Кадыров 16 настай хүүгээ тусгай хүчний сургуулийн төлөөлөгчөөр томилов

Хуучирсан мэдээ: 2024.04.29-нд нийтлэгдсэн

Кадыров 16 настай хүүгээ тусгай хүчний сургуулийн төлөөлөгчөөр томилов

Кадыров 16 настай хүүгээ тусгай хүчний сургуулийн төлөөлөгчөөр томилов

Чеченийн удирдагч Рамзан Кадыров өөрийн 16 настай хүүгээ Впадимир Путины нэрэмжит цэргийн тусгай хүчний сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон гэж Ням гаригт мэдэгдлээ. Түүний хүү 2023 онд шоронгийн хоригдол зодож, ноцтой гэмтээж байсан гэж хэвлэлүүд мэдээлж байв.

Адам Кадыров арваннэгдүгээр сард 16 нас хүрэх гэнэ. Тэрбээр аавынхаа бие хамгаалагчаар ажиллаж, ОХУ-ын Батлан хамгаалах яамны бүрэлдэхүүнд багтдаг шинэ батальоны ажиглагчаар томилогджээ.

Кадыров өөрийн Телеграм хуудаснаа "Тэрбээр хүчний сургуулийн үйл ажиллагааг нарийн мэднэ. Тиймээс би түүнийг томилогдож буй үүрэг хариуцлагаа сайтар хүлээж чадна гэдэгт итгэж байна" гэж бичжээ. Тэрбээр Чеченийн Гудермес хотод байрладаг их сургуулийн даргын хүсэлтийн дагуу нэр дэвшүүлсэн гэж нэмж дурдсан ба уг сургууль нь ОХУ-ын хувийн боловсролын байгууллага тусгай ангиудын мэргэжлийн сургалтыг явуулдаг.

Өнгөрсөн онд Адам Кадыров Коран судрыг шатаасан хэмээн буруутгагдаж буй хоригдлыг цохиж, өшиглөж байгаа бичлэгийг Рамзан Кадыров олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

Хоригдол Никита Журавел үүнээс хойш гурван жил хагасын ял сонсчээ. Кадыров хүүгээ лалын шашнаа хамгаалж байгаад бахархаж буйгаа хэлсэн ч зодсон хэрэг Кремлийн талыг баримтлагчдын шүүмжлэлд өртөж байсан. ЗХУ задран унасны дараа Москватай хоёр удаа салан тусгаарлагчид дайн хийсэн ба бүс нутгийн тогтвортой байдлыг хангасны хариуд Путин Кадыровд Чечений эрх мэдлийг олгосон аж.  Кадыров ОХУ-ын Холбооны Бүгд Найрамдах Чеченийг 2007 оноос хойш удирдаж байгаа бөгөөд  2022 оны хоёрдугаар сард Оросын өмнөөс Украин руу цэргийн хүчээ илгээсэн.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж