Ууланд аялж байсан иргэн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2024.04.30-нд нийтлэгдсэн

Ууланд аялж байсан иргэн нас баржээ

Ууланд аялж байсан иргэн нас баржээ

Баянхонгор аймаг, Баянговь сумын нутаг дэвсгэр Залаа багийн “Их богд” ууланд өнгөрсөн Бямба гаригт /2024.04.29/ аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км-т долоон хүн ууланд аялж байснаас нэг хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ.

Оройны 22:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газрын алба хаагчдыг очиход 56 настай эмэгтэй “Их богд” ууланд нас барсан байдалтай байжээ.

Цогцсыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17:30 цагт уулнаас буулгаж аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж