Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр /2024.04.30/ 10.00 цагт үргэлжилсэн. М.Бадарч шүүх хуралд үдээс хойшхи завсарлагааны дараа өөрөө ирлээ.
Тэрбээр, хуралд оролцогчдын асуултад өөрөө хариулна гэсэн юм.
М.Бадарч шүүх хуралд оролцогчдын асуултад хариулж байна.
-МОНАДА төлөөлөгч өмгөөлөгч н.НАЦАГДОРЖ:
-Энэ шилэн дээр 7095865 гэсэн дугаартай сорьц байна. В сорьцоо очиж өгөөд шинжлүүллээ. Сорьцоо өгөхөд 7095868 гэсэн дугаар нь мөн байсан уу?
-М.Бадарч:
-Солонгосын лаборатори цааш нэвтрүүлэхгүй байсан. Зөвхөн А сорьж, В сорьцын шинжилгээ байгаа шүү л гэж хэлсэн. Тэр сорьцын шилэн дээрх тоо таны хэлж байгаа тоо мөн байсан. Эндээс лацадсан нь мөн байсан.
-МОНАДА төлөөлөгч өмгөөлөгч н.НАЦАГДОРЖ:
-Хоёр дахь асуулт. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь үндэсний хэмжээнд допингийн эсрэг үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж миний бие ойлгож байна гэж. Тэгвэл хэн явуулах эрхтэй юм?
-М.Бадарч:
-Би үүнийг хариулж мэдэхгүй байна.
-МОНАДА төлөөлөгч өмгөөлөгч н.НАЦАГДОРЖ:
-Гурав дахь асуулт. Баяр наадмын допингийн шинжилгээний өрөөнд видео камер тавьж стандартыг зөрчсөн гэж үзэж байна гэжээ. Монгол Улсын бөхийн барилдаан олон улсын допингийн байгууллагын дүрмээр явах нь зөв үү, үүнд тайлбар өгөөч.
-М.Бадарч:
-Би хэлж мэдэхгүй. Үүнийг өмгөөлөгч, хуулийн төлөөлөгчдөөс маань асуух нь зөв.
-МОНАДА төлөөлөгч өмгөөлөгч н.НАЦАГДОРЖ:
-Сорьцын өрөөнд камер тавьдаг нь тэнд шээс яг сольдог юм уу, үгүй юм уу гэдгийг баримтжуулж байгаа. Ингэж камер тавихаар яг юуг зөрчөөд байгааг л би мэдмээр байна.
-М.Бадарч:
-Энийг мөн л хуульчдаас асуух нь зөв.
Холбоотой мэдээ