Европт өдөрт 47 цагаач хүүхэд сураггүй болж байна

Хуучирсан мэдээ: 2024.04.30-нд нийтлэгдсэн

Европт өдөрт 47 цагаач хүүхэд сураггүй болж байна

Европт өдөрт 47 цагаач хүүхэд сураггүй болж байна

Европт өдөр бүр 47 цагаач хүүхэд ор сураггүй алга болж байгааг "Lost in Europe" хил дамнасан сэтгүүлзүйн нийгэмлэгийн шинэ судалгаагаар тогтоожээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд дор хаяж 51433 цагаач хүүхэд Европт ирснийхээ дараа сураггүй болсон байна. Энэ тоог Австри, Герман, Итали зэрэг Европын 31 орноос авсан судалгаанд тулгуурлан гаргажээ. Бодит байдал дээр үүнээс олон хүүхэд алга болсон байж магадгүй.

Европын сураггүй болсон хүүхдүүдийн асуудлыг хариуцдаг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Аагже Ивений хэлснээр өмнөх онуудтай харьцуулахад сураггүй болсон хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Тэрбээр бүртгэгдээгүй, илрээгүй тохиолдлуудыг мөсөн уултай харьцуулжээ.

Итали, Австри улсад хүүхэд сураггүй болсон хамгийн олон тохиолдол буюу 22899, 20077 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Эдгээр улсын тоон үзүүлэлт өндөр байлаа гээд тэнд илүү олон хүүхэд алга болсон гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл, Итали, Австри улс илүү үр дүнтэй системээр бүртгэлээ хөтөлдөг байж магадгүй гэж үзэж байна.

Цагаач хүүхдүүд алга болоход олон хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болсон байх магадлалтай. Хоёрдугаарт, тухайн улсын эрх баригчдад итгээгүй, өөрсдийг нь хүлээж авах нөхцөл бүрдээгүйн улмаас сайн дураараа алга болсон байж магадгүй юм. Тэдний олонх нь өөр улс руу дүрвэж, хамаатан садан, найз нөхөдтэйгөө нийлдэг аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж