Ардчилсан социалист хөдөлгөөнийхөн цуглажээ

Хуучирсан мэдээ: 2024.04.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан социалист хөдөлгөөнийхөн цуглажээ

Ардчилсан социалист хөдөлгөөнийхөн цуглажээ

Ардчилсан намын улс төрийн суурь хүчний нэг Ардчилсан Социалист Хөдөлгөөний 35 жилийн ойн нээлтийн арга хэмжээ боллоо. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын эхэнд Монгол Улсын Их сургуулийн багш нар голчлон манлайлсан тус хөдөлгөөн нь ардчилал, хүний эрх, чөлөөт эдийн засгийн үзэл санааг түүчээлсэн сэхээтнүүдийн хөдөлгөөн байснаараа онцлог юм.

Тухайн үедээ тус хөдөлгөөний санал, санаачлагаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх замаар төрийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, 1990 оны анхны ардчилсан сонгуулийг зохион байгуулсан Ардчилсан хувьсгалыг амжилттай ялахад чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг.

Ардчилсан социалист хөдөлгөөний 35 жилийн ойн хүрээнд гишүүд дэмжигчдэдээ чиглсэн олон apra хэмжээ зохион байгуулахаар Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэрлэжээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын дэд Ерөнхийлөгч, УБХ-ын дарга асан Р.Гончигдорж, УБХ-ын гишүүн асан Д.Ламжав, УИХ-ын гишүүн асан А.Ганбаатар нарын үүсгэн байгуулагч анхны гишүүд, дэмжигчид оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж