АНУ, Мексик, Канадыг хамарсан нарны бүтэн хиртэлт энэ сарын 8-ны өдөр болсон. Канадад нар хиртэлтийн дараа нүд гэмтсэн 160 гаруй тохиолдол өнөөдрийг хүртэл бүртгэгджээ. Онтариогийн нүдний эмч нарын холбоо нар хиртэлтээс болж нүд гэмтсэн 118 тохиолдол хүлээж авсан байна. Үүний зэрэгцээ Квебекийн эрүүл мэндийн газарт нар хиртэлттэй холбоотой байж болзошгүй 43 тохиолдол бүртгэгджээ.
Эвэрлэгийн үрэвсэл, нарны ретинопати зэрэг онцгой тохиолдолд хараагүй болоход хүргэдэг гэмтлүүд бүртгэгдсэнийг Онтариогийн нүдний эмч нарын холбооны ерөнхийлөгч Жозефин Пепе хэлжээ.
Дээрх тохиолдлууд нь бодит тоо биш байх магадлалтайг мөн мэргэжилтнүүд хэлж байна. Яагаад гэвэл дээрх тоо нь эмнэлгийн байгууллагад сайн дураар хандсан өвчтөнүүдийн тоо юм.
Дөрөвдүгээр сарын 8-ны нарны бүтэн хиртэлт Онтарио, Квебек, Нью Брансвик, Ханхүү Эдвардын арал, Нова Скотиа, Ньюфаундлэнд, Лабрадор зэрэг газрыг хамарсан. Харин хэсэгчилсэн хиртэлт болсон Альберта мужид нүд өвдөх, улайх, нулимс гоожих гэх мэт зовиуртайгаар эмнэлэгт хандсан хүмүүс цөөн тоогоор гарчээ. Эдмонтон дахь Рояал Александра эмнэлэгт долоо, Калгари дахь Рокивьюв ерөнхий эмнэлэгт 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Эдгээр нь яг нар хиртэлттэй холбоотой гэх баталгаа одоогоор байхгүй аж.
Эх сурвалж: GLOBAL NEWS