Арын хаалганы хүмүүсээ Элчин сайдаар томилохын тулд чуулганыг хаав

Хуучирсан мэдээ: 2024.04.28-нд нийтлэгдсэн

Арын хаалганы хүмүүсээ Элчин сайдаар томилохын тулд чуулганыг хаав

Арын хаалганы хүмүүсээ Элчин сайдаар томилохын тулд чуулганыг хаав

Эрх баригч хүчин болох МАН ар өврийн хаалганы хүмүүсээ Элчин сайд болгохын тулд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, зөвшилцдөг болов. Тодруулбал, УИХ-ын чуулганы Баасан гариг/2024.04.26/-ийн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхдээ дээрх аргыг ашиглав.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн зөвшилцөх саналд Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг, Монгол Улсаас Индонези улсад суух Элчин сайдаар Д.Энхтайваныг, Монгол Улсаас Узбекистан улсад суух Элчин сайдаар Д.Батбаатар нарыг тус, тус томилуулахаар ирүүлснийг УИХ –аар хэлэлцэн дэмжив. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн нь Н.Энхболд, Д.Батбаатар нартай холбоотой гэдэг шүүмжлэл, хардлага өрнөж байна. Учир нь, УИХ-ын гишүүн Н.Энхболдын бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад дараагийн ажилд нь Ардын намынхан томилсон нь хууль тогтоох дээд байгууллагын эрхэнд халдсан үйлдэл” гэж үзэх нэгэн байхад “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад харилцаатай хамааралгүй найзыгаа Элчин сайдад “шахсан”-ыг Ардын намынхан хаалттай горимоор хэлэлцлээ” гэж ярьж буй юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байгаа Д.Батбаатарын хувьд хуульч мэргэжилтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2000 оны үед Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын алба хаших үеэс нөхөрлөсөөр Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга болж байсан гэх мэдээлэл бий.  Дараа нь У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн болоход тэрбээр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон. Гэхдээ салбарынхаа сайдтай таарамжгүй байснаас 2021 оноос Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга болсон яриа улс төрийн хүрээнд өрнөж байв.

УИХ-ын гишүүн Н.Энхболдын хувьд 2017 онд Ж.Эрдэнэбатын танхим огцроход хамгийн том үүрэг гүйцэтгэсэн хүнээр нэрлэгдэж ирсэн. Парламентад долоон удаа дараалан сонгогдсон нь УИХ-д хамгийн олон сонгогдсон гишүүний нэг гэж хэлж болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд журмын нөхөр Т.Бадралынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан тул Монгол Улсаас Хятад улсад суух Элчин сайдаас эгүүлэн татах болж буй тул зөрүүлээд итгэлт хүнээ илгээх саналыг УИХ-д оруулж ирлээ гэж харж болно.

Хуульд зааснаар УИХ-ын сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан парламентын  гишүүд тангараг өргөснөөр өмнөх парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Энхболдын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй байгаа.  Хууль эрх зүйн ийм тодорхой заалт байхад дараагийн ажлынх нь местэд томилохыг зөвшөөрсөн нь МАН болоод Ерөнхийлөгч хуулийн дээр засагласан үйлдэл болов уу гэж үзэх хэсэг ч байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад бодлогод ахиц дэвшил гарч байгаа ч Элчин сайд гэх мэргэжил, туршлага шаардсан амаргүй албанд мэргэжлийн бус томилгоог хийхийн зэрэгцээ МАН-ын ахмад гишүүдийн тэтгэвэртээ гарахын өмнө хашдаг алба болж хувирсанд шүүмжлэх хүн олон байгаа юм.

Элчин сайдад дэмжигдсэн нэр дэвшигчдийг танилцуулъя.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД:

  • 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
  • 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
  • 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
  • 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
  • 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
  • 1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
  • 1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
  • 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
  • 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГА Д.БАТБААТАР:

  • 1981 онд Нийслэлийн 48 дугаар сургууль,
  • 1986 онд Монгол Улсын Их Сургууль,
  • 1998 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Захиргааны дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1986-1989 онд Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтэст ахлах зөвлөх,
  • 1989-1990 онд Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч,
  • 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт зөвлөх,
  • 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн багш,
  • 2000-2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх,
  • 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга,
  •  2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч,
  • 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал,
  • 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга,
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга,
  • 2015-2020 онд Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч,
  • 2016-2020 онд “Мошеа Эко” ХХК-ийн захирал,
  • 2017-2021 онд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга,
  • 2021-2024 он Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга.

Д.ЭНХТАЙВАН:

  • Д.Энхтайван нь 2004-2006 онд Гадаад харилцааны яаманд хөрш орнуудын газарт атташе,
  • 2006-2007 онд Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт атташе
  • 2007 оноос Каир дахь Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2019-2020 онд Ази номхон далайн орнуудын газрын дэд захирал
  • 2020 оноос Женев дэхь байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан мэргэжлийн хүн гэдэг мэдээлэл байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж