Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын тусламжийн зэвсэг Украинд бага хэмжээгээр ирж эхэлсэн ч Оросын арми дайны талбарт урагшилж байгаа тул нийлүүлэлт илүү хурдан байх ёстой гэж мэдэгдэв. Зеленский Даваа гаригт "NATO"-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй хамт Киевт хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр "Байлдааны талбар дахь байдал Украинд сум нийлүүлэх хурднаас шууд шалтгаална" гэж мэдэгджээ.
Тэрбээр " Манай армид цаг тухайд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Өнөөдөр би энэ тал дээр ахиц дэвшил олж харахгүй байна. Хангамж бага зэрэг ирж эхэлсэн ч нийлүүлэлтийг хурдасгах хэрэгтэй байна" гэжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ 61 тэрбум ам.долларын тусламжийн багцыг баталж, конгрессын зургаан сарын турш гацсан байдлыг зогсоосон. Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж байгаа Украины хувьд их бууны нөөцөө удахгүй нөхнө гэж найдаж байна.
"NATO"-гийн гишүүн орнууд сүүлийн саруудад цэргийн тусламж үзүүлэх амлалтаа биелүүлээгүй гэж Столтенберг мэдэгджээ. Тэрбээр"Дэмжлэгийг хойшлуулсан нь Украины хувьд дайны талбарт ноцтой үр дагаварт хүргэсэн" гэв. Зэвсгийн хомсдол нь Оросуудад фронтын шугамаар урагшлах боломжийг олгосон. Агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтгүй болсноор Оросуудад илүү их хүчээ төвлөрүүлэх боломжтой болсон гэж Столтенберг үзсэн. Өмнө нь тэрбээр зэвсэг, сумны урсгал нэмэгдэнэ гэж мэдэгдсэн ба АНУ-ын тусламжийн тухай хуулийн төсөл болон Их Британийн Ерөнхий сайд Риши Сунакийн өнгөрсөн долоо хоногт Киевт үзүүлэх амлалтаа биелүүлэх тухай мэдэгдлийг онцолж байв. Орос улс АНУ-ын зэвсгийн шилжилт хөдөлгөөн фронтын нөхцөл байдлыг өөрчлөхгүй бөгөөд Украин дахь барууны зэвсгийг хадгалдаг газруудыг онилно гэж хариу мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ