"Малаас хаях юм байхгүй ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"

"Малаас хаях юм байхгүй ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"

"Малаас хаях юм байхгүй ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"

Үндэсний үйлдвэрлэгч “Mongol Made” нэгдэл ноосон бүтээгдэхүүнээр олон улсад гарах болсонтой холбоотойгоор “Mongol Made” нэгдлийн Үүсгэн байгуулагч, М-Ойл группийн Гүйцэтгэх захирал Б.Пунсалмаатай ярилцлаа.


-Малын гаралтай бүтээгдэхүүнүүдээр “Mongol Made” дагнан ажиллах боллоо. Одоогоор ямар ажлууд хийгдчихээд байна вэ?

-Монгол Улс 70 гаруй сая мал сүрэгтэй. Жилд нийт малынхаа 20 орчим хувийг эргэлтэд оруулж хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд нийт бэлтгэж гаргасан малын ашиг шимийнхээ 50 орчим хувийг хүнсэндээ мах болгож, үлдсэн хэсгийг боловсруулах үйлдвэр дутмаг байдгаас болж маш багахан хэсгийг нь л бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа. Үлдсэн хэсэг болох толгой, шийр, өөх тос, арьс, ноос гээд бидэнд бүрэн боловсруулж чадахгүй байгаа маш их малын гаралтай бүтээгдэхүүнүүд байна. Энэ нь цаад утгаараа бид төдий хэмжээний хаягдал бий болгож байгаль дэлхийдээ халгаатай хандаж байна гэж ойлгож болно. Малын бэлчээрийн даац хэтэрчихсэн, цөлжилт нэлээд газар авчихсан, зарим нутгуудаар усны ундарга багассан энэ үед бэлчээрийнхээ даацыг хэтрүүлэн байж өсгөж авсан мал сүргээ ийм ихээр нь эргэлтэд оруулах мөртлөө тал хэсгийг нь байгальдаа эргүүлж хаяад байгааг бид гэрийн эзэгтэйтэй зүйрлэвэл мөнгөө үрэн үрэн дэлгүүрээс хоол хүнс авах мөртлөө талыг нь зүгээр л хогийн сав руугаа хаяж байгаатай адилтгаж болно. Гэтэл эзэгтэй маань 2 дахин бага зардал гаргаж үлдсэн нөөцөө хадгалж, ирээдүйдээ баялаг, хадгаламж ч үүсгэж болохтой ижил бид өнөөдөр бага зарцуулж, нөөцөө үр дүнтэй ашиглаж сурах нь нэгт эдийн засагт дэмтэй, хоёрт байгаль орчиндоо ээлтэй. Монголчууд малаас хаях юм байхгүй гэдэг ч яг үнэндээ өнөөдрийн байдлаар талыг нь хаяад байна. Энэ нь боловсруулах үйлдвэр дутмагийнх.

-Ноосон бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд гарна гэсэн байсан. Ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Дэлхий нийт синтетик хэрэглээнд хэт автаж, эргээд үүнээсээ залхаж, эрүүл органик юм хүсэж эхэлснийг бид харж байна. Органик бол одоо цагийн шинэ тансаглал. Монголчуудад энэ бол давуу тал. Монгол ноолуур дэлхийн 14 хувийг хангаж, нөөцөө 100 хувь ашиглаж байна. Гэтэл ноосоо бид бүрэн ашиглалгүй бараг л угаасан болоод урд хөршийнхний хэлсэн үнээр хил давуулчихаж байгаа нь хэтэрхий харамсалтай. Монгол ноолуурын нэр хүндээс хамааралтайгаар монгол ноосыг хүлээж авахад бэлэн дэлхийн том зах зээл бидэнд байна.  Хоёрдугаарт, нэмүү өртөг бүтээж чадах үйлдвэрлэлээ дэмжиж байж эдийн засаг тэлнэ. Уул уурхай бол байгалийн шавхагдах нөөц. Үйлчилгээний салбарууд, дэлгүүр хоршоо, импортын бараа бол хасагдах нөөц.

Харин үйлдвэрлэл бол эдийн засгийг жинхэнэ тэжээж байдаг шавхагдашгүй ундарга гэж үздэг. Тиймдээ ч Англичууд тэртээ 17, 18 дугаар зуунд нэмүү өртөг бүтээх ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадагш гаргана, түүхий ноосоо гаргахгүй гэдэг бодлого барин эдийн засгаа бэхжүүлж байсан.

Бид ч гэсэн 21 дүгээр зуунд ноосоо угаагаад гаргаад байгаа нь дэндүү хөгжөөгүй хуучинсаг бодлого барьж байгааг харуулж байна. Бид одоо угаасан ноос биш эцсийн бүтээгдэхнүүийг ихээр үйлдвэрлэж, ихээр гаргах хэрэгтэй байна.

-Танай ноосон бүтээгдэхүүнүүдийн дизайныг францууд урлана гэсэн. Француудтай хамтрах болсон шалтгааныг тань сонсмоор байна?

-Хүнд юу байна түүгээрээ дайл гэдэг дээ. Бидэнд байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд байгаа бол дэлхийн хөгжингүй орнуудад нөүхау, технологи байна. Хөгжил гэдгийг хойноос нь хөөж амжихгүй харин урдаас нь амдаж барьж авдаг зүйл. Тэгэхээр органик, байгалийн цэвэр түүхий эд гэсэн ховор баялгаа дэлхийд тэргүүлэх загварын эх орон болох Францын дизайнтай хоршуулснаар бид олон улсын зах зээлд өөрсдийгөө тайлбарлаж ойлгуулж чадна.

Тийм болохоор язгуурын энэ хэрэглээнүүд маань орчин цагийн технологи шингээн органик байдлаа алдалгүйгээр одоо цагийн хэрэглээнд уусан хэрэглэгдэх нь чухал учраас бид франц хамтралыг сонгосон. Тэд  бол дэлхийн шилдэг брэндүүдийн дизайныг урладаг Messieurs агентлаг.

-Мал аж ахуйн салбарт тогтвортой байдал тун чухал. Танай ханган нийлүүлэгчид тогтвортой байж чадаж байна уу?

. Ноос ноолуураа тушаах хэмжээ, хугацаа, үнэ нь тогтвортой байх хэрэгтэй.

Гэрээ зурагдсан л бол үнэ нь өөрчлөгдөггүй, чанар нь буурдаггүй, хугацаа нь нааш цааш болдоггүй, амласан зүйлсээ ханган нийлүүлнэ гэдэг кластерийн бизнес, хамтын үйлдвэрлэлд амин сүнс нь байдаг.

За овоо ихээр аваад ирлээ одоо манайх үнээ өсгөлөө гэвэл дараа дараачийн процесстоо их адармаатай нөлөөлдөг зүйлс. Тийм учраас тогтвортой байдлыг бид эрхэмлэдэг. Олон талт хамтын оролцооноос эцсийн нэг үр дүн гардаг учраас аль нэг хэсэгтээ гацах нь үр дүнд ихээхэн нөлөөлдөг зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй болдог юм.

-“Mongol Made” нийгмийн үнэ цэнийг чухалчилдаг. Одоогийн байдлаар та бүхний бодитой бүтээсэн нийгмийн үнэ цэн юу вэ? Бизнес талаасаа ашиг өгч эхэлсэн үү?

-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэгтэй агаар нэг эерэг нөлөө манай дээр ажиглагдсан. Өөх тос, саван, сааль гээд гүйж явах хооронд маш олон тооны өөх тосны жижиг том үйлдвэрүүд ашиглалтад орж, хаягдаад байсан өөх тоснуудаа цэвэршүүлээд хүнсний болон савангийн түүхий эд болгон үйлдвэрлэж эхэлсэн байсан.

Одоо та Эмээлт дээр очоод хаягдал өөх тос байна уу гэвэл өөхөө хаях хүнгүй болсон гэх болов уу гэж бодож байна. Сэдэл өгч нөлөөлсөн гэвэл зохилтой байх. Түүнээс биш бид тэр их өөх тосыг нь аваад хаягдал байхгүй болгочихсон зүйл бол биш.

Манай савангийн үйлдвэрлэл бидний зорьсон түвшингийн 30 хувьд л явж байна. Өнөөдөр бид 1000 ээжийг ажилтай болгож амжаагүй л явна. Яагаад гэвэл манай үйлдвэрлэсэн савангууд маань агуулах дүүрэн өрөөтэй байна. Хэрэглэгчид маань хэр чинээгээрээ биднийг дэмжин худалдан авч байгаа. Гэвч бидний үйлдвэрлэж байгаа хэмжээ маань борлуулж чадах хэмжээнээсээ дандаа давсан байдалтай буюу хүмүүсийнхээ ажлын хөлсийг борлуулалт маань гүйцэхгүй түвшинд явж байна. Хугацаа бидэнд хэрэгтэй байна. Томоохон үйлдвэрүүд, төрийн байгууллагууд эхнээсээ монгол савангаа авч эхэлж байгаа нь сайн дохио. Манай савангийн төслийг төрийн худалдан авалтын багахан дэмжлэг гэрлийн хурдаар өсгөнө. 1000 ээж хэдхэн сарын дотор ажилтай болчих ийм сүлжээг бид өнгөрсөн 3 жилд угсарлаа. Бид зорьсондоо хүрэх бааз сууриа бүрдүүлж бүрэн чадсан. Цагт 3 мянган саван үйлдвэрлэх автомат үйлдвэр, дүүрэг бүрд, дөрвөн аймагт гар аргаар үйлдвэрлэх савангийн цехүүд байна. 2021 онд бид 1000 төгрөгийн саван үйлдвэрлэж, 1000 эмэгтэйг ажлын байраар хангана гэсэн зорилт тавьсан. 

-М-Ойлын Гүйцэтгэх захирлын хувьд асуухад, шатахуун импортлох, ноос экспортлох хоёр хэр ялгаатай бизнес вэ?

-Шатахууны импорт гэдэг бол улс орны аюулгүй байдал, улсын нөөцтэй холбогддог томоохон чиг үүрэг бүхий онцгой салбар. Энэ бол улс орны эдийн засгийн цусны эргэлт. Бидэнд өвөл даарлаа, зун халууцлаа, шөнө алжаалаа, цар тахал боллоо гэж хэлэх эрх байхгүй бүх цаг үед бэлэн байх үүрэгтэй.

Би өөрийн салбарынхнаараа бахархаж, та нар бол энх цагийн баатрууд шүү гэж хэлэх дуртай. Харин үйлдэрлэгчид бол өөр, тэд бол бүтээгчид.

Дархан хүн бурхан ухаантай гэдэг шиг үйлдвэрлэгчид байнгын эрэл хайгуулж хийж шинэ юм бүтээж байдаг. . Тиймдээ ч би үйлдвэрлэгч, судлаач, эрдэмтэдтэй ярилцах их дуртай. Тэд нар хэзээ ч хөөсөрч хийсвэр зүйл ярьдаггүй, яг л бодит алхамтай, дараалалтай, үр дүнтэй зүйлийг өгүүлж байдаг нь их үнэ цэнтэй санагддаг.

Эрдэмтдийн үгийг нэлээд сонсож байгаа харагддаг?

-Чаддаг ажлыг нь чаддаг хүнээр нь хийлгэх нь миний зарчим. Заавал бүх зүйлийг өөрөө болгох гээд хугацаа алдаад байх шаардлагагүй. Бид ХААИС болон салбар сургуулиудтай нь хамтран эрдэм шинжилгээний бүтээл, судалгаануудыг нь үйлдвэрлэлд шилжүүлж, хөдөө аж ахуйн чиглэлээр бэлтгэсэн боловсон хүчнийг нь ажлын байраар хангах санамж бичиг 2021 онд байгуулсан. Монгол Улс хөгжиж байгаа орон, бидэнд нарийн мэргэжлийн, өндөр түвшний олон боловсон хүчин, оюунлаг иргэд байж бид хөгжинө. Нөгөө талаар нарийн мэргэжлийн боловсон хүчин сургуулиа төгсөхөд ажлын байр нь бэлэн байх ёстой. Хэрэв тэр мэргэжлээр нь ажлын байр байхгүй бол гадаад явж мэргэжлээрээ ажиллах шаардлага үүсэж, бид нарийн мэргэжилтнээ алдах эрсдэлтэй.

. Энэ ажилдаа ч дуртай байгаа учраас эрдэмтдийг байнга түшдэг. Ирэх сард мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх тал дээр эрдэмтдийн хурал зохион байгуулна.

Та дэвших үү?

-Яг тэгнэ ингэнэ гэсэн эцсийн шийд хараахан гараагүй байна. 100 хувь надаас хамаарах асуудал биш учраас удахгүй тодорхой болох байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

PleazeGreen 2024-04-29 46.8.106.215

Харуулах боломжгүй.

Avatar

LeasaMoore 2024-04-29 45.11.21.87

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaEngland 2024-04-29 45.11.20.144

Харуулах боломжгүй.

Avatar

AmberCollins 2024-04-29 46.8.22.185

Харуулах боломжгүй.

Avatar

SharonKyles 2024-04-29 46.8.23.15

Харуулах боломжгүй.

Avatar

AprilLopez 2024-04-29 46.8.110.204

Харуулах боломжгүй.

Avatar

JulissaGnine 2024-04-29 188.130.136.37

Харуулах боломжгүй.

Avatar

KarlaJohnson 2024-04-29 5.183.130.98

Харуулах боломжгүй.

Avatar

DaisyHall 2024-04-29 46.8.193.181

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenJones 2024-04-29 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

HillaryEvans 2024-04-29 46.8.110.104

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRivers 2024-04-29 46.8.15.10

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaGreene 2024-04-29 46.8.17.187

Харуулах боломжгүй.

Avatar

DiedraRodriguez 2024-04-29 46.8.23.3

Харуулах боломжгүй.

Avatar

DeborahAnderson 2024-04-29 188.130.187.94

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaJones 2024-04-29 213.226.101.193

Харуулах боломжгүй.

Avatar

CindyMortensen 2024-04-29 45.11.21.179

Харуулах боломжгүй.

Avatar

LuisanaFloyd 2024-04-29 46.8.22.230

Харуулах боломжгүй.

Avatar

KelseyHarris 2024-04-29 46.8.23.188

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHingst 2024-04-29 95.182.127.86

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalMartinez 2024-04-29 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

KathleenLynch 2024-04-29 45.87.252.168

Харуулах боломжгүй.

Avatar

JocelynBrown 2024-04-29 109.248.15.90

Харуулах боломжгүй.

Avatar

KatieJohnson 2024-04-29 46.8.154.176

Харуулах боломжгүй.

Avatar

KristenWright 2024-04-29 94.158.190.54

Харуулах боломжгүй.

Avatar

SabrinaHarris 2024-04-29 45.84.177.246

Харуулах боломжгүй.

Avatar

LisaThomas 2024-04-29 188.130.184.93

Харуулах боломжгүй.

Avatar

KarenColeman 2024-04-29 46.8.222.52

Харуулах боломжгүй.

Avatar

AlisonJackson 2024-04-29 45.81.136.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganHart 2024-04-29 5.183.130.218

Харуулах боломжгүй.

Avatar

JuliaTillman 2024-04-29 45.81.137.143

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaPatterson 2024-04-29 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

TaraBigelow 2024-04-29 185.181.244.95

Харуулах боломжгүй.

Avatar

MeganDavidsen 2024-04-29 95.182.126.159

Харуулах боломжгүй.

Avatar

MicheleMonkeypants 2024-04-29 46.8.22.3

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaCruz 2024-04-29 188.130.137.190

Харуулах боломжгүй.

Avatar

TamaraSmith 2024-04-29 185.181.244.220

Харуулах боломжгүй.

Avatar

JuwanaDillion 2024-04-29 188.130.143.103

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenMeyer 2024-04-29 46.8.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteCameron 2024-04-29 188.130.189.85

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaGray 2024-04-29 109.248.14.171

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyAdams 2024-04-29 46.8.111.135

Харуулах боломжгүй.

Avatar

LoriBeck 2024-04-29 46.8.16.52

Харуулах боломжгүй.

Avatar

HollyKujawski 2024-04-29 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-29 203.98.76.4

Монголд 1960, 1970-аад оныхоныг Ажилд Авалтгүйээээ

Avatar

Нэргүй 2024-04-29 202.126.88.192

Shyd ch hiilgeed hatsarch hiilgeed nemergui, mangar hartsnii n jalia n garahgui umdaa

Avatar

зочин 2024-04-29 192.82.64.167

Бэлчээрээс ашиг шим авч чадахгүй, өвөлд хашаа саравчгүйгээс туйлдсан малаас юм гаргаж авах хэцүү учир мал эрүүл таатай амьдрах, зөв хангалттай тэжээл хэрэглэх орчинг бүрдүүлмээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж