"Инфляци зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий"

"Инфляци зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий"

Эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Яриагаа эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, төлөвөөс эхэлье гэж бодож байна. Энэ талаар юуны түрүүнд таны дүгнэлтийг сонсохыг хүсэж байна.

-Монгол Улсын эдийн засаг мөчлөгийнхөө сэргэлтийн үе дээрээ байна. 2023 оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөлттэй гарсан нь бүс нутагтаа төдийгүй, дэлхийд тэргүүлэх үзүүлэлт боллоо. Энэхүү өсөлтөд хөдөө аж ахуйн салбараас бусад бүх салбар эерэг хувь нэмэр орууллаа. Тэр дундаа, уул уурхайн салбар, түүнийг дагасан тээвэр, үйлчилгээ, худалдааны салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн.

Хэрвээ хөдөө аж ахуйн салбар ес орчим хувийн уналт үзүүлээгүй бол өнгөрсөн оныхоос илүү өндөр өсөлттэй гарахаар байлаа.

Нийт эрэлт талаас нь авч үзвэл, эдийн засгийн өсөлтийг өрхийн хэрэглээ, төрийн байгууллагын хэрэглээ, экспортын өсөлт голлон тэтгээд байгаа юм. Тэр дундаа нүүрсний экспортын биет хэмжээний өсөлт нь экспортын орлогыг нэмэгдүүлж, төсвийн дахин хуваарилалтаар дамжин өрхийн секторын орлого, хэрэглээний өсөлтөд нөлөөлсөн. Энэ онд эдийн засгийн сэргэлт, идэвхжил үргэлжлэх хүлээлттэй байгаа. Харин энэ онд зудын нөхцөл байдал хүндэрч байгаа нь мал аж ахуйн салбарт илүү хүндээр тусаж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна. Мал аж ахуйн салбарыг хасаж тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хувьд 2024 онд 6 хувийн өсөлттэй байх боломжтой. Тиймээс эдийн засгийн дотоод эрэлт, идэвхжил талдаа энэ оны туршид сэргэлт үргэлжилнэ.  Харин малын зүй бус хорогдол өндөр байх нөлөөг тооцвол энэ онд эдийн засгийн өсөлт 4 орчим хувьд байх төсөөлөл гарсан. Хаваржилт хэр хүндрэх, малын зүй бус хорогдол хэрхэх нь нийт өсөлт үүнээс сайжрах эсвэл буурахад нөлөөлнө.

-Та экспортын орлого нэмэгдсэн, эдийн засгийн идэвхжил үргэлжилнэ гэлээ. Харин макро эдийн засгийн тогтвортой байдал тал дээр ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшнээс давж, 2023 онд 67 сая тоннд хүрсэн. Үүнийг дагаад нийт экспортын орлого 21 хувиар өссөн бол, импортын өсөлт даруухан байж, гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдсэн. Энэ эерэг өөрчлөлт нь 2008 оноос хойш алдагдалтай байсан урсгал тэнцэл өнгөрсөн онд ашигтай гарахад нөлөөллөө. Үүний үр дүнд төлбөрийн тэнцэл 1.46 тэрбум ам.долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц өнгөрсөн оны эцэст таван тэрбум ам.долларт дөхөж ирсэн. Гадаад валютын орох урсгал ийнхүү сайн байсан нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш оны туршид тогтвортой, бага зэрэг чангарахад ч нөлөөлсөн. Энэ оны эхний улиралд ч энэ нааштай хандлага үргэлжилж, гурван сарын байдлаар гадаад валютын нөөц 5.25 тэрбум ам.доллар болж, нэмэгдэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байна. Эдгээр нь манай эдийн засгийн гадаад тэнцвэрт байдал хадгалагдаж байгааг илтгэж байна. Харин дотоод тэнцвэртэй байдлыг хангаж буй гол үзүүлэлт бол инфляц сүүлийн 9 сард нэг оронтой тоонд байсан бол оны 2, 3 дугаар сард 7 хувь руу орсноор Монголбанкны зорилтот интервалд хадгалагдаж байна. Инфляц буурахад өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогоос гадна импортын барааны гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийн нөлөө арилсантай холбож үзэж болно. Дээр нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байгаа нь голлон нөлөөлсөн. Нөгөө талдаа инфляц долоон хувь хүрч буурсан нь мөнгөний бодлогыг сулруулах орон зайг бий болголоо. 2022 оны нэгдүгээр сараас өсөж эхэлсэн бодлогын хүү 26 сарын дараа эргэн буурч, эдийн засгийн идэвхжилийг дэмжих чиглэлд шилжлээ.

-Манай улсын гадаад өрийн эргэн төлөлт, дефолтын эрсдэлийн байдал зэрэг нь ямар түвшинд байна вэ? Нэг хэсэг ихэд анхаарлын төвд байсан сэдэв ч одоо бол намдсан байна.

-Өнгөрсөн хоёр жилд гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд давхцаж, яахын аргагүй томоохон сорилттой тулсан байсан. Гэсэн ч Засгийн газар, Хөгжлийн банк, Монголбанкны зүгээс харилцан уялдаатай сайн ажилласны үр дүнд амжилттай давж гарсан. Тухайлбал, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, бодлогын шийдвэр, үйл ажиллагаагаа нээлттэй тайлбарлах, дотоод нөөц бололцоогоороо өрөө төлөх зэргээр ажилласан. Үүний үр дүнд зарим гадаад өрийн нөхцөлийг муутгахгүйгээр амжилттай дахин санхүүжүүлж, зарим хэсгийг валютын нөөцөөс төлж барагдууллаа. Тухайлбал, Монголбанк нь Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг өнгөрсөн 12 дугаар сард, нэг тэрбум юанийн төлбөрийг дөрөвдүгээр сарын эхээр хийсэн.

Монгол Улсын гадаад өрийн эргэн төлөлтийн хуваариас харахад 2026 он хүртэл том дүнтэй гадаад эргэн төлөлт байхгүй.

Засгийн газраас гадаад өрийн стратегийн хүрээнд эргэн төлөлтийн ачаалал цаг хугацааны хувьд давхцахгүй байх, дахин санхүүжилтийн нөхцөл нэмж муудахгүй байхад ихээхэн анхаарсан. Ийнхүү гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт богино хугацаандаа байхгүй гэдэг нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирэх дарамт бага гэсэн үг. Энэ нь, валютын нөөцийн хүрэлцээ өндөр түвшиндээ хадгалагдах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлнэ.

-Тэгвэл эдийн засгийн сэргэлттэй уялдан банкны салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлт гарч байна вэ? 

-Эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдал нь бизнесийн орчин тогтвортой байх, банк, санхүүгийн салбар тэлэх суурь нөхцөл болдог. Нөгөө талдаа, банкны салбарын тогтвортой байдал нь санхүүгийн зуучлал, гүнзгийрүүлэлтээр дамжин бодит эдийн засгийн сэргэлтэд хувь нэмэр оруулдаг. Иймд Монголбанкны бодлого, үйл ажиллагаа нь эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг.

Банкны салбарын статистик, дүн шинжилгээнээс харахад банкны салбарын сэргэлт үргэлжилж, тогтвортой байдал бүрэн хадгалагдаж байна. Банкны салбарын зээлийн жилийн өсөлт 20 орчим хувийн түвшинд тогтвортой буюу санхүүгийн зуучлал, дотоод, гадаад төлбөр тооцоо хэвийн үргэлжилж байна.

Зээлийн өсөлтийн энэ түвшин нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, инфляцыг тогтвортой байлгах зорилттой нийцтэй түвшин юм. Банкны салбарын эрүүл мэндийг илтгэх үзүүлэлтүүд ч сайн байгаа. Тухайлбал, системийн хэмжээгээр чанаргүй зээл нийт зээлд долоон хувь болж буурлаа. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтээс нэлээд өндөр түвшинд хадгалагдаж байна. Өнгөрсөн хоёр жилд системд нөлөө бүхий бүх банкнууд IPO амжилттай гарган нээлттэй компани болж, олон нийтээс 470 гаруй тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Тус арга хэмжээ нь хөрөнгийн зах зээлийг тэлэх, банкны санхүүгийн үзүүлэлтүүд сайжрахад бодит нөлөө үзүүлсний дээр банкны засаглал, хяналт сайжрахад чухал алхам болсон. Энэ онд банкнууд ногдол ашиг хэлбэрээр 400 гаруй тэрбум төгрөг хуваарилах боломжтойгоо ч нийтэд мэдээлээд байна. Энэ бол банкнууд  нээлттэй хувьцаат компани болсны нэгэн эерэг нөлөө юм. Банкны салбарын суурь үзүүлэлтүүд цар тахлын өмнөх түвшнээс ч сайжирч, тогтвортой байдал хангагдаж байгаа нь өнгөрсөн 3 жилд авч хэрэгжүүлсэн Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр, цар тахлын үед банкны салбарт хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын үр дүн байсан.

-Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдээс ханш, бодлогын хүүний цаашдын төлөвт ихээхэн анхаарал хандуулдаг. Тиймээс цаашдын төлөв, бодлогын талаар сонирхмоор байна.

-Гадаад валютын улсын нөөц гуравдугаар сарын байдлаар 5.25 тэрбум ам.доллар буюу барааны импортын 7 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өсөөд байна. Валютын орох урсгал цаашид ч сайн хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа тул оны туршид төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой хэвээр байх боломж харагдаж байна. Бодлогын хүү 12 хувьтай буюу түүний бодит (инфляцаар засварласан) хүү +5 хувь байгаа нь мөнгөний бодлого нь инфляцын дарамтыг бууруулах чиглэлд нөлөөлж байгааг илтгэнэ. Одоогийн суурь төсөөллөөр инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий. Гэхдээ зудын нөхцөл байдлын мах, махан бүтээгдэхүүний үнэд үзүүлэх нөлөө, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилтийн тэлэлт нь хувийн хэвшлийн цалин, инфляц дахь үр дагавар зэргийг харзнах хүчин зүйлс бас байна. Хэрэв эдгээр хүчин зүйлсийн нөлөө сул байж, инфляц зорилтот интервалдаа хадгалагдах боломж баталгаажих тохиолдолд мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн сулруулах орон зай нэмэгдэнэ. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо эдийн засгийн дотоод, гадаад орчин, инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

-Эдийн засгийн тогтвортой байдлыг илүү удаан хугацаанд хадгалж бэхжүүлэхийн тулд бид юун дээр анхаарах ёстой вэ. Үүнд банкны салбарын үүрэг оролцоо ямар байх вэ?

-Манай улсын эдийн засгийн сэргэлт, уналт нь эрдэс бүтээгдэхүүний экспортоос ихээхэн хамааралтай явж ирлээ. Нийт экспортын орлогын 91 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос олж байна. Иймд эдийн засгийг төрөлжүүлэх нь чухал юм. Одоогийн нөхцөлд төрөлжилтийг уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд хийх, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн болгох боломж нь илүү өндөр юм. Үйлчилгээ талдаа аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх асуудал яригдана. Санхүүгийн талаас эдийн засгийн төрөлжилтийг дэмжих нэг арга хэрэгсэл нь нийлүүлэлтийн  сүлжээний санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, ашиглахад Монголбанкны зүгээс дэмжин ажиллаж байна. Энэ санхүүжилтийн онцлог нь худалдан авагч компанитай байгуулсан гэрээ, баримт бичиг нь барьцаа, баталгааны үүрэг гүйцэтгэх боломжийг олгодог. Нийлүүлэлтийн сүлжээний шат бүр дээр ийм хэлцэл хийгдэх боломжтой бөгөөд нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч нь нэмэлт барьцааны хязгаарлалтад орохгүйгээр шаардлагатай санхүүжилтээ авч бизнесээ хэвийн үргэлжлүүлэх, өргөжүүлэх боломжтой юм. Банк санхүүгийн байгууллага талдаа гэрээний дагуу төлбөр орж ирэх үед зээлийн хүү, үндсэн төлбөрөө суутган авах тул эрсдэл ч буурна. Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг жишиг байдлаар ноолуурын салбар дээр тушиж байна. Цаашид бусад салбаруудад нутагшуулах боломжтой. Ийм санхүүгийн схем нь аж ахуйн нэгжүүдэд тулгардаг барьцааны асуудлыг шийдвэрлэхээс гадна санхүүжилтийн хугацаа уртсах, хүү буурах зэрэгт эергээр нөлөөлнө. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын санхүүгийн байгууллагууд, дотоодын банкнууд нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг илүү боловсронгуй болгон нутагшуулах тал дээр  дэмжлэг үзүүлэн идэвхтэй ажиллаж байна.

-Макро эдийн засгийн болон банкны салбарын тогтвортой байдал хадгалагдаж, цаашдын төлөв эерэг байгаа юм байна гэж ойлголоо. Харин Монголбанкны зүгээс ногоон эдийн засаг, ногоон санхүүжилтийн чиглэлд ямар бодлого, зарчим баримталж байгаа вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй том сорилт болж байна. Энэ ч үүднээс өөрчлөлтөд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд улс орнууд Олон улсын тавцанд үүрэг, амлалт аван ажиллаж байна. Монгол Улсын хувьд ч хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 он гэхэд суурь түвшинтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулах, хэрэв шингээлтийг нэмж тооцвол бууралтыг 38.4 хувьд хүргэх зорилтыг тавьсан. Иймд ногоон эдийн засгийн хөгжил, түүнд шаардлагатай ногоон санхүүжилтийг дэмжих шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Монголбанкны зүгээс Тогтвортой санхүүжилтийн холбоо, банкнууд, төрийн бус байгууллагуудтай хамтран Ногоон санхүүжилтийн тогтолцоог бий болгох, түүнд шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэхэд манлайлан ажиллаж байна. Тухайлбал, 2019 оны 12 дугаар сард Монголбанк “Монгол Улсын ногоон таксономи” баримт бичгийг санаачлан дэмжиж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-д оруулан батлуулж, банкнуудаар мөрдүүлснээр ногоон зээлийн статистикийг гаргах болсон. Эдгээр нь юуг ногоон гэж үзэхийг тодорхойлж, энэ ангиллаар хэр их зээл гарч байгааг хэмжиж чаддаг болсон. Дараа нь “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг 2022 оны 3 дугаар сард баталж, түүнд 2030 он гэхэд банкны салбарын нийт зээлийн 10 хувь нь ногоон зээл байх томоохон зорилтыг тусгасан. "Тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтийн таксономи"-г 2023 оны 6 дугаар сард СТБЗ-өөс баталж, санхүүгийн байгууллагуудаар мөрдүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлүүлээд байна. Түүнчлэн Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй томоохон ажил бол “Банкны байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг үнэлэх, удирдах аргачлал”-ыг мөн өнгөрсөн онд баталж, банкны салбарт мөрдүүлж байгаа. Эдгээр стандарт, аргачлал, бодлогын баримт бичгийг батлан мөрдүүлэхээс гадна гадаадаас ногоон санхүүжилт татах, ногоон зээл олгох чиглэлд Монголбанкнаас дэмжин ажиллаж байна. Тухайлбал, ногоон санхүүжилтийн зориулалтаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийн хувьд хөнгөлөлттэй нөхцөлтэй своп хэлцэл хийх, зарим ногоон зээлийн хувьд эрсдэлийн жинг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Банкнуудын хувьд ч ногоон, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх, ногоон зээл олгох чиглэлд идэвх санаачилгатай ажиллаж байгааг онцлох нь зүйтэй. Монголбанкны зүгээс ногоон санхүүжилтийг дэмжих, үндэсний замын зурагт тодорхойлсон зорилтоо амжилттай хэрэгжүүлэх чиглэлд бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэх болно.

-Танд нэмж тодруулж хэлэх зүйл бий юу?

-Энэ онд Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой тохиож байна. Иймд энэхүү түүхт ойн баярын мэндийг банкны салбарын үе үеийн төлөөлөл, нийт ард иргэддээ өргөн дэвшүүлье. 1924 оны зургадугаар сарын 2-ны өдөр Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-тай хувь нийлүүлсэн Худалдаа ба Аж үйлдвэрийн банк (Монголбанк) үүдээ нээсэн түүхтэй. Монголбанк Монголын банкны холбоо, банкнуудтайгаа хамтран энэ түүхт ойн хүрээнд олон нийтэд чиглэсэн хэд хэдэн өргөн хүрээтэй арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2024-04-30 102.89.22.252

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000.00..

Avatar

JessicaAnderson 2024-04-30 46.8.23.62

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

TeresaWalker 2024-04-30 46.8.11.141

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

JackieAnderson 2024-04-30 45.86.0.242

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

LeslieWilliams 2024-04-30 46.8.157.118

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

AshleyJablonski 2024-04-30 46.8.22.37

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

TracyWest 2024-04-30 188.130.218.150

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

TracyWalker 2024-04-30 95.182.127.20

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

MichelleGarcia 2024-04-30 109.248.205.24

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

MariaFernandez 2024-04-30 45.84.177.162

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

AngelHall 2024-04-30 46.8.222.57

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

JackieWhitener 2024-04-30 188.130.128.237

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

TracyMartin 2024-04-30 194.34.248.152

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

KarenFetzner 2024-04-30 185.181.247.171

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

MaggieRoberts 2024-04-30 185.181.247.40

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

MandyBrady 2024-04-30 46.8.22.19

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

LeasaMoore 2024-04-30 45.11.21.87

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

AmberCollins 2024-04-30 46.8.22.185

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

SharonKyles 2024-04-30 46.8.23.15

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

AprilLopez 2024-04-30 46.8.110.204

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

JulissaGnine 2024-04-30 188.130.136.37

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

KarlaJohnson 2024-04-30 5.183.130.98

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

DaisyHall 2024-04-30 46.8.193.181

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

LaurenJones 2024-04-30 109.248.14.186

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

HillaryEvans 2024-04-30 46.8.110.104

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

MariaRivers 2024-04-30 46.8.15.10

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

SamanthaGreene 2024-04-30 46.8.17.187

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

DiedraRodriguez 2024-04-30 46.8.23.3

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

DeborahAnderson 2024-04-30 188.130.187.94

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

JessicaJones 2024-04-30 213.226.101.193

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

CindyMortensen 2024-04-30 45.11.21.179

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

LuisanaFloyd 2024-04-30 46.8.22.230

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

DonnaCrocker 2024-04-30 109.248.205.65

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

KelseyHarris 2024-04-30 46.8.23.188

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

JenniferHingst 2024-04-30 95.182.127.86

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

CrystalMartinez 2024-04-30 46.8.212.29

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

KathleenLynch 2024-04-30 45.87.252.168

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

JocelynBrown 2024-04-30 109.248.15.90

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

KatieJohnson 2024-04-30 46.8.154.176

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

KristenWright 2024-04-30 94.158.190.54

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

SabrinaHarris 2024-04-30 45.84.177.246

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

LisaThomas 2024-04-30 188.130.184.93

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

KarenColeman 2024-04-30 46.8.222.52

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

AlisonJackson 2024-04-30 45.81.136.48

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

MeganHart 2024-04-30 5.183.130.218

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

JuliaTillman 2024-04-30 45.81.137.143

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

AndreaPatterson 2024-04-30 109.248.55.151

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

TaraBigelow 2024-04-30 185.181.244.95

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

MeganDavidsen 2024-04-30 95.182.126.159

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

MelissaCruz 2024-04-30 188.130.137.190

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

TamaraSmith 2024-04-30 185.181.244.220

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

JuwanaDillion 2024-04-30 188.130.143.103

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

LaurenMeyer 2024-04-30 46.8.193.66

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

CharlotteCameron 2024-04-30 188.130.189.85

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

AliciaGray 2024-04-30 109.248.14.171

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

BrittanyAdams 2024-04-30 46.8.111.135

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

LoriBeck 2024-04-30 46.8.16.52

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

HollyKujawski 2024-04-30 188.130.185.193

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2718686

Avatar

Нэргүй 2024-04-30 203.98.76.4

Монголд 1960, 1970-аад Оныхоныг Ажилд Авалтгүйэээ……

Avatar

зочин 2024-04-30 139.5.219.226

занданшатарын мөнгийг босгох, өсгөж өгөх ажил амжилттай явж байгаа юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж