Индонез: 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2024.04.29-нд нийтлэгдсэн

Индонез: 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Индонез: 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Индонезийн Ява арлын өмнөд хэсэгт 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт Бямба гаригт болжээ. Одоогийн байдлаар гэмтэж бэртсэн, эд хөрөнгийн хохирол бүртгэгдээгүй байна. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт Банжар хотоос өмнө зүгт 102 километрийн зайд, 68,3 километрийн гүнд болсон байна.

Цунамигийн сэрэмжлүүлэг байгаагүй. Нийслэл Жакартагийн өндөр барилгууд нэг минут орчим ганхаж, Баруун Ява мужийн нийслэл Бандунг болон Жакартагийн дагуул хот Депок, Тангеранг, Богор, Бекаси зэрэг хотуудад хоёр давхар байшингууд хүчтэй чичирчээ.

Индонезийн Цаг уур, геофизикийн агентлагийн мэдээлснээр газар хөдлөлт Баруун Ява, Йогьякарта болон Зүүн Ява мужийн бусад хотуудад ч мэдрэгдсэн байна. Мөн иргэдэд газар хөдлөлтийн дараа болж болзошгүй аюулаас сэрэмжлүүлжээ.

Газар хөдлөлт нь өргөн тархсан архипелаг улс даяар байнга тохиолддог боловч Жакартад бараг мэдрэгддэггүй. Нийт 270 сая хүн амтай газар хөдлөлтийн идэвхтэй  Индонез нь Номхон далайн “Галын цагираг” гэгддэг геологийн томоохон хагарал дээр байрладаг тул газар хөдлөлтийн гамшигт өртөмтгий байдаг. Өмнө нь 2022 онд Баруун Ява арлын Цианжур хотод болсон 5.6 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 602 хүн амь үрэгджээ. Энэ нь 2018 онд Сулавесид болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас 4300 гаруй хүн амь үрэгдсэнээс хойш Индонезид хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болсон юм.

Энэтхэгийн далайд 2004 онд хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэн ба 10 гаруй оронд 230 мянга гаруй хүн амиа алдсаны ихэнх нь Индонезийн Ачех мужид байжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж