Зөвлөлтийн үеийн 81 онгоц Казахстанаас худалдаж авчээ

Хуучирсан мэдээ: 2024.04.29-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн үеийн 81 онгоц Казахстанаас худалдаж авчээ

Зөвлөлтийн үеийн 81 онгоц Казахстанаас худалдаж авчээ

Зөвлөлтийн үеийн 81 ширхэг байлдааны онгоцыг АНУ Казахстанаас худалдаж авчээ. Казахстан улс Зөвлөлтийн үеийн 117 ширхэг байлдааны болон бөмбөгдөгч онгоцуудыг дуудлагаар худалдсанаас АНУ 81-ийг нь авсан нь энэ юм. Үүнд 1970, 1980-аад оны үеийн МиГ-31 саатуулагч онгоц, МиГ-27 бөмбөгдөгч, МиГ-29 байлдааны онгоц, Су-24 бөмбөгдөгч зэрэг багтсан байна.

Зарласан борлуулалтын үнэ нь нэг тэрбум тенге буюу 2.26 сая ам.доллар хүрчээ. Эндээс харвал онгоц тус бүрийн дундаж үнэ 19300 ам.доллар байжээ.

АНУ-ын худалдан авалтын цаад сэдэл тодорхойгүй хэвээр байгаа гэж Украины "Kyiv Post" хэвлэлд мэдээлсэн. Гэхдээ Украинд эдгээртэй ижил төстэй онгоцууд байгаа тул нэмэлтээр нийлүүлж магадгүй гэж үзэж байна.

Микояан МиГ-31 онгоц гэхэд хүйтэн дайны үед нэн чухал үүрэг гүйцэтгэж байв. МиГ-23-ын сайжруулсан хувилбар МиГ-27 нь газрын довтолгооны нисэх онгоц бөгөөд Зөвлөлт-Афганы дайны үед чухал үүрэг гүйцэтгэжээ. Харин МиГ-29 нь агаар-агаар ангиллын байлдааны онгоц юм. Тус онгоцыг гадаадын орнуудад өргөнөөр экспортолсон. Су-24-ийн хувьд насжилт өндөр боловч цаг агаарын бүх нөхцөлд ажиллах чадвартай, хэд хэдэн улсын агаарын хүчинд үйлчилдэг онгоц юм.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстан улс нь Оростой ойр дотно харилцаатай, хамгийн хүчтэй холбоотнуудынх нь нэг байв. Гэвч Орос, Украины дайн энэ холбоог бүдгэрүүлжээ. Казахстан барууны орнуудтай илүүтэй нэгдэж, цэргийн хүчин чадлаа сайжруулахаар оролдож байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж