Ж.Цогтбаатар: 460 мянган толгой мал хээл хаясан

Хуучирсан мэдээ: 2024.04.30-нд нийтлэгдсэн

Ж.Цогтбаатар: 460 мянган толгой мал хээл хаясан

Ж.Цогтбаатар: 460 мянган толгой мал хээл хаясан

Энэ өвөл цас их орж, Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт хүндэрч, зудад нэрвэгдсэн билээ. Тиймээс хаврын мал төллөлтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Цогтбаатараас тодрууллаа. 


Малын генетик нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.ЦОГТБААТАР:

-Статистикийн үндэсний хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мал аж ахуйн салбарын улсын нэгдсэн тооллого”-ын статистик дүн мэдээгээр 2023 оны жилийн эцэст нийт 64.7 сая толгой мал тоологдсон. Энэ нь өмнөх оноос 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд нийт 29.9 сая толгой хээлтэгч мал тоологдсон.

Үүнээс, байгаль цаг уурын онцлог, шинж төлөв, мал сүргийн тарга тэвээрэг авсан байдал болон өвс тэжээлийн нөөц,хүрэлцээ хангамжаас шалтгаалж хээлтэгч малыг хээлтүүлэгт оруулах ажлыг зохион байгуулсан. 2024 оны гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд малыг төллүүлэхээр тооцоолж нийт 23.3 сая толгой хээлтэгч малыг хээлтүүлэгт оруулах ажлыг хийсэн. Энэ өвөл, хаврын улиралд нийт газар нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүл тогтож зарим нутгаар шилэн болон цагаан зуд, цагаанаар зудархуу нөхцөл байдалтай өвөлжсөн. Тиймээс мал өвс тэжээлийн дутагдалд орж турж эцсэн.

Нийт төллөх малын 460 мянган толгой хээлтэгч хээл хаясан гэсэн судалгаа гараад байгаа юм.

Энэ онд улсын хэмжээнд нийт  23 сая хээлтэгч малыг төллүүлэх бэлтгэл ажлыг хангаж /2024.04.29/-ны байдлаар төллөвөл зохих хээлтэгч малын 23.9 хувь нь /Бод малын 10.3 хувь, бог малын 37.3 хувь/ буюу нийт 8464 толгой хээлтэгч мал төллөж, 7807 толгой төл авч 92.6 хувийн гүйцэтгэлтэй бойжуулж байна. Өвөл,хавар цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор эх мал жилбэ муутай төллөж улмаар нийт 624.3 мянган толгой төл хорогдсон. Мөн малын тэжээлийн үйлдвэрүүдтэй хамтран эх мал, төл зэрэг төрөл бүрийн малд хаврын улиралд тохиромжтой тэжээлийг жороор  үйлдвэрлэн малчдад нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. одоогийн байдлаар оны эхний нийт малын 11 хувь буюу 7.1 сая толгой мал зүй бусаар хорогдсон тооцоо судалгаа гарсан.

Тодруулбал, адуу 389.2 мянган толгой, тэмээ 3:5 мянган толгой, үхэр 640 мянган толгой, хонь 3763 толгой, ямаа 2292.9 толгой тус тус хорогдоод байна.

Малын зүй бус хорогдлыг бүсээр нь авч үзвэл баруун бүс дөрвөн хувь, зүүн бүс 24 хувь, хангайн бүс есөн хувь, төвийн бүс 11 хувийг эзэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж