Ховд аймгийн Дарви сумын нутагт өнөөдөр/2024.04.28/ 01:48 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Газар хөдлөлтийн төв нь Дарви сумын төвөөс баруун урд зүгт 19 км-ийн зайд байжээ. Газар хөдлөлтөөс үүдэж ямар нэг хохирол учраагүй болохыг мөн тодотголоо.
Сануулахад 2024 он гарсаар Монгол Улсад болон хил орчмын бүс нутагт 3.5, түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 30 орчим болоод байгаа юм.
Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Гэвч 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан нь эрсдэлтэй дээрх барилгуудыг хүчитгэх, шинээр барих зэрэг ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатайг харуулаад байгаа юм.
Холбоотой мэдээ