Хоёр Солонгос хооронд тэсрэх бөмбөг суурилуулжээ

Хуучирсан мэдээ: 2024.04.29-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос хооронд тэсрэх бөмбөг суурилуулжээ

Хоёр Солонгос хооронд тэсрэх бөмбөг суурилуулжээ

Хоёр Солонгосын тусгаарладаг цэрэггүй бүсэд Пёньяны эрх баригчид тэсрэх бөмбөг суурилуулсан тухай Өмнөдийн албаны хүн өнөөдөр /2024.04.29/ мэдэгдлээ. Тодруулбал, Сөүлээс зүүн хойд зүгт 85 км-ийн зайд орших Чеорвон хотын "Arrowhead" толгодын ойролцоох цэрэггүй бүсэд шороон замаар тэсрэх бөмбөг суурилуулсан байсныг илрүүлжээ.

Солонгосын дайны үеэр "Arrowhead" толгодын ойролцоо амь үрэгдсэн шарилыг ухах ажлыг хоёр Солонгос хамтран гүйцэтгэсэн. Уг ажлыг 2018 онд байгуулсан Солонгос хоорондын цэргийн гэрээний дагуу хийж гүйцэтгэжээ. Улмаар уг толгод нь Өмнөд болон Умардыг холбосон зам болжээ.

Тэгвэл өнгөрсөн оны сүүл үеэс эхлэн эвлэрэл, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэгдэж байсан хоёр Солонгосын хоорондох бүх замд мина буюу жижиг хэмжээтэй тэсрэх бөмбөг газар доор суурилуулжээ. Өмнөдийн баруун хилийн Пажу хот, Умардын Кэсон хот болон зүүн эргийн дагуух Дунхэ замуудын хоорондох Кёнгүй замд тэсрэх бөмбөг суурилуулж байгааг энэ оны нэгдүгээр сард мөн илрүүлсэн. Түүнчлэн дээрх хоёр замын дагуух замын гэрэлтүүлгийг буулгаж байгааг өнгөрсөн сард олж мэдсэн билээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгостой нэгдэх бодлогоо цуцалж, дайсагнасан харилцаагаа тунхагласны дараа ийм алхам хийсэн. Энэ оны нэгдүгээр сард тэрбээр Солонгос хоорондын харилцааны бүх сувгийг хаах, Кёнгүй замыг эргэж сэргэхээргүй таслах зэрэг хатуу арга хэмжээ авах даалгавар өгчээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж