"МАН ялбал долдугаар сарын 1-ний хар өдөр давтагдана"

Хуучирсан мэдээ: 2024.05.01-нд нийтлэгдсэн

"МАН ялбал долдугаар сарын 1-ний хар өдөр давтагдана"

"МАН ялбал долдугаар сарын 1-ний хар өдөр давтагдана"

АН-ын гишүүн, Элчин сайд асан Ц.Сүхбаатартай ярилцлаа.


-Энэ жил дэлхийн олон улс оронд томоохон сонгуулиуд болно. Дэлхийн ардчилал ямар түвшинд байх вэ гэдэгт хариулт өгсөн сонгууль болно гэж олон улсын ажиглагчид хэлж байна. Монголд ч мөн удахгүй сонгууль болно. Энэ бүх сонгуулиуд дэлхийн ардчилалд хэрхэн нөлөөлнө гэж та үзэж байна вэ?

-2024 он их онцлог жил болж байна. Олон улсын байдал хүнд байгаа энэ үед дайн гарах шахуу хэмжээний олон мөргөлдөөнүүд бүс нутгуудад болж байна. Мөн үүнтэй давхцаад улс төрийн сонгуулиуд болно. Сонгууль гэдэг чинь нэг нь ялж, нэг нь ялагддаг. Үүнтэй холбоотой өөрчлөлт хөдөлгөөнд орж байгаа жил энэ онд тохиож байгаагаар онцлог. Монгол Улс ч мөн сонгуулийн ирмэг дээр ирээд байна. Өнгөрсөн найман жилд нэг нам засгийн эрхийг авсан. Юм хийвэл хийхээр хугацаа өнгөрлөө.Гэвч бодит байдал ямар байгааг хүн бүр харж байна.

Ард түмэн өөрсдөө дүнгээ тавих эрх нь нээгдэх гэж байна. Ирэх сонгуулиар иргэд өөрсдийн сонголтоо зөв хийх байх гэдэгт итгэлтэй байна. 

Олон улсын хэмжээнд Монгол Улсыг ардчиллаараа гайгүй гэж үздэг. 10 хүрэхгүй жилийн өмнө монгол ардчиллын үзүүлэлтээр сайн, эдийн засгийн өсөлттэй, хөгжлийн түвшин муу биш, дэлхийн анхаарлын төвд байсан үе бий. Гэвч сүүлийн хоёр сонгуулиар нэг нам найман жилийн хугацаанд улс төрийн эрхийг авснаас хойш ардчилалд хүртэл аюул заналхийлэл учирч ухрах чиг хандлагатай болж ирж байна. Ардчилал эмзэг болсноор нэг хүний дарангуйлалтай, нэг хүн шийддэг, тулгадаг байдал бий болсон. Үүнийг олон улсын шинжээчид, судалгааны байгууллагууд, улс төрийн байгууллагууд маш нарийн ажиглаж, олон улсын ардчиллын байгууллагууд Монголын асуудлаар тогтоол, шийдвэр, уриалга ч гаргаж байна. Ганцхан жишээ бол Олон улсын Ардчилсан холбооноос сүүлийн зургаан сарын дотор хоёр ч тогтоол гаргасан. Тэгэхээр энэ сонгууль бол маш ач холбогдолтой, чухал үйл явдал. Ер нь  энэ сонгуулиас их зүйл хамаарна гэсэн хүлээлттэй байна.

-Ардчилсан улс орнуудын туршлагаас харахад ардчиллаа бэхжүүлэхийн тулд юуг анхаарч, юу хийж байна вэ?

рдчилал өндөр хөгжсөн орнууд бол хуулийг өндөр хэмжээнд дээдлэх ёс тогтсон байдаг. Шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь бие даасан, улс төрийн нөлөөнөөс ангид, шударга ёсыг зөв хэрэгжүүлж чаддаг учраас сонгууль нь ямар ч тохиолдолд ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлж чаддаг. Мэдээж асуудлууд гарна. Түүнийг шүүхийн журмаараа шийддэг.

Монголд шүүхэд итгэх итгэл алдарсан. Шүүх нь өөрөө авлигад автсан.

Учир нь маш том, том авлигалын хэргүүдэд хариуцлага тооцохгүй, юу ч биш болгож байна. Гэсэн мөртлөө өчүүхэн зөрчил гаргасан иргэдийгээ барьж аваад маш хатуу шийтгэдэг. Тайван замаар жагсаал хийж байгаа иргэдээ барьж дарамталдаг байдал хавтгайрах төлөв ажиглагдаж байна. Хүний эрхийн зөрчил цаашид ч хавтгайрах төлөвтэй байна. Энэ асуудлыг ардчилсан нийгэмд төрж өссөн иргэн бүр анхаарч, ардчиллаа бэхжүүлж арчлахад онцгой анхаарч, хамгаалах ёстой. 

"МОНГОЛЧУУДЫГ БАЯР ТЭМДЭГЛЭХ ЦАГ ДУУССАН ОДОО АРДЧИЛЛАА ХАМГААЛААД БОСОХ ЦАГ БОЛСОН ГЭДГИЙГ АНХААРУУЛСАН"

-Монгол Улс ардчилсан улс гэдэг. Бид ардчилал хөгжсөн улс орнуудаас ардчиллын индекс бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна гэж дүгнэж байна?

лон улсын байгууллагаас Монголын ардчилалд том дүгнэлт тавьсан. Тодруулбал, "Баяр тэмдэглэх цаг чинь дууссан одоо ардчиллаа хамгаалаад босох цаг чинь болсон" гэх шууд дүгнэлт хийсэн.

Ардчиллын индекс ухарна гэдэг нэг өдрийн асуудал биш. Тодорхой урт хугацаанд ажиглаж, дүгнэж байгаа үзүүлэлт.

Индекс дээр байр ухарна гэдэг Монголын ардчиллын дархлаа алдагдаж, олсон амжилтууд нь сүйдэж байна гэсэн үг. Ардчиллаа дахин сэргээе гэвэл ирэх сонгуульд л маш идэвхтэй оролцох хэрэгтэй. Одоогийн дарангуйллын байдал хэвээр байсаар байвал ардчилалгүй болоход ойрхон байна. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй, нэг хүний харцаар үйлдэл хийх аюултай. Тиймээс үүнээс сэргийлж таслан зогсоох шаардлагатай болсон.

-Монгол Улсын хувьд сүүлийн найман жил нэг нам дангаараа төрийн эрх барьсан нь ардчилалд ямар нөлөө авчрав?

-Хамгийн сөрөг нөлөөг авч ирсэн. Аман дээрээ сайхан ардчилал яриад гадаадын тэр дундаа баруун орнуудаар айлчлаад яваад байдаг хэрнээ начир дээрээ нутагтаа ирээд олж авсан туршлага, ардчиллын ололтуудыг нухчин дарж байна. Энэ юутай холбоотой вэ? гэхээр эрх барьж байгаа нам зүүний коммунист угшилтай нам. Тиймээс засгийн эрхэнд аль болох удаан байж эрх мэдлээ хадгалахын тулд янз бүрийн арга заль мэх, хууль бус үйлдлүүд хүртэл хийж байгаа харагдаж байна.

Найман жил нэг нам дангаар эрх барина гэдэг утгагүй байдгийг МАН тодоор харууллаа.

Эрх мэдэлдээ ташуурдаг, эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд хүний эрхийг зөрчихөөс эхлээд маш олон зүйлийг хийж байна. Тиймээс дахин хэлье сонгуульдаа зөв сонголт хийж идэвхтэй оролцъё. Эргэлтийн үеийн сонгуульд иргэн бүр оролцож байж л өөрчлөлт гарна.

"НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ҮҮСГЭХЭЭР ОРОЛДОЖ БАЙГАА НЬ АЙМШИГТАЙ"

-Ардчилсан улсын төрийн дээд эрх барих байгууллага нь парламент байдаг. Гэтэл Ерөнхий сайд нь парламентын танхимдаа гишүүддээ нэр дэвших эрх өгөхгүй гээд өөрийн боловсруулсан хуулиа батлуулаад сууж байгааг шүүмжлэх хүмүүс байна. Парламентын дээр Засгийн газар нь байдаг болсон уу гэж шүүмжлэх хүмүүс ч байна. Та үүнийг юу гэж дүгнэх вэ?

-Парламентын засаглалтай байсны дүнд бид нар өдий хүртэл сонгуулиа ямар ч байсан хугацаанд нь явуулаад, зөрчилтэй ч гэсэн олонх болсон нам нь тайван замаар засгийн эрхээ шилжүүлж аваад бодлогоо хэрэгжүүлээд явж ирсэн. Гэхдээ нэг нам дотроо хэт хатуу бүтэцтэй, нам дотроо дангаар дарангуйлдаг хэн нэгэн нь засгийн эрхэнд гарахаар тэр байдлаа нийгэмдээ тулгадаг байдал ажиглагдаж байна. 

Өнөөдрийн төрийн эрхэнд байгаа том, том албан тушаалтнууд нам дотроо тэгж нугачин дардаг, захиргааддаг байж болно. Гэхдээ өөр үзэл бодолтой, эрх чөлөөтэй амьдарч ирсэн ард түмэндээ тэр байдлаа тулгаж болохгүй.

Нэг хүний дарангуйллын Засгийн газар үүсгэх гэсэн оролдлого гарч байгаа нь маш аймшигтай зүйл.

-Энэ удаагийн сонгуулиар 126 гишүүнтэй болж байгаа нь парламентын тогтолцоог сайжруулж байгаа үйл явдал гэж харж байгаа. 126 гишүүнтэй болж, парламентын тогтолцоог илүү төгөлдөржүүлж, ардчилал бэхэжсэн улс орны түвшинд хүргэхийн тулд цаашид юу хийх ёстой гэж та бодож байна?

-Санал хураалтын тогтолцоо сонгууль бүрт өөрчлөгдөөд байгаа. Нэг удаа жижиглэсэн тойргоор, нэг бол томсгосон тойргоор. Одоо бүр бүсчилсэн тойрог гэж бүр томсгож байна. Засгийн эрхэнд байгаа улс төрийн хүчин нь өөрийнхөө боломжийг алдаж, ялагдах нөхцөл бүрдээд ирэхээр сонгуулийн тогтолцоог өөрчилдөг гэж би харж байгаа.

Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт, 126 гишүүн бол МАН-ын ялалтыг хангах л зорилготой.

Тойрог томорно гэдэг их хэмжээний мөнгөний асуудал. Жирийн иргэн сонгуульд төлөөлөл болж дэвших эрхгүй болж байна. Нэгдүгээрт, сонгуульд мөнгөтэй хүн нэр дэвшинэ. Тэр дундаа их мөнгөтэй хүмүүс нь богино хугацаанд асар их сурталчилгааг хийлгэнэ. Хоёрдугаарт, намын жагсаалт. Мэдээж намын жагсаалтаар орж байгаа учир өөр жижиг намууд гарах боломжтой. Эрх барьж байгаа нам өөрийн ялалтаа баталгаажуулахын тулд сөрөг хүчин болж буй АН-ын хүчийг сулруулахаар жижиг олон намд боломж гаргаж өгч байгаа дүр үзүүлж байна.

МАН бол тогтсон хатуу тогтсон сахилга баттай. Сонгогчид нь ч мөн хувирдаггүй. Тэгэхээр МАН бол ирэх сонгуульд санал бол авна. Харин АН болон бусад намууд үлдсэн саналыг хуваана гэсэн тооцоо явж байгаа болов уу.

Би шууд хэлье. Хэрэв энэ удаагийн сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулбал 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдана. Ямар ч тохиолдолд МАН 30-аас дээш хувийн санал авах боломжгүй. Янз бүрийн булхай, луйвар хийж үнэмлэхүй олонхийн санал авбал ард түмэн үүнийг тэвчихгүй гэж бодож байна. Зарим хүн үүнийг хүчирхийлэлд уриалж байгаа хэлбэр гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ бодит судалгааны дүн ингэж л гарсан. Ардын намын рейтинг зарим судалгаагаар 10-аас доош хувьд ч хүрсэн. Тэгэхээр МАН яагаад ч энэ сонгуулиар ялах боломжгүй.

АН-ын нэр хүнд шууд огцом өсөхгүй ч гэлээ бага, багаар өсч байгаа. Гэхдээ үнэмлэхүй ялалт байгуулна гэж би хэлж чадахгүй.

Мэдээж энэ хоёр намаас гадна олон жижиг нам, хувь хүн нэр дэвшинэ. Ямар ч тохиолдолд МАН л үнэмлэхүй ялалт байгуулах боломжгүй.

"АН БОЛ ЯАХ АРГАГҮЙ МОНГОЛЫН НЭГ ТУЛГУУР"

-Олон улсын ардчиллын холбооны хурал энэ өдрүүдэд Монголд боллоо. Монгол Улсыг ардчиллаа бэхжүүлэхэд юун дээр анхаарахыг зөвлөж байна вэ?

-Баруун төвийн үзэл баримтлалтай намууд буюу Олон улсын ардчиллын холбооноос Монгол Улсын ардчиллын хөгжилд энэ жил анх удаа үнэлэлт, дүгнэлт өгсөн. Монголын ардчилал ерөнхий чиг хандлагын хувьд амжилттай, зөв явж байгаа. Монгол анх ардчилалд ороод гадаад бодлогодоо маш зөв байр суурь баримталсан. Хоёр хөрштэйгөө ижил тэнцүү найрсаг харилцааг хөгжүүлэх бодлого баримталсны дүнд хоёр хөршөөрөө ардчилсан тогтолцоогоо, ардчилсан хөгжлийн замаар явах хэлбэрээ хүлээн зөвшөөрүүлж, хүндэтгэх нөхцөлийг бүрдүүлж чадсан. Түүгээр ч зогсохгүй гуравдагч хөрш орнуудтайгаа найрсаг харилцааг тогтоож чадсан. Энэ нь Монголын ардчилалд гаднаас ирэх аюулыг хааж өгсөн юм.

Монгол ардчиллын бүхий л хэлбэрийг тайван замаар олж авсан. Ямар нэгэн хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэж, хүний амь насыг эрсдэлд оруулсан тохиолдол гараагүй. Энэ бол том туршлага.

Дээр нь парламентын тогтолцоог авсан нь маш зөв. Нэг хүний ноёрхлыг хааж өгсөн. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстан, Киргизстан, Узбекстан дандаа нэг хүний засаглалд явдаг системийн тогтолцоотой. Харин манайх парламентын тогтолцоо тогтсон учир удирдлага нь удаан суудаггүй, тодорхой хугацааны дараа солигдож ирсэн туршлагатай. Алдаатай, дутуу ажилласан зүйлс ч бий. Үүний нэг нь хууль дээдлэх ёс. Жинхэнэ утгаар нь ардчилал тогтоож чадаагүй. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг тогтоож чадаагүй. Ингэснээр шүүх нь улс төрийн нөлөөнд автаж, авлигад өртөж байна. Тэгэхээр засгийн эрх барих ирээдүйн намууд анхаарах хэрэгтэй гэсэн ерөнхий дүгнэлтүүд хийж байна.

-Ардчиллаа хамгаалах, бэхжүүлэх цаг иржээ. Харин Ардчилсан нам ардчиллаа бэхжүүлэхийн тулд, хамгаалахын тулд юу хийх ёстой гэж та бодож байна?

-Дотоодын асуудлаа ямар ч байсан давж гараад эв нэгдлээ бэхжүүлж, нэг цул нам болж энэ удаагийн сонгуульд ямар ч байсан нэгдсэн мөрийн хөтөлбөртэй орж байна. АН-ын дотоод асуудал өнгөрсөн хугацаанд багагүй хугацаанд үргэлжилсэн учир хүмүүст үл итгэх байдлыг үүсгэсэн. Гэхдээ энэ жилээс харж байгаа байх. АН бол яах аргагүй Монголын нэг тулгуур.

Ардчилсан нам гадаадад маш олон найз нөхөдтэй, түшиг тулгууртай нам. Мөн өөрийн гэсэн үзэл бодолтой, эрх барьж байгаа намаас тэс өөр өнцгөөр улс орноо хөгжүүлье, өнгөрсөн туршлагаасаа сургамж аваад авлигатай ширүүн тэмцэж, эдийн засгаа ил тод болгож, төрийн хэт оролцоог багасгахад чиглэж ажиллана гэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ТэнэглэлТэнэглэл
47
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж