Ираны репперт цаазын ял оноосны эсрэг жагсч байна

Хуучирсан мэдээ: 2024.04.29-нд нийтлэгдсэн

Ираны репперт цаазын ял оноосны эсрэг жагсч байна

Ираны репперт цаазын ял оноосны эсрэг жагсч байна

Засгийн газраа өөрийн дуугаар дамжуулан шүүмжилсэн реппер Тоомаж Салехид цаазын ял оноосон явдалд эсэргүүцсэн хүмүүс Бямба гаригт Лондоны Даунинг гудамжинд цугларчээ. Тэд реппер Салехигийн нүүртэй маск зүүж, төв гудамд хуурамч цаазын тавцан босгосон байв. Салехи 2022 онд амиа алдсан Махса Аминигийн эрхийг хөндсөн талаар дуулж, засгийн газраа шүүмжилсэн юм.

Махса Амини хижаб зохисгүйгээр өмссөн хэрэгт баривчлагдаж, цагдаагийн байцаалт өгч байхдаа амиа алджээ. Дараа нь эсэргүүцлийн жагсаалын үеэр Салехи "хүчирхийллийг дэмжсэн үймээн самууны удирдагчдын нэг байсан" гэж Ираны Хувьсгалт гвардийн харьяа Фарс агентлагаас иш татан мэдээлсэн байна.

Лондонд жагсагчид Ираны туг далбаа,тэр дундаа "Томаж Салехи- реп дуулснаар цаазын ял авсан" гэх  бичиг бүхий лоозон барьжээ. Салехигийн өмгөөлөгч Лхагва гаригт  Ираны "Shargh" сонинд "Хувьсгалт шүүх  урьд өмнө хэзээ ч байгаагүй алхам хийж, Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй. Салехид хамгийн хатуу шийтгэл оноолоо" гэж мэдэгджээ. Салехи шийдвэрийг давж заалдах 20 хоногийн хугацаатай ба "Бид энэ шийдвэрийг давж заалдах болно" гэж түүний өмгөөлөгч мэдэгдэв.

Салехийг дэмжсэн жагсаал дэлхий даяар, тэр дундаа Испани, АНУ, Австралид болж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "#FreeToomaj" аян "X" зэрэг платформ дээр трэнд болж, хэрэглэгчид Салехиг нэн даруй суллахыг уриалж байна.

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж