Тиймээс Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1-д зааснаар допингийн зөрчил мөн болохыг тогтоож байна. Гэсэн хэдий ч үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18.2-т бөх, сурын харваач, холбогдох үндэсний хороод дэлхийн допингийн эсрэг дүрэм эсвэл допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө гэж заасан байна. Мөн допингийн эсрэг үндэсний дүрмийн 8.2-т зөвхөн үндэсний их баяр наадмын хувьд хуульд заасан эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэр гаргана гэж зааснаар үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо мөн байна.

Нэгэнт үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо нь үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэгчийн хувьд сөрөг анализитик илэрсэн М.Бадарчид үр дүнгийн удирдлагын хорооны олон улсын стандартын 5.1-д заасан мэдэгдлийг хэрэгжүүлсэн гэх боловч А сорьцын шинжилгээний хариу ирсний дараа 2023 оны наймдугаар сарын 21-ний өдөр М.Бадарчид хүргэгдсэн мэдэгдэл нь үр дүнгийн олон улсын стандартын 5.1.2.1-ийн Ж, З заалтыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, 5.1.2.1-ийн Ж-д тамирчин дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10.8.1, 10.8.2-т заасны дагуу эрхийг нь эдлүүлээгүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, тамирчин допинг хэрэглэсэн зүйлтэйгээ холбоотойгоор хамтран ажиллахыг санал болгоогүй. өөрөө хүлээн зөвшөөрөхийг санал болгоогүй гэж үзлээ.

Шүүх хурлын шийдвэрийг даргалагч Г.Батзаяа танилцуулж, гишүүн Л.Болорчимэг, Х.Бакытжан нар мэдээллээ.

Товч тэмдэглэл: Улсын арслан М.Бадарчийг додинг хэрэглэсэн гэж үзэв. Гэхдээ түүний тамирчны эрхийг эдлүүлээгүй учраас эцсийн шийдвэр гаргах хугацааг ирэх долоо хоног хүртэл сунгалаа.

Монголын олон улсын арбитрын шүүхийн давж заалдах шатны комисс хуралдаж шийдвэрээ танилцуулж дууслаа. М.Бадарч арслан сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож байна гэдгийг хурал даргалагч мэдэгдэв. Мөн М.Бадарчийн шинжилгээ авах олон улсын дүрэм стандарт алдагдсан гэдэг гомдол бодитой байна. Гэхдээ олон улсын дүрэм алдагдсан нь шинжилгээний үр дүнд нөлөөлөхүйц биш байна гэж үзлээ.

Допингийн эсрэг байгууллага шинжилгээний хариуг тамирчинд урьдчилан мэдэгдээгүй, хамтран ажиллах санал тавиагүй, барилдах эрх хасах шийтгэлийг нь албан ёсоор мэдэгдээгүй шууд гаргасан нь тамирчны эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Тиймээс энэ эрхүүдийг хангуулах долоо хоногийн хугацааг допингийн эсрэг байгууллагад өгөв. Мөн энэ мэдэгдлийн хариу тайлбар гаргах эрхтэйг М.Бадарчид мэдэгдлээ. Давж заалдах комиссын зүгээс хуулийн дагуу М.Бадарчид хамтран ажиллах санал байгааг мөн танилцууллаа.

  • Нэгдүгээрт, хэн энэ бодисыг санал болгосон, яаж олж авсан, ямар замаар хэрэглэсэн гэдгээ тайлбарлах,
  • Хоёрдугаарт, допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийтгэлийн хугацааг багасгаж барилдах эрхийг нэг жилээр хасах боломж байгааг хурал даргалагч тайлбарлаж өглөө.

Эцсийн шийдвэр гарах хүртэл М.Бадарчийн барилдах эрхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж