Ган гачигаас улбаалан живсэн хот гадарга дээр гарч иржээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлisuu Дэлхий Мэдээ 2024-04-30Филиппинд хэт өндөр температурын улмаас томоохон далан хэсэгчлэн хатсан тул бараг 300 жилийн настай хотын балгас гадарга дээр гарч иржээ. Пантабанган хот 1970-аад онд усан сан барихын тулд засгийн газрын заавраар хүн амьдрахаа больж, усан доор орсон. Гэхдээ хуурай, халуун цаг агаараас үүдэн ховор тохиолдолд уснаас бага зэрэг цухуйж харагддаг байна. Пантабанган хотын балгас энэ удаад ган гачигт нэрвэгдэж, улс даяар 50 хэмд хүрч байгаа үед бүтэн гарч иржээ. Тус улсын далангийн ашиглалт хариуцсан төрийн агентлагийн инженер Марлон Паладин "Франс Пресс" агентлагт хэлэхдээ,далан баригдсанаас хойш хамгийн урт хугацаанд тус хот усан доор байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногийн хэт халалт ирэх өдрүүдэд үргэлжлэх төлөвтэй байгаа тул ган гачигдал тус улсын анхаарах ёстой сэдвүүдийн нэг боллоо. Пантабанган бүс нутагт бараг бороо ороогүй тул гуравдугаар сард балгас гадарга дээр үзэгдэж эхэлжээ. Балгас гарч ирснээр нийслэл Манилагаас хойд зүгт 202 км зайд орших тус хот жуулчдын сонирхлыг татаж байна. Эх сурвалж:BBC Хэт халалтган гачигФилиппинХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Монгол Улс төсвийг хариуцлагатай удирдах, ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай4 цагийн өмнө
Холбоотой мэдээ