"Д.Өнөрболор гишүүн 50 зогсоолтой байх ёстой юм уу"

Хуучирсан мэдээ: 2024.04.29-нд нийтлэгдсэн

"Д.Өнөрболор гишүүн 50 зогсоолтой байх ёстой юм уу"

"Д.Өнөрболор гишүүн 50 зогсоолтой байх ёстой юм уу"

Үндэсний соёл амралтын хүрээлэн дотор үйл ажиллагаа эрхэлдэг “Сөүл” рестораныханыг хойд талын талбайгаа чөлөөлөх шаардлагыг нийслэлээс тавьж эхэлжээ.  Хэрэв дээрх газрыг “Сөүл” рестораныхан чөлөөлбөл үйлчлүүлэгчид нь автомашинаа тавих талбайгүй болж, улмаар тус ресторан хаагдан, 150 гаруй хүн ажилгүй болох аж.

Эл асуудалд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах тайлбар хийлээ.

Тэрбээр “Д.Өнөрболор /УИХ-ын гишүүн Д.Өнөрболор/ өөртөө 50 зогсоолтй байх ёстой юм уу, Улаанбаатар хотын хоёр сая иргэд тайван орчинд хүүхдийн парк дээрээ алхах уу гэдгийг л хэдүүлээ сонгоё. Сонгууль дөхөж байна, яршигдаа л гэж бодож байна. Эмэгтэй гишүүнд үг хэлээд. УИХ -ын гишүүн гээд хотын даргыг дарамтлах, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр тулгаж болохгүй. Би харин хэлээ хазаад өнгөрье.

Хүүхдийн паркийн ерөнхий төлөвлөгөө нь огт машин байхгүйгээр батлагдсан юм билээ. Би Д.Өнөрболороос айгаад тэнд нь зогсоол шийдье гэвэл Авлигатай тэмцэх газарт  дуудагдана. Тэрийг би өөрчилчихсөн зүйл байхгүй, хот байгууллалт дээр аль эрт батлагдсан байдаг.

Парк руу хүн орж ирэхээрээ тайван алхаж явах орчин. Гэтэл энд тэндээс машин гараад ирэхвий гэдэг айдас хүйдэстэйгээр явах ёсгүй. Намайг Улаанбаатар хотын захирагчаар ирэхээс өмнө төлөвлөгөө нь батлагдсан. Ингээд л ярихаа болъё” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
100
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж