Говь-Алтай аймгийн цагдаа нар бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл өнөөдөр /2024.04.30/ цахим хуудаст гарсан. Тодруулбал, тус аймгийн цагдаагийн хэлтэст ажиллаж байсан ахлагч Т гэгч өөрийн ойрын хамаатны хүүхдийг хүчиндсэн байж болзошгүй байна.
Албан бус мэдээллээр удаа дараагийн гэмт үйлдлийг үйлдэхдээ цагдаагийн алба хаагчидтай бүлэглэсэн байж болзошгүйг цахим хуудас дахь мэдээлэлд дурджээ.
Хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчдыг шалгаж байгаа аж. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Бид цагдаагийн ерөнхий газраас мэдээллийг тодруулж, хэзээ гарсан хэрэг, мөрдөн шалгалтын хэзээнээс эхлүүлсэн талаар мэдээлнэ.
Холбоотой мэдээ