“Алтай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Монгол Улсын Их хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, БНСУ-ын “Бан Ги Мун сан” хамтран зохион байгуулсан энэ удаагийн чуулга уулзалт “Тогтвортой хөгжлийн зорилго 16 буюу Энх тайван, шударга ёс, бат бэх институт” сэдвээр хоёр өдөр болж өнгөрсөн юм.
НҮБ-ын улс орнууд өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлэхэд тэгш бус байдал, дотоодын болон дэлхий нийтийн ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, боловсрол, эрүүл мэндийн салбарт байгаа бэрхшээлүүд асуудал болж байгааг энэ хуралд цугларсан эрдэмтэн судлаач, улс орнуудын хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс онцлон хэлж байлаа.
Дэлхийн улс орнуудын талаас илүүд нь сонгууль болж буй энэ жилийн хувьд Тогтвортой хөгжлийн зорилтын 16-д бичигдсэн энх тайван, шударга ёс, тогтвортой тогтолцоог ханган ажиллахын чухлыг тэд дурдаж байсан. Яг энэ цаг үед уг арга хэмжээг зохион байгуулж байгаа манай парламент жендэрийн мэдрэмжтэй байдлын өөрийн үнэлгээг анх удаа хийж, хүний эрхийн байдлын үнэлгээг анх удаа хийсэн Азийн улс болсон гэдэг нь онцлогдох нэгэн сэдэв байв.
Өнгөрсөн жилийн өдийд болсон анхны олон улсын чуулга уулзалтын дараахан баталсан Сонгуулийн тухай хуулиараа дэвшилтэт олон заалтыг оруулсан мэдээг талархан хүлээж авсан талаараа хуучны зочид онцлон хэлж байсныг дурдахгүй байхын аргагүй. Тухайлбал, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн “Өнгөрсөн онд бид Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар энд хуран чуулж байсан бөгөөд энэ талаар гарсан олон ахиц дэвшил байна. Энэ жил бид ахицаа үргэлжлүүлэн, агуулгаа өргөжүүлэн “Хэнийг ч ардаа орхихгүй” хамтдаа хөгжих талаар хэлэлцэхээр цуглалаа. Энэ цаг үед дэлхий даяар дайн дажингийн аюул нүүрлэж уур амьсгалын аюул дахин дахин давтагдаж байгаа үед глобал шийдлүүд шаардлагатай. Бидэнд одоо алдах цаг болон эрх байхгүй. Бид ирээдүй хойч үедээ ийм нийгмийг үлдээж болохгүй юм” гэсэн нь нэгийг бодогдуулна.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү “2023 оны Алтай Дамнасан Тогтвортой байдлын яриа хэлэлцээ залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн эрхийг чухалчилж Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилтын хүрээнд зохион байгуулагдсан. Тэрнээс хойш Монгол Улсын Парламент чухал даацтай өөрчлөлтийг хийсэнд нь баяр хүргэмээр байна. Сонгуульд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, Сонгуулийн хуулинд хүйсийн квотыг 30 хувь хэмээн заасан нь сайшаалтай. Энэ үйл явдал болон бусад өөрчлөлтүүд нь дэлхий хэмжээнд загвар болох жишиг тогтоосон билээ. Энэ жилийн сэдвийн хүрээнд ч энэ амжилтуудаа хадгалан тогтвортой институцийг бий болгох нь чухал” хэмэн онцлон хэлсэн юм.
Хурлын төлөөлөгчид хэсэгт хуваагдан тухайлан сэдвээр ярилцсан бөгөөд олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон хуралдааныг НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Матильда Димовска удирдан явуулсан.
Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилт буюу энх тайван, шударга ёс, тогтвортой тогтолцоог бий болгоход олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо юу байх талаар тэд нэлээд ярилцахад аливаад шийдвэр гаргагчдын манлайлал нэлээд чухал байдаг талаар санал нэгдэж, төлөөллийг хангах нь чухал талаар дурдаж байлаа.
Мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар тунхагийн шинжтэй биш бодит ажил хэрэг болгох хэрэгтэйг онцолж үүний тулд системээр нь харж, бүтцийн
асуудлуудыг шийдвэрлэж байж шийдэл гарна хэмээж байв. БНСУ-ын Йонсей их сургуулийн профессор Тэ Ён Жун “Монгол бол байгалийн баялаг ихтэй орны нэг. Гэхдээ хүний нөөц маш хязгаарлагдмал улс. Харин Солонгос эсрэгээрээ байгалийн баялаггүй ч хөгжлийн гол хүчин зүйл нь хүний нөөц. Цөөхөн хүн амтай орны хувьд хүн бүрийн чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн шийдвэр гаргах түвшний манлайлал маш чухал бөгөөд ирэх жилүүдэд жендэрийн тэгш байдлыг хангахад чухалчлан ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн манайд дутагдаж байгаа асуудлыг гаргаж тавьсан нь анхаарал татаж байв. Оюу толгой компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон анхны эмэгтэй захирал Дэйрдрэ Лингенфэлдэр “Бизнес амжилттай, цэцэглэн хөгжихийн тулд бид бүгдийн оролцоо эн тэнцүү хэрэгтэй. Монгол улсын жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд ахиц дэвшил гарч байгаад сэтгэл хангалуун байна” хэмээгээдтус компанид том том машинуудыг эмэгтэйчүүд жолоодож байгаа, тэд маш хариуцлагатай ажилтнууд байдгийг дурдаж байв.
Ер нь эмэгтэйчүүд ажиллаж байгаа хэсгүүдэд үр ашиг нэмэгдэж байдаг талаар захирлууд онцолж байдаг. Тийм ч учраас уул уурхайн компани атлаа тус компани ойрын жилүүдэд ажиллагсдын хүйсийн харьцаагаа 50:50 болгох талаар мэдэгдсэн байж ч болох юм.
Тус хэсгийн үндсэн илтгэгч БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарт хүйсийн тэнцвэртэй байдал алдагдсныг онцолж, 90 хувь нь эмэгтэйчүүд ажилладаг. Оюутнуудын 70 хувь нь эмэгтэй, цаашид эмэгтэйчүүд улс орны хөгжилд голлох үүрэгтэй оролцох хандлагатай байгааг хэлж байв.
Ер нь боловсролын салбарт нэг хүйс давамгайлсан байгаа шиг шийдвэр гаргах түвшинд эсрэгээр эрчүүд хэт давамгайлсан энэ байдлыг өөрчлөхөд улс төрийн намуудын манлайлал чухал билээ. Төлөөлөл хаана алдагдаж байна, тэнд бодлого алдагдах гээд байдаг учраас шийдвэр гаргах түвшинд төлөөлөл хангагдаж, хүйсийн байдал тэнцвэржээд ирэхээр бусад салбарууд ч өөрчлөгдөөд ирэх боломж бий. Нийгмийн бүхий л бүлгүүд хамтдаа хөгжиж, хэнийг ч орхихгүй хамтдаа урагшлах нь чухал гэдэг санааг бүхий л оролцогч нар хэлж байлаа. Бан Ги Муны хэлснээр хэнийг ч ардаа орхих ёсгүй гэдгийг бүхий л оролцогч нар тодотгож байв.
KimAndersen 2024-04-30 31.40.203.70
Харуулах боломжгүй.
LeslieWilson 2024-04-30 46.8.192.220
Харуулах боломжгүй.
AraselyOwens 2024-04-30 109.248.14.127
Харуулах боломжгүй.
MichelleLawrence 2024-04-30 46.8.56.204
Харуулах боломжгүй.
JessicaAnderson 2024-04-30 46.8.23.62
Харуулах боломжгүй.
TeresaWalker 2024-04-30 46.8.11.141
Харуулах боломжгүй.
JackieAnderson 2024-04-30 45.86.0.242
Харуулах боломжгүй.
LeslieWilliams 2024-04-30 46.8.157.118
Харуулах боломжгүй.
AshleyJablonski 2024-04-30 46.8.22.37
Харуулах боломжгүй.
TracyWest 2024-04-30 188.130.218.150
Харуулах боломжгүй.
MichelleGarcia 2024-04-30 109.248.205.24
Харуулах боломжгүй.
IrmaEstoque 2024-04-30 45.81.136.146
Харуулах боломжгүй.
MariaFernandez 2024-04-30 45.84.177.162
Харуулах боломжгүй.
AngelHall 2024-04-30 46.8.222.57
Харуулах боломжгүй.
JackieWhitener 2024-04-30 188.130.128.237
Харуулах боломжгүй.
TracyMartin 2024-04-30 194.34.248.152
Харуулах боломжгүй.
KarenFetzner 2024-04-30 185.181.247.171
Харуулах боломжгүй.
MaggieRoberts 2024-04-30 185.181.247.40
Харуулах боломжгүй.
NikkiMiller 2024-04-30 109.248.128.99
Харуулах боломжгүй.
LeasaMoore 2024-04-30 45.11.21.87
Харуулах боломжгүй.
MelissaEngland 2024-04-30 45.11.20.144
Харуулах боломжгүй.
AmberCollins 2024-04-30 46.8.22.185
Харуулах боломжгүй.
SharonKyles 2024-04-30 46.8.23.15
Харуулах боломжгүй.
AprilLopez 2024-04-30 46.8.110.204
Харуулах боломжгүй.
JulissaGnine 2024-04-30 188.130.136.37
Харуулах боломжгүй.
KarlaJohnson 2024-04-30 5.183.130.98
Харуулах боломжгүй.
DaisyHall 2024-04-30 46.8.193.181
Харуулах боломжгүй.
LaurenJones 2024-04-30 109.248.14.186
Харуулах боломжгүй.
HillaryEvans 2024-04-30 46.8.110.104
Харуулах боломжгүй.
MariaRivers 2024-04-30 46.8.15.10
Харуулах боломжгүй.
SamanthaGreene 2024-04-30 46.8.17.187
Харуулах боломжгүй.
DiedraRodriguez 2024-04-30 46.8.23.3
Харуулах боломжгүй.
DeborahAnderson 2024-04-30 188.130.187.94
Харуулах боломжгүй.
JessicaJones 2024-04-30 213.226.101.193
Харуулах боломжгүй.
CindyMortensen 2024-04-30 45.11.21.179
Харуулах боломжгүй.
LuisanaFloyd 2024-04-30 46.8.22.230
Харуулах боломжгүй.
DonnaCrocker 2024-04-30 109.248.205.65
Харуулах боломжгүй.
KelseyHarris 2024-04-30 46.8.23.188
Харуулах боломжгүй.
JenniferHingst 2024-04-30 95.182.127.86
Харуулах боломжгүй.
CrystalMartinez 2024-04-30 46.8.212.29
Харуулах боломжгүй.
KathleenLynch 2024-04-30 45.87.252.168
Харуулах боломжгүй.
JocelynBrown 2024-04-30 109.248.15.90
Харуулах боломжгүй.
KatieJohnson 2024-04-30 46.8.154.176
Харуулах боломжгүй.
KristenWright 2024-04-30 94.158.190.54
Харуулах боломжгүй.
SabrinaHarris 2024-04-30 45.84.177.246
Харуулах боломжгүй.
LisaThomas 2024-04-30 188.130.184.93
Харуулах боломжгүй.
KarenColeman 2024-04-30 46.8.222.52
Харуулах боломжгүй.
AlisonJackson 2024-04-30 45.81.136.48
Харуулах боломжгүй.
MeganHart 2024-04-30 5.183.130.218
Харуулах боломжгүй.
JuliaTillman 2024-04-30 45.81.137.143
Харуулах боломжгүй.
AndreaPatterson 2024-04-30 109.248.55.151
Харуулах боломжгүй.
TaraBigelow 2024-04-30 185.181.244.95
Харуулах боломжгүй.
MeganDavidsen 2024-04-30 95.182.126.159
Харуулах боломжгүй.
TammyBinks 2024-04-30 46.8.22.197
Харуулах боломжгүй.
MicheleMonkeypants 2024-04-30 46.8.22.3
Харуулах боломжгүй.
MelissaCruz 2024-04-30 188.130.137.190
Харуулах боломжгүй.
TamaraSmith 2024-04-30 185.181.244.220
Харуулах боломжгүй.
JuwanaDillion 2024-04-30 188.130.143.103
Харуулах боломжгүй.
LaurenMeyer 2024-04-30 46.8.193.66
Харуулах боломжгүй.
CharlotteCameron 2024-04-30 188.130.189.85
Харуулах боломжгүй.
AliciaGray 2024-04-30 109.248.14.171
Харуулах боломжгүй.
BrittanyAdams 2024-04-30 46.8.111.135
Харуулах боломжгүй.