Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2024.04.30/ нэгдсэн мэдээлэл өглөө.
Ойн газрын дарга Б.ОЮУНСАНАА:
-Энэ жилийн хаврын мод тарих өдөр ирэх тавдугаар сарын 11-ны өдөр тохиож байна. Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил энэ жил тохиож байгаа учраас мод тарих өдрийн арга хэмжээг тавдугаар сарыг дуустал зохион байгуулахаар төлөвлөж байна. Арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн А/238 тоот тушаалаар баталсан. Энэхүү төлөвлөгөөний дагуу модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд гурван байршилд, орон нутагт 21 аймаг, сумдад тус тус зохион байгуулж, мод тарих аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг стандартын тарьц, суулгацаар хангаж, технологийн заавар, зөвлөмж өгөх, тарьц, суулгацын гарал үүсэлд хяналт тавьж ажиллана.
Улаанбаатар хотын хувьд Тэнгэр плаза, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын талбай гэсэн гурван байршилд тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд нийслэлийн хэмжээнд төвлөрсөн найман байршилд мод тарих үйл ажиллагааг ирэх сарын 11-18-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг 310 орчим байгууллагуудын ажилтан албан хаагчид хамрагдана. Төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй бол тухайн баг, хорооны бүх өрх, бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд мод тарих ажлыг зохион байгуулна. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог хангаж, мод тарих талбай, тарьц суулгацыг бэлтгэх, тарьсан модыг жилийн турш услах, арчлах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны зургадугаар албан даалгавар гарсан байна. Энэхүү албан даалгаварт “Жижиг гол, горхины эх, татмыг ойжуулах” талаар аймаг, нийслэлийн байгаль орчны газар, сумын болон сум дундын ойн анги, сав газрын захиргаад үүрэг өгөгдсөн. Аймаг тус бүр татмын ойжуулалт хийх 10 хүртэлх гол, горхийг сонгон нэг гол дээр 10 га хүртэм ойжуулалтыг хийх ажлыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтын дагуу Ойжуулалт хөтөлбөрийн хүрээнд 2024 онд доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
- Зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг ойн нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах ажлыг 2.4 мян.га талбайд явуулж дөрвөн сая мод тарина
- Цөлжилтийг сааруулах хамгаалалтын ойн зурвас, агро ойн аж ахуйг дөрвөн байршилд 130 га талбайд байгуулна.
- Мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.
- Хөвсгөл, Завхан, Дорнод аймгуудын ойн санг бүртгэх, ой зохион байгуулалтын ажлыг таван сая га талбайд зохион байгуулна.
- Ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг 1.3 мян.га талбайд зохион байгуулна.
- Ойн санг хамгаалах, ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээг 330 мян.га талбайд зохион байгуулан 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс хамгаална.
- Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 400 км түймрийн зурвасыг шинээр байгуулах, 235 км зурвасыг арчлах ажлыг зохион байгуулна.
2023 оны тарьсан модны ургалтын явцын тухайд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд төвлөрсөн байршилд 2021 оны намрын улирлаас эхлэн таригдсан моддын өвөлжилтийн дараах тооллого, амьдралын хувийг тогтоох, нөхөн тарилтыг зохион байгуулах, тарьсан моддын усалгаа, арчилгааг тарьсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан гүйцэтгэх ажлыг 2024 онд зохион байгуулахаар төлөвлөж байна.
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР МОНГОЛ УЛСАД 120,250 ЖУУЛЧИН ИРЭЭД БАЙНА
БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.УРАНЧИМЭГ:
-Засгийн газрын 2023 оны 458 дугаар тогтоолоор анх удаа өвлийн аялал жуулчлалын хөгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Соёлын сайд нарт үүрэг болгосны дагуу өвлийн аялал жуулчлалын хөгжүүлэх хүрээнд дөрөвдүгээр сарын байдлаар аялал жуулчлалын календарт туссаны дагуу 42 эвент арга хэмжээ улсын хэмжээнд хийгдээд байна.
Үүнээс зарим эвент арга хэмжээг дурдвал “МАЗААЛАЙ” олон улсын мөсний баяр, “Хөх баавгай – Хөх Сувд” мөсний баяр, Мөнгөлөг шагшуурга, Түмэн тэмээний баяр, Ara-winter фестиваль, Мөсний Загасчлалын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Науризын баярыг тохиолдуулан Бүргэдийн баяр гэх мэт 42 арга хэмжээнд гадаад дотоодын 200 мянган орчин жуулчид үзэж сонирхсон.
Гадаад сурталчилгаа:
- Өвлийн аялал жуулчлалыг сурталчилах зорилгоор Солонгос, Япон, Хятад зэрэг орны нийтдээ 20 сая гаруй дагагчтай контент бүтээгч, нөлөөлөгчдийг урьж Монгол орны өвлийн улиралтай танилцуулан, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхийд сурталчлах зорилгоор цахим орчинд есөн контент, таван блог, 100 гаруй богино бичлэг зурагнуудыг оруулж, 1,1 сая гаруй идэвхитэй хандалт авсан байна.
- Go Mongolia Монгол улсыг гадаад сурталчилах өдөрлөгийг Тайландын Вант улсын Бангкок хот, БНСУ-ын Сөүл хотод, Вьетнам улсын Хо Ши Минь хотод, БНХАУ-ын Гуанжоу, Хонконг, Бээжин хотуудад амжилттай зохион байгуулж, аж ахуй нэгж, байгууллагууд оролцож В2В уулзалтыг хийж зохион байгуулж, аяллын шинэ хөтөлбөр гаргаж хамтран ажиллах олон ажил дээр тохиролцсон.
- Анх удаагаа аялал жуулчлалын салбарынхан олон хоногийн турш “Tourism week-2024” буюу “Аялал жуулчлалын долоо хоног” арга хэмжээг амжилттай зохион байгуулж олон хоногийн турш чууллаа. Тус арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарт хийх хөрөнгө оруулалтын боломжууд, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чухал сэдвээр илтгэл, нэгдсэн хэлэлцүүлэг явагдсан.
- Аялал жуулчлалын хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдааныг зохион байгуулж, хуралдаанаар Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, аялал жуулчлалын бүс олон улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барихаар төлөвлөж буй ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудлыг төрөөс дэмжиж, хамтын түншлэлээр шийдвэрлэх, аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.
Хууль эрх зүйн хүрээнд:
Шинээр батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлд хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах талаар тусгасан. Үүнтэй холбоотойгоор Хил орчмын жуулчдын тоог 30 хувь нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Хил орчмын аялал жуулчлал”- журам боловсруулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.
Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дах хэсэгт Монгол Улс тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгосон аялал жуулчлалын бүстэй байна гэж заасны дагуу Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хялганат хээр, Дарьгангын тэгш өндөрлөгийн хил орчмын болон хил дамнасан аяллын чиглэлийг хөгжүүлэх Дорнод Монголын аялал жуулчлалын кластер бүсчлэл бий болгох үүднээс зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлал бүс” болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолыг дөрөвдүгээр сарын 24-ны өдөр хэлэлцэн батлуулсан.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ДЭ НЭЙЧЕ КОНСЕРВАНСИ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН “ӨНӨ МӨНХИЙН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА
БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.УРАНЧИМЭГ:
-Монгол Улсын Засгийн газар, Монголын байгалийн өв сан, Дэ Нэйче Консерванси байгууллага хамтран байгаль хамгаалах тогтвортой санхүүжилтийн “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Уг хөтөлбөр нь дэлхийн хамгийн том онгон зэлүүд газар нутгийн нэг болох Төв Азийн цээжнээ орших Монгол орны байгалийг нутгийн иргэдийн оролцоотойгоор урт хугацаанд өөрийнх нь зүй тогтлын дагуу хамгаалахад чиглэгдэнэ.
“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтуудыг дэмжих, тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэн тэлж, түүнийг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 15 жилийн хугацаанд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бий болгох хэлэлцээрийн түншлэл юм.
Одоогоор 71 сая ам.долларыг нь олон улсын хандивлагчдаас бүрдүүлж, “Монголын байгалийн өв” байгаль хамгааллын итгэлцлийн санд төвлөрүүлээд байна. Энэхүү санхүүжилт нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг урт хугацаанд тогтвортой менежментээр хангаж, Монголын ард түмэнд өнөө болон ирээдүйд байгалиа хамгаалах тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгоход зохих дэмжлэг, боломжийг бүрдүүлэх юм.
“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн дэд бүтэц болон менежментийн тогтолцооны үр нөлөөг эрс сайжруулан бэхжүүлж, уламжлалт мал аж ахуйн зохистой хэлбэр, тогтвортой аялал жуулчлалын замаар байгаль, цэнгэг усны нөөцийг хамгаалж, үнэ цэнийг нь батлан нотолж, бусад улс оронд манлайлал үзүүлэх шинэ жишгийг тогтоох юм. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд Монгол орны тал хээр, ой, цөл, хүлэрт намагт газар, гол мөрөн зэрэг 14.4 сая.га газар нутаг, усыг хамгаалж, тусгай хамгаалалтад буй 47 сая.га газар нутгийн менежментийн үр нөлөөг бэхжүүлж, тусгай хамгаалалттай газар нутгийн гаднах 34 сая.га талбайд тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн зохистой арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Дэ Нэйче Консерванси, Pew Charitable Trusts, ZomaLab, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтын ажиллагаа болох Enduring Earth түншлэлийн санаачилгаар хэрэгжих ба энэхүү хамтын ажиллагаа нь нийт хүн төрөлхтний тогтвортой ирээдүйн төлөө байгаль хамгаалах ажлыг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой болно. Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр нь дэлхий даяар 100 сая гаруй га газар нутаг, далай, цэнгэг усыг хамгаалж чадсан шалгарсан арга юм. “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Дэ Нэйче Консерванси байгууллагын дэлхий дахинаа хэрэгжүүлж буй 3 дахь “Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр” бөгөөд Enduring Earth санаачилгаар хэрэгжиж буй анхны хөтөлбөр юм.
AraselyOwens 2024-04-30 109.248.14.127
Харуулах боломжгүй.
MichelleLawrence 2024-04-30 46.8.56.204
Харуулах боломжгүй.
JessicaAnderson 2024-04-30 46.8.23.62
Харуулах боломжгүй.
TeresaWalker 2024-04-30 46.8.11.141
Харуулах боломжгүй.
JackieAnderson 2024-04-30 45.86.0.242
Харуулах боломжгүй.
LeslieWilliams 2024-04-30 46.8.157.118
Харуулах боломжгүй.
AshleyJablonski 2024-04-30 46.8.22.37
Харуулах боломжгүй.
TracyWest 2024-04-30 188.130.218.150
Харуулах боломжгүй.
MichelleGarcia 2024-04-30 109.248.205.24
Харуулах боломжгүй.
IrmaEstoque 2024-04-30 45.81.136.146
Харуулах боломжгүй.
AngelHall 2024-04-30 46.8.222.57
Харуулах боломжгүй.
JackieWhitener 2024-04-30 188.130.128.237
Харуулах боломжгүй.
TracyMartin 2024-04-30 194.34.248.152
Харуулах боломжгүй.
KarenFetzner 2024-04-30 185.181.247.171
Харуулах боломжгүй.
MaggieRoberts 2024-04-30 185.181.247.40
Харуулах боломжгүй.
JaidaPerez 2024-04-30 185.181.247.48
Харуулах боломжгүй.
MichelleRamirez 2024-04-30 46.8.107.136
Харуулах боломжгүй.
NikkiMiller 2024-04-30 109.248.128.99
Харуулах боломжгүй.
PleazeGreen 2024-04-30 46.8.106.215
Харуулах боломжгүй.
MelissaEngland 2024-04-30 45.11.20.144
Харуулах боломжгүй.
AmberCollins 2024-04-30 46.8.22.185
Харуулах боломжгүй.
SharonKyles 2024-04-30 46.8.23.15
Харуулах боломжгүй.
AprilLopez 2024-04-30 46.8.110.204
Харуулах боломжгүй.
JulissaGnine 2024-04-30 188.130.136.37
Харуулах боломжгүй.
KarlaJohnson 2024-04-30 5.183.130.98
Харуулах боломжгүй.
DaisyHall 2024-04-30 46.8.193.181
Харуулах боломжгүй.
LaurenJones 2024-04-30 109.248.14.186
Харуулах боломжгүй.
HillaryEvans 2024-04-30 46.8.110.104
Харуулах боломжгүй.
MariaRivers 2024-04-30 46.8.15.10
Харуулах боломжгүй.
SamanthaGreene 2024-04-30 46.8.17.187
Харуулах боломжгүй.
DiedraRodriguez 2024-04-30 46.8.23.3
Харуулах боломжгүй.
DeborahAnderson 2024-04-30 188.130.187.94
Харуулах боломжгүй.
JessicaJones 2024-04-30 213.226.101.193
Харуулах боломжгүй.
CindyMortensen 2024-04-30 45.11.21.179
Харуулах боломжгүй.
LuisanaFloyd 2024-04-30 46.8.22.230
Харуулах боломжгүй.
DonnaCrocker 2024-04-30 109.248.205.65
Харуулах боломжгүй.
KelseyHarris 2024-04-30 46.8.23.188
Харуулах боломжгүй.
JenniferHingst 2024-04-30 95.182.127.86
Харуулах боломжгүй.
CrystalMartinez 2024-04-30 46.8.212.29
Харуулах боломжгүй.
KathleenLynch 2024-04-30 45.87.252.168
Харуулах боломжгүй.
JocelynBrown 2024-04-30 109.248.15.90
Харуулах боломжгүй.
KatieJohnson 2024-04-30 46.8.154.176
Харуулах боломжгүй.
KristenWright 2024-04-30 94.158.190.54
Харуулах боломжгүй.
SabrinaHarris 2024-04-30 45.84.177.246
Харуулах боломжгүй.
LisaThomas 2024-04-30 188.130.184.93
Харуулах боломжгүй.
KarenColeman 2024-04-30 46.8.222.52
Харуулах боломжгүй.
AlisonJackson 2024-04-30 45.81.136.48
Харуулах боломжгүй.
MeganHart 2024-04-30 5.183.130.218
Харуулах боломжгүй.
JuliaTillman 2024-04-30 45.81.137.143
Харуулах боломжгүй.
AndreaPatterson 2024-04-30 109.248.55.151
Харуулах боломжгүй.
TaraBigelow 2024-04-30 185.181.244.95
Харуулах боломжгүй.
MeganDavidsen 2024-04-30 95.182.126.159
Харуулах боломжгүй.
TammyBinks 2024-04-30 46.8.22.197
Харуулах боломжгүй.
MelissaCruz 2024-04-30 188.130.137.190
Харуулах боломжгүй.
TamaraSmith 2024-04-30 185.181.244.220
Харуулах боломжгүй.
JuwanaDillion 2024-04-30 188.130.143.103
Харуулах боломжгүй.
LaurenMeyer 2024-04-30 46.8.193.66
Харуулах боломжгүй.
CharlotteCameron 2024-04-30 188.130.189.85
Харуулах боломжгүй.
AliciaGray 2024-04-30 109.248.14.171
Харуулах боломжгүй.
BrittanyAdams 2024-04-30 46.8.111.135
Харуулах боломжгүй.
LoriBeck 2024-04-30 46.8.16.52
Харуулах боломжгүй.
HollyKujawski 2024-04-30 188.130.185.193
Харуулах боломжгүй.