УИХ-ын 2024 оны сонгуулийг булхай луйвраас урьдчилан сэргийлэх зорилготой ажлын хэсгийг Ардчилсан намд байгуулсан байна. Тус ажлын хэсгээс өнөөдөр /2024.04.29/ мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа:
-Сонгууль болгоноор ямарваа нэгэн луйвар булхай гарсаар ирсэн ч арга хэмжээ авахгүй байна. Хар машинтай болсноос хойш луйвар булхай тасраагүй. 2016 оноос эхлээд хойш хар машинтай холбоотой асуудлаар асуудал тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн намууд нэгдэн ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг тухайн сонгуулийн үеэр гарсан булхай луйвар болон зөрчлийг цуглуулж, дүн шинжилгээ хийгээд хэрхэн засах талаар санал боловсруулан холбогдох байгууллагуудад өгсөн. 2020 оны гуравдугаар сард “Шударга сонгууль” нэртэй олон нийтийн байгууллага улс төрийн намуудтай хамтран сонгуулийн булхай луйврыг хэрхэн засах талаар саналаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн. Харамсалтай нь, өнөөдийг хүртэл хариу өгөөгүй.
Улс төрийн намууд 2020 оны УИХ-ын сонгуулийн булхай луйвартай холбоотой асуудлыг судлахаар ажлын хэсэг байгуулахад тухайн үед МАХН -ын дарга Н.Энхбаяр, Шинэ нам, ХҮН нам, ИЗНН зэрэг олон улс төрийн намууд оролцсон. Тэр бүх нам 2020 оны УИХ -ын сонгууль булхай луйвраар дүүрэн болсон гэдгийг баталсан. Улс төрийн намуудаас бүрдсэн ажлын хэсэг булхай луйврыг долоон төрөлд хуваасан. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хороотой холбогдож гарсан зөрчил 24 хувийг эзэлсэн бол Сонгуулийн хууль зөрсөн асуудал 19.9 хувийг эзэлсэн.
Нэг жишээ татахад, иргэний үнэмлэх та бүхэндээ харуулъя. Энэ ямар учиртай вэ гэхээр хий хаяг бүрдүүлж, иргэнээр санал өгүүлсэн асуудал үүссэн. Дөрвөн давхар байр байлаа гэхэд таван давхар гэж хий давхар үүсгэж, шинээр хаяг үүсгэн, иргэний үнэмлэх тараасан гэсэн гомдол ирсэн. Хий гудамж үүсгээд хаяг бий болгож, хүмүүст иргэний үнэмлэх өгч санал өгүүлсэн.
Эзэнгүй хаяг дээр 10, 20-иор нь санал өгүүлдэг асуудал аль эртнээс явагдаж эхэлсэн. Царцаа төрөл зүйлтэй болсон. Амьдаараа буюу биеэрээ нүүж байдаг царцаа, виртуаль буюу цахим царцаа бий болсон.
Сонгуулийн үеэр нэр дэвшигчид Сонгуулийн хуулийг зөрчиж, хүмүүсийг дайлж цайлах, хоол унд өгөх, элдэв юм тараадаг байдал тасраагүй. Энэ бүх баримтг бүрдүүлээд дүн шинжилгээ өгөөд холбогдох байгууллагад өгсөөр байтал нэг нь ч хариу өгөөгүй. Дээрх баримт, дүн шинжилгээг Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газарт өгсөн байдаг.
Автомат төхөөрөмжтэй холбоотой зөрчил мөн гарсан. Нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшсэн П.Галиндав гэж бие даагчийн овог нэр дэлгэцээс алга болсон. 2-3 цаг огт байхгүй байж байгаад тэр хүний нэр гарч ирсэн. Энэ мэтчлэн программ хангамжтай холбоотой зөрчил маш их байсан.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Баярсайхан:
-Сонгууль шударга болох ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдахаар болсон. Сонгуулийн шинэ хуулийг олон нийтэд таниулах ажлыг төр хийх ёстой ч хийхгүй байна. Саналын хуудас маш урт байхаар байгаа. Сонгогч саналаа өгөхөд хэрхэн яаж бөглөх талаар таниулах ёстой ч, хийхгүй байна.
Иргэний бүртгэлтэй холбоотой маргаан маш их гарч байна. Төрд байгаа мэдээлэл үнэн байх ёстой. Гэвч түүнийг будилаантуулж сонгууль хийдэг. Эрх барьж байгаа намд зөрчлийг илрүүлээд өгөхөөр шалгах нэрээр алга болдог.
2020 оны сонгуулийн дараа улс төрийн намуудаас ажлын хэсэг гарч ажиллаад тодорхой зөрчлийг илрүүлж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. МАХН -аас дарга нь орж ажиллачихаад МАН-тай намаа нэгтгэнгүүтээ таг болсон.
Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэргийг сонгуулийн хар PR-т ашиглаж байна. Шүүхээр эцэслэн шийдвэгдээгүй хэргээр PR хийх нь сонгогдох эрхэнд халдсан үйлдэл. Сонгууль шударга болох ёстой, гэтэл сонгуулийг иргэний дайн болгох сонирхол байна. Төрийн мөнгийг луйвардсан хүмүүс сонгуулийн луйвар хийхийг оролдож байна. Үүнийг таслан зогсоох ёстой гэлээ.
Г.ХОРОЛ
PleazeGreen 2024-04-29 46.8.106.215
Харуулах боломжгүй.
LeasaMoore 2024-04-29 45.11.21.87
Харуулах боломжгүй.
MelissaEngland 2024-04-29 45.11.20.144
Харуулах боломжгүй.
AmberCollins 2024-04-29 46.8.22.185
Харуулах боломжгүй.
SharonKyles 2024-04-29 46.8.23.15
Харуулах боломжгүй.
AprilLopez 2024-04-29 46.8.110.204
Харуулах боломжгүй.
JulissaGnine 2024-04-29 188.130.136.37
Харуулах боломжгүй.
KarlaJohnson 2024-04-29 5.183.130.98
Харуулах боломжгүй.
DaisyHall 2024-04-29 46.8.193.181
Харуулах боломжгүй.
LaurenJones 2024-04-29 109.248.14.186
Харуулах боломжгүй.
HillaryEvans 2024-04-29 46.8.110.104
Харуулах боломжгүй.
MariaRivers 2024-04-29 46.8.15.10
Харуулах боломжгүй.
SamanthaGreene 2024-04-29 46.8.17.187
Харуулах боломжгүй.
DiedraRodriguez 2024-04-29 46.8.23.3
Харуулах боломжгүй.
DeborahAnderson 2024-04-29 188.130.187.94
Харуулах боломжгүй.
JessicaJones 2024-04-29 213.226.101.193
Харуулах боломжгүй.
CindyMortensen 2024-04-29 45.11.21.179
Харуулах боломжгүй.
LuisanaFloyd 2024-04-29 46.8.22.230
Харуулах боломжгүй.
KelseyHarris 2024-04-29 46.8.23.188
Харуулах боломжгүй.
JenniferHingst 2024-04-29 95.182.127.86
Харуулах боломжгүй.
CrystalMartinez 2024-04-29 46.8.212.29
Харуулах боломжгүй.
KathleenLynch 2024-04-29 45.87.252.168
Харуулах боломжгүй.
JocelynBrown 2024-04-29 109.248.15.90
Харуулах боломжгүй.
KatieJohnson 2024-04-29 46.8.154.176
Харуулах боломжгүй.
KristenWright 2024-04-29 94.158.190.54
Харуулах боломжгүй.
SabrinaHarris 2024-04-29 45.84.177.246
Харуулах боломжгүй.
LisaThomas 2024-04-29 188.130.184.93
Харуулах боломжгүй.
KarenColeman 2024-04-29 46.8.222.52
Харуулах боломжгүй.
AlisonJackson 2024-04-29 45.81.136.48
Харуулах боломжгүй.
MeganHart 2024-04-29 5.183.130.218
Харуулах боломжгүй.
JuliaTillman 2024-04-29 45.81.137.143
Харуулах боломжгүй.
AndreaPatterson 2024-04-29 109.248.55.151
Харуулах боломжгүй.
TaraBigelow 2024-04-29 185.181.244.95
Харуулах боломжгүй.
MeganDavidsen 2024-04-29 95.182.126.159
Харуулах боломжгүй.
MicheleMonkeypants 2024-04-29 46.8.22.3
Харуулах боломжгүй.
MelissaCruz 2024-04-29 188.130.137.190
Харуулах боломжгүй.
TamaraSmith 2024-04-29 185.181.244.220
Харуулах боломжгүй.
JuwanaDillion 2024-04-29 188.130.143.103
Харуулах боломжгүй.
LaurenMeyer 2024-04-29 46.8.193.66
Харуулах боломжгүй.
CharlotteCameron 2024-04-29 188.130.189.85
Харуулах боломжгүй.
AliciaGray 2024-04-29 109.248.14.171
Харуулах боломжгүй.
BrittanyAdams 2024-04-29 46.8.111.135
Харуулах боломжгүй.
LoriBeck 2024-04-29 46.8.16.52
Харуулах боломжгүй.
HollyKujawski 2024-04-29 188.130.185.193
Харуулах боломжгүй.
зочин 2024-04-29 59.153.84.210
Женко Баянхонгор луу бас л их царцаа нүүлгэсэн дээ ккк,
Нэргүй 2024-04-29 202.9.40.155
Энэ луйварыг анх 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай хэрэгжүүлж Ц.Элбэгдорж сонгогдож байлаа
Нэргүй 2024-04-29 103.71.100.231
2020 оны сонгуулийг жонхуу хүүк 2 хуугаар нь булхайцаад байхад арчаагүй АН юуч дуугараагүй. Сонгогдсон хүмүүсээ хар. Нуль жонхуучууд, ………….. Одоо сонгууль шударга болоосой гэж ерөөе. ХҮН, АН хяналтаа сайн тавиач.
зочин 2024-04-29 202.126.89.143
ardchilagch geh hulgaichuud hulgai luivraas oor yu ch hiihgui
Нэргүй 2024-04-29 82.132.229.169
МОНГОЛД АРДЧИЛАЛ ДАХИН СЭРГЭХ АЯТАЙ БОЛООД ЯВЧИХЛАА ШҮҮ!!БАЯРЦОГТ МАШ САЙХАН ЯРИЛЦЛАГА ӨГСӨН БАЙНА ЛЭЭ УХААЛАГ ЭР ХҮН ЮМ БИЛЭЭ
Нэргүй 2024-04-29 202.55.191.194
лалрын хэдэн хөгшин төгцөг хулгайчуудаасаа салаачээ. тэхгүй бол нар дээшээ гарахгүй улс орныг хөгжүүлхэд тэд их саад хийнэ.
Нэргүй 2024-04-29 202.55.188.94
ard chi lalllar bulegle niigmiin suljeend mash ih humuusiig tsalimjuulhaar bas tsalimjuulj har pr hiij bgaa tuhai medeelel bgaa shuu
Нэргүй 2024-04-29 202.55.188.94
uursduu mash ih tsartsaa avj yavdag shdee baynhongorluuu yavhuu 1.500 geed ardchil lal buleglees yarjil bsan naad tesogiin giahuun chin ajilchdaa uvsruu avaal yavsan ehleed uursduusuu ehel ain
Энэ Зоригт бил үү 2024-04-29 103.212.118.96
Энэ Зоригт бил үү нэг нөхөр гараа урдаа бариад зогсчихож. Сонгууль ойртохоор нэг албан тушаал горилсон хөөрхөн хав нохой шиг ийм нөхдүүд гараад ирдэг юм. Бас энүүн шиг нэг нөхөр яагаад гарч ирэхгүй байнаа. Яагаав Төмөрбаатар гээд. БХЯ-ны сайд шиг юм хийгээд байсан. Иймэрхүү хав нохойнууд олон доо.
Зочин 2024-04-29 66.181.185.59
Гайхалтай!!! АН-ын хийдэг сонгуулийн булхай, луйвруудын дийлэнхийг тоочсон байхийм. Шударгаар өрсөлдөхөд АН ялагдахаа сайн мэдэж бгаа юм бна. Хулгайчуудын намыг иргэд дахин сонгох үндэс бйхгүй. Ингэхээр тэд луйвраа хийхнэ, ялагдвал өмнөө барих шалтгаа хэлчихжээ. Хар машинаар буруу гарахгүй, өмнө нь харуулж бгаад тест хийдэг, мөн бүх төлөөллий байлгаж байгаад гараар давхар тоолдог Самуун дэгдээхнээ гэж ойлгогдлоо. Мууд шалтаг мундахгүй үгтэй. Хулгаруудад дөрлөгдөөд дууслаа, хайран залуучууд.
Нэргүй 2024-04-29 66.181.161.132
Элбэгдорждоо хэл та нар
Ээлтэй технологи 2024-04-29 203.98.76.4
Сонгуулийн "ЦАРЦАА ТЕХНОЛОГИ" олон жил хэрэгжиж Эрх Баригч Намуудад ЭЭЛЭЭ ӨГСӨН ТЕХНОЛОГИ Доо хөөрхий
Нэргүй 2024-04-29 66.181.160.115
Ишш зайлцгаа
Зочин 2024-04-29 103.212.117.183
Энээс өөх ярих юм олдохгүй байна уу та нарт, хоцрогдсон байна даа
Зочин 2024-04-29 103.212.116.137
Хар машин арын хаалгагүй шүү. Одоо хар машиныг шүүмжилсээр байгаад бүх санлын хуудсыг гараар тоолж байна. Хоёр ажил хийж байна.Танай намын Еөнхийлөгч Баттулгын үед нэр дэвшсэн СЕХ-ны нарийн бичгийн дарга Даваа-Очиртоо САНАЛАА ХЭЛ.
Нэргүй 2024-04-29 180.149.80.74
Зүгээр л хууль номын хүрээнд хөтөлбөрөө танилцуулаад өрсөлдөөч дээ, ялагдахаа мэдээд, эсвэл хариуцлагаас айгаад хаяагаа манаад байх юм. Тэр хар машинд ямар ч асуудал байхгүй гэдгийг хэчнээн жилийн хяналтын тооллого баталчихаад байна шдээ.
DR. ADITY 2024-04-29 102.88.81.99
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-29 202.131.238.26
би ямар ч намыг дэмжддэггүй. Тэгэхдээ АН угаасаа ирэх сонгуульд гарахгүй харж байгаарай. Хийж байгаа үйлдэг, яриж байгаа үг энэ тэр нь хүний дургүй хүргэхээс цаашгүй байна.
Zochin 2024-04-29 203.98.76.186
Ugaasaa idehiin don tustsan yu yugui turj uheh gj baigaa um shig um humgui dairdag um chini. Ulun baij bolno, tehde bas arai denduu. estoi um uzeegui.