Үндэсний аудитын газар Унгар улсын Төрийн аудитын газар хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа

Үндэсний аудитын газар Унгар улсын Төрийн аудитын газар хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа

Үндэсний аудитын газар Унгар улсын Төрийн аудитын газар хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа

Унгар Улсын Төрийн аудитын газрын Ерөнхийлөгч доктор Ласло Виндичийн урилгаар өнөөдөр /2024.02.24/ Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав Унгар Улсын Төрийн аудитын газарт албан айлчлал хийж байна.

Унгар Улсын Төрийн аудитын газрын Ерөнхийлөгчтэй хийсэн хоёр талт хамтын ажиллагааны уулзалтын үеэр шинэчлэн байгуулсан Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд ихээхэн ач холбогдол өгч, анхаарч ажиллахаа Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав илэрхийллээ.

Мөн айлчлалын хүрээнд хоёр байгууллагын цаашдын хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, Унгар Улсын Аудитын дээд байгууллагын сайн туршлагыг судлахаас гадна Монгол Улсын Төрийн аудитын байгууллагын сайн туршлагын талаар Унгар Улсын мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцсан юм.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж