Ньюс хөтөч: "Хүчирхийлэлгүй ирээдүйг хамтдаа бүтээе" хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2024.04.30-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Хүчирхийлэлгүй ирээдүйг хамтдаа бүтээе" хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: "Хүчирхийлэлгүй ирээдүйг хамтдаа бүтээе" хэлэлцүүлэг болно

Ньюс агентлаг өнөөдөр /2024.04.30/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 


09.00 цагт:

  • ХНХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт уулзалт, сургалт  Төрийн ордонд зохион байгуулна.
  • Миний эрүүл мэнд, Миний эрх, Миний ирээдүй” сэдэвт залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг  ГХЯ-нд  болно.

10.00 цагт:

  • УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон түр хороод хуралдана.
  • БОАЖЯ-наас ээлжит хэвлэлийн хурлыг мод тарилтын төлөвлөлт, үр дүн, мөн өвлийн аялал жуулчлал, зуны эвент үйл ажиллагаа, цаг үеийн бусад асуудлаар УЦУОШГ-т мэдээлнэ.
  • ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. ЦХХХЯ-ны 3 давхар, Хүндэтгэлийн танхимд.

11.00 цагт:

  •  Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан "Хүчирхийлэлгүй ирээдүйг хамтдаа бүтээе" Хэвлэлийн хүрээлэнд хэлэлцүүлэг болно.

11.30 цагт: 

  • Орон нутгийн хөгжилд саад болж буй асуудал болон иргэд нутагтаа тав тухтай таатай орчинд амьдрах эрхээ эдлэх талаар орон нутгийн иргэд “Зууны мэдээ”-гийн мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

15.00 цагт:

  • Засгийн газар ДЭМБ-тай хамтран ажиллах Стратегийн баримт бичигт ЭМЯ-нд гарын үсэг зурна.

17.00 цагт:

  • "Startup Challenge Mongolia 2024" тэмцээний Мэдээлэл, технологийн Үндэсний паркт нээлт болно.
  • Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ны хүрээнд “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн хөтөлбөрийг сайжруулах, тогтворжилт” үндэсний семинар үргэлжилнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж