Тавдугаар сарын 2-ноос 28 градус хүрч дулаарна

Хуучирсан мэдээ: 2024.04.28-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 2-ноос 28 градус хүрч дулаарна

Тавдугаар сарын 2-ноос 28 градус хүрч дулаарна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр маргаашнаас эхлэн дулаарах нь ээ. Тавдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, тавдугаар сарын 2-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, тавдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +23…+28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байх төлөв гарчээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж