Монгол Улс шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичигтэй боллоо

Монгол Улс шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичигтэй боллоо

Монгол Улс шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичигтэй боллоо

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы Пүрэв гаригийн /2024.04.25/ нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Тогтоол батлагдсаны дараа ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэг мэдээлэл өгөхдөө "Олон жилийн дараа шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлоготой болж байна. Анх 2000 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор шүүхийн стратеги төлөвлөгөөг баталж, 2022 онд энэ төлөвлөгөөг дүгнэсэн. Ингэхдээ энэ төлөвлөгөө 92.8 хувьтай гэж дүгнэсэн.

Бид сая шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлуулахдаа нийт 16 зорилт, 116 шалгуур үзүүлэлтээр 766.6 тэрбумын төсөвтэй бодлогыг хэрэгжүүлэхээр ажлын гараагаа эхлүүлж байна. Одоогоос 10 жилийн дараа шүүгчийн хараат бус байдал хангагдсан, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн, иргэн төвтэй, хариуцлагатай шүүхтэй болохыг зорьж байна.

Ер нь 2000 оноос стратеги төлөвлөгөөтэй байсан ч төсөв санхүү байнгын дутагдалтай байж ирсэн. Өөрөөр хэлбэл, шүүх байгууллага төрийн хэмнэлтийн бодлогыг маш сайн хэрэгжүүлж байсан. Бидний төсөвт өгч байгаа санхүүгийн 80 хувь нь урсгал зардал буюу цалин байдаг. Сүүлийн 10 жилд хөрөнгө оруулалтын зардал огт байхгүй. Өнөөдрийн байдлаар шүүн таслах ажиллагаа хэвийн явахгүй, хугацаа хэтрэлт ихтэй, иргэдэд чирэгдэл учруулж байгаа нь дэд бүтэцтэй холбоотой. Тиймээс хөгжлийн бодлого батлагдсанаар дэд бүтэц сайжирч, иргэд таатай орчноор үйлчлүүлж, шүүхэд итгэх итгэл нэмэгдэнэ гэж харж байна. Одоо 116 шүүх, 42 тамгын газартай бөгөөд бүгд стандартын бус түрээсийн байранд ажиллаж байна. Өөрийн гэсэн байртай найман шүүх байгаа бөгөөд тэр нь 2012 онд Дэлхийн банкны төслөөр барьсан барилга. Бид нийт 766.6 тэрбум төгрөгөөс 459 тэрбум төгрөгийг стандартын байранд зарцуулна гэж төлөвлөж байна. Бид 2024 оны төсөвт нийслэлийн Хан-Уул дүүрэгт шүүх байгууллагын цогцолбор барихаар 2014 онд суурийг цутгаж, царцсан барилгыг эхлүүлэхээр 25.6 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан боловч тавхан тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Энэ мөнгөөр гурван давхар карказ л барина" гэдгийг онцолсон юм.

“МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТЛАВ

Хуралдаанаар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлсэн. Тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан юм.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэсэн заалт нь 2021 онд шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгалаа олж, уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.” гэж тогтоосон. Дээрх зорилтын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүх, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын төлөөллийг оролцуулан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д тусгах саналыг боловсруулж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хуралд уламжилсан гэж байлаа.

Мөн Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Тогтоолын төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байх нь зүйтэй гэж үзээд нийт 766.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 7 зорилго, 16 зорилт, 79 арга хэмжээ, 103 шалгуур үзүүлэлт бүхий урт хугацааны хөгжлийн баримт бичиг байхаар боловсруулсан.

Тухайлбал, Шүүхэд мэдүүлэх иргэний эрхийн баталгааг хангаж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх; Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх; Шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг хөгжүүлэх; Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх; Шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх; Шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх; Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тохирсон, тогтвортой, урьдчилан тооцоолсон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь тусгасан гэв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүд Монгол Улсын хөгжлийн дүр төрхийг шүүхийн байдлаас харагдана гэдгийг тодотгоод шүүхийн ачаалал, ажиллах орчин нөхцөл, хуульчид бэлтгэж байгаа их, дээд сургуулийн чанарын талаар төсөлд тусгасан зохицуулалтын талаар тодруулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг хариултдаа, сүүлийн 10 жил хөрөнгө оруулалт огт байхгүй. Үүнтэй холбоотойгоор ажиллах нөхцөл байдал, байр байхгүйгээс нэг хуралдаан сараар хойшилж байгааг дурдаад хөгжлийн бодлогоор энэ асуудлыг засч иргэн төвтэй шүүх болохын төлөө зорьж ажиллана гэв. Мөн тэрбээр "Монгол Улсад 526 шүүгч шүүн таслах үйл ажиллагаа явуулж, нийт 1400 орчим захиргааны албан хаагчидтай. Нийслэлд гэхэд нэг шүүхийн байранд гурван шүүх байрлаж, үйл ажиллагаа явуулж байна. 2023 оны мэдээллээр бид 106 мянган хэрэг шийдвэрлэсэн бөгөөд үүнийг 2014 онтой харьцуулахад жил тутам 1.6 дахин хэргийн тоо өсөж байна" гэж байлаа.

Ажлын хэсгээс Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын 3.2.3 заалтад эрх зүйч болон хуульч бэлтгэх тогтолцооны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхэд холбогдох байгууллагатай хамтран ажиллана гээд 284 сая төгрөгийг 10 жилийн хугацаанд төлөвлөсөн гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Байнгын хорооны саналаар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.1 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.

Тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар үг хэлсэн. Тэрбээр, Сүүлийн жилүүдэд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах бодлогын эрх зүйн үндсийг энэ удаагийн УИХ хийснийг дурдаад энэхүү бодлогын баримт бичгийн зорилт хараат бус, шударга мэдлэгтэй, ур чадвартай, иргэдийн итгэлийг хүлээсэн, нээлттэй шүүх, шүүгчтэй байхад чиглэж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн өнгөрсөн 30 жилийн хугацаанд шүүх эрх мэдлийн хууль эрх зүйн орчин, шүүхийн тогтолцоо зохион байгуулалт, шинэчлэгдэн өөрчлөгдөж ирсэн боловч шүүхийн бие даасан хараат бус байдлын суурь нөхцөл болсон шүүхийн эдийн засгийн баталгааг хангах ажил үндсэндээ орхигдож ирснийг Улсын Их Хурлын дэд дарга тодотгоод анхан болон давж заалдах шатны 116 шүүх зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа явуулж, энэ хэрээр иргэд шүүхийн үйлчилгээг шуурхай чанартай авах эрх хөндөгдөж, цаашлаад шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүй байдлаас хамааран хуралдаан хойшлох үндсэн шалтгааны нэг болж байна. Энэ нь хэрэг маргааныг цаг хугацаанд нь шийдвэрлэхэд зарим талаар сөргөөр нөлөөлж байна гэлээ.

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, шүүхийн байгууллагад учирч байгаа эдийн засгийн баталгааны асуудал болон шүүгч хариуцлагатай, мэргэшсэн, чадварлаг байх, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэх, шүүх эрх мэдлийн цаашдын 10 жилийн хугацааны хөгжлийн бодлогыг баталснаар шүүхийн үйлчилгээний чанар, шуурхай байдалд ахиц дэвшил гарах ёстойг онцлон тэмдэглэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HillaryEvans 2024-04-29 46.8.110.104

Харуулах боломжгүй.

Avatar

MariaRivers 2024-04-29 46.8.15.10

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaGreene 2024-04-29 46.8.17.187

Харуулах боломжгүй.

Avatar

DiedraRodriguez 2024-04-29 46.8.23.3

Харуулах боломжгүй.

Avatar

DeborahAnderson 2024-04-29 188.130.187.94

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaJones 2024-04-29 213.226.101.193

Харуулах боломжгүй.

Avatar

CindyMortensen 2024-04-29 45.11.21.179

Харуулах боломжгүй.

Avatar

LuisanaFloyd 2024-04-29 46.8.22.230

Харуулах боломжгүй.

Avatar

KelseyHarris 2024-04-29 46.8.23.188

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHingst 2024-04-29 95.182.127.86

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalMartinez 2024-04-29 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

KathleenLynch 2024-04-29 45.87.252.168

Харуулах боломжгүй.

Avatar

JocelynBrown 2024-04-29 109.248.15.90

Харуулах боломжгүй.

Avatar

KatieJohnson 2024-04-29 46.8.154.176

Харуулах боломжгүй.

Avatar

KristenWright 2024-04-29 94.158.190.54

Харуулах боломжгүй.

Avatar

SabrinaHarris 2024-04-29 45.84.177.246

Харуулах боломжгүй.

Avatar

LisaThomas 2024-04-29 188.130.184.93

Харуулах боломжгүй.

Avatar

KarenColeman 2024-04-29 46.8.222.52

Харуулах боломжгүй.

Avatar

AlisonJackson 2024-04-29 45.81.136.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganHart 2024-04-29 5.183.130.218

Харуулах боломжгүй.

Avatar

JuliaTillman 2024-04-29 45.81.137.143

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaPatterson 2024-04-29 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

TaraBigelow 2024-04-29 185.181.244.95

Харуулах боломжгүй.

Avatar

MeganDavidsen 2024-04-29 95.182.126.159

Харуулах боломжгүй.

Avatar

TammyBinks 2024-04-29 46.8.22.197

Харуулах боломжгүй.

Avatar

MicheleMonkeypants 2024-04-29 46.8.22.3

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaCruz 2024-04-29 188.130.137.190

Харуулах боломжгүй.

Avatar

TamaraSmith 2024-04-29 185.181.244.220

Харуулах боломжгүй.

Avatar

JuwanaDillion 2024-04-29 188.130.143.103

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenMeyer 2024-04-29 46.8.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteCameron 2024-04-29 188.130.189.85

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaGray 2024-04-29 109.248.14.171

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyAdams 2024-04-29 46.8.111.135

Харуулах боломжгүй.

Avatar

LoriBeck 2024-04-29 46.8.16.52

Харуулах боломжгүй.

Avatar

HollyKujawski 2024-04-29 188.130.185.193

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж