“Матар Данди”-ийг татварын өрөө барагдуул гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

“Матар Данди”-ийг татварын өрөө барагдуул гэв

Матар хочит Данди буюу 70 настай жүжигчин Paul Hogan Сидней хотод 101 насандаа хорвоог орхисон ээжийнхээ оршуулгын ёслолд очоод байх үед нь Австралийн татварын газраас олон сая долларын татварын өр нэхэмжилжээ.

Жүжигчин Лос-Анжелос хотод эхнэр хүүгийн хамт амьдардаг ба өрөө төлж дууссан цагт гэртээ харихыг зөвшөөрнө хэмээн татварын албанаас мэдээлсэн байна. Тэд жүжигчнийг сүүлийн таван жилд 38 сая ам.долларын орлогоо нуун дарагдуулсан хэмээн үзэж байгаа аж.

Тэрбээр Австралийн телевизийн "A Current Affair" нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би татварын албаныхны нэхэмжлээд буй тэр их мөнгөний арван хувийг ч төлу чадахгүй. Хэрвээ би татвараас зайлхийгч байсан бол хэрэг маань илэрлээ гээд чимээгүйхэн байж, хурдхан төлөхийг хичээх байсан. Би ямар ч буруугүй. Тэд өөрсдөө гарцаагүй байдалд орж, их хэмжээний татвар төлүүлэх хэрэгтэй болсон байх. Тэгээд л намайг гэмгүй байхад цагаандаа гаран буруутгаж байна. Би бизнесмэн биш. Хүмүүсийн боддог шиг тийм их мөнгө надад байхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Тэр “Матар хочит Данди” кинонд хамтран тоглосон жүжигчин Linda Kozlowski-той гэрлэсэн ба хүүгийн хамт гурван жилийн өмнө АНУ-д амьдрахаар ирсэн юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж