Нарны сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мичид электро” ХХК-ийн нарны эрчим хүчний тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгийн танхимын албан ёсны нээлт өнгөрсөн Бямба гаригт /2024.04.27/ “Ривер гарден” хотхоны “Ривер центр”-т боллоо.
“Мичид электро” компани нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2020 онд эрчим хүчний чиглэлээр тэр дундаа 0.4-15 кВт хүртэлх цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх чиглэлээр ажиллаж иржээ.
Тус компани нь дэлхий дахинаа 185 гаруй улсад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг, нарны сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын шилдэг 10 компанийн нэг болох “Bluesun Solar” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани юм. “Мичид электро” компанийн төв салбар Эрдэнэт хотод байдаг бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 27-нд Улаанбаатар хот дахь албан ёсны салбараа нээсэн нь энэ юм.
Үзэсгэлэнгийн танхим нээгдсэнээр компанийн инженер техникийн ажилтнууд хэрэглэгчдэд тулгамдаж буй эрчим хүчний асуудлыг хамгийн хурдан, хямд шийдвэрлэх боломжит шийдэл гаргаж, зөвлөгөө мэдээллүүд хүргэх юм.
Улаанбаатар хот дахь үзэсгэлэнгийн танхимын нээлтэд албаны болон харилцагчдын төлөөллүүд хүрэлцэн ирж, оролцлоо. Тухайлбал, Эрчим хүчний үндэсний төвийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга Д.Бассайхан, БНХАУ-ын “Bluesun Solar” компанийн төлөөлөгч “Мичид Электро” компанийн түншүүд, харилцагч байгуулагуудын төлөөллүүд ирсэн байв.
"СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ИРГЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ СОНИРХОН, АМЬДРАЛ АХУЙДАА ХЭРЭГЛЭЖ БАЙНА"
“Мичид электро” компанийн гүйцэтгэх захирал Л.Чинбат: “Юуны өмнө бид Монгол Улсдаа анхны нарны эрчим хүчний үзэсгэлэнгийн танхимаа нээж байгаадаа тун баяртай байна. Аливаа зүйлийн анхдагч байна гэдэг маш том үүрэг хариуцлага байдаг. Энэ ажлыг хийж чадсан баг хамт олондоо баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Манай компани цаашдаа нарны сэргээгдэх эрчим хүчийг эх орондоо хөгжүүлж, ирээдүйд агаарын бохирдол болон хөрсний бохирдолгүй, аж ахуйн нэгж, айл өрхүүд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох зорилтыг тавин ажиллаж байна.
Улсын хэмжээнд эрчим хүчний нөхцөл хүндхэн байдалтай байгаа. Тиймээс хэрэглэгчдэд эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай байгаа. Нарны эрчим хүч нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй, цэвэр эрчим хүч юм.
Тэр утгаараа сүүлийн жилүүдэд иргэд болон аж ахуйн нэгжүүд нарны сэргээгдэх эрчим хүчийг маш их сонирхон, амьдрал ахуйдаа хэрэглэдэг болсон. Иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан манай компани үйл ажиллагаагаа явуулж байгаа юм” хэмээн онцоллоо.
"ХАМТЫН АЖИЛЛАГАА УРТ ХУГАЦААНД, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖИЛНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА"
“Bluesun Solar” компанийн төлөөлөгч, Монгол Улсыг хариуцсан менежер April Zhu:
-Өнөөдөр бид монгол дахь албан ёсны дистрибьтер компани болох “Мичид электро” компанийн үзэсгэлэнгийн танхимын нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Бидний хувьд анх удаа Монголд ирж байна. Монгол Улсад ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр хамтран ажиллаж байгаа тус компанийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье. Бидний цаашдын хамтын ажиллагаа, түншлэл урт хугацаанд, тогтвортой үргэлжинэ гэж найдаж байна гэв.
Нарны эрчим хүч нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй, хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэрийн нэг бөгөөд ойрын жилүүдэд эрчимтэй хөгжиж буй. Нарны хавтангийн технологи жил бүр сайжирч байгаа тул нарны эрчим хүчний эдийн засгийн үр өгөөж сайжирч, цэвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сонгох нь байгаль орчинд үзүүлэх ашиг тусыг нэмж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Нээлтийн өдрөөс хойш тус үзэсгэлэнгийн танхимд мэргэжлийн инженерүүд ажиллаж, газар дээр нь зөвлөгөө, мэдээлэл өгч, тооцоолол хийж, таны хэрэглээнд тохирсон хамгийн боломжит шийдлийг санал болгон ажиллаж байна. Мөн тус компанийн хамт олонд угсралт, суурилуулалтыг мэргэжлийн түвшинд хийж үйлчилнэ.








Холбоо барих: 7250 1010, 7788 8988, 7788 8488
И-мэйл: michidelectro2015@gmail.com
Холбоотой мэдээ