Долоо хоногийн тойм: Холын зочин ихтэй 7 хоног

Долоо хоногийн тойм: Холын зочин ихтэй 7 хоног

Долоо хоногийн тойм: Холын зочин ихтэй 7 хоног

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Монгол Улсад Киргиз улсын парламентын дарга Н.Шакиев, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар албан ёсны айлчлал хийлээ.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар  “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дөрөвдүгээр сарын 24-нд Монгол Улсад хүрэлцэн ирэв. Тэрбээр Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид, төлөөлөгч оролцсон “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцсон зочдын нэг юм.

Энэхүү чуулга уулзалтаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Энх тайван, шударга ёсыг цогцлоох нь хэмээх 16 дугаар зорилгын хүрээнд Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох, Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт, Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах болон Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцооны талаар зөвлөлдлөө.

“Бан Ги Мүн” сангийн тэргүүн_ НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “ Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрхи Дорнодод ойрын 10 жил тохиогоогүй хурцадмал байдал бий болж, улс орнуудыг хуваагдахад хүргэж байна. Бид олон улсын түвшинд, Засгийн газар хооронд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хооронд урьд урьдынхаас илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Харин Стэнфордын их сургуулийн Ази Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор, Др.Жи Вук Шин “Бүс нутгийн улс төр, эдийн засгийн хямрал, урьдчилан тааварлашгүй үр дагаврыг нөхөх, болзошгүй эрсдлээс сэргийлэх, даван туулахын тулд улс орнууд хоёр талын болон олон талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмнүүдийн амьдралын тогтвортой, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нягт хамтран ажиллах шаардлагатай байна” гэдгийг онцлов.

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран хоёр удаагаа зохион байгууллаа.

Киргиз улсын парламентын дарга Монголд анх удаа айлчлав

Бүгд Найрамдах Киргиз улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад дөрөвдүгээр сарын 23-25-нд айлчиллаа. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз улсын парламентын даргын түвшний Монгол Улсад хийсэн анхны айлчлал бөгөөд  Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чиглэв.

Монгол Улс Киргиз улс хооронд 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хоёрдугаар сард Киргиз улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр талууд хоёр улсын парламентын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрч байв.

Иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалд гарын үсэг зурав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон дөрөвдүгээр сарын 25-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улс хоорондын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Засгийн газрыг төлөөлж, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурав.

Замын зураглал нь хоёр орны урт хугацааны харилцаанд үндэслэн цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох, Иж бүрэн түншлэлд хүргэх, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах суурь баримт бичиг болно. Замын зураглалд худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүний эрх зэрэг салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм.

Монгол Улсад ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай “Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурав.

Дэлхийн эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа ашигт малтмал, ялангуяа ховор металлын чиглэлээр хамтран ажиллах, өөрийн орны нөөц баялгийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэх баримт бичиг болно. Санамж бичгийг байгуулснаар энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг хамтран гүйцэтгэх, геологийн шинжлэх ухааны мэдээллийг солилцох, мэргэжилтэн сургах зэргээр хамтран ажиллах боломжийг нээнэ гэж албаныхан тодотгож байна.

“Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Судалгаа, инновацын байгууллагыг төлөөлөх Британийн Геологийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Судалгаа, инновацын байгууллагыг төлөөлөх Британийн геологийн албаны захирал Карэн Хангхож нар гарын үсэг зурав.

Санамж бичиг геологийн шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллийг солилцох, хүний нөөцийг сургах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг бүрдүүлнэ.

Цагдаагийн ерөнхий газраас хийсэн мэдээлэл шүүмжлэл хүлээв

Засгийн газар дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа “Ачит ихт” ХХК-ийн 34 хувийг “Эрдэнэт” үйлдвэрт эзэмшүүлэх, өнгөрсөн найман жилийн хугацаанд төрд ногдох ашгийг “Ачит ихт” ХХК-иас нэхэмжилж авах. “Ачит ихт” ХХК-ийн өмчилсөн овоолгыг 100 хувь “Эрдэнэт” үйлдвэрт авах шийдвэрийг тус, тус гаргасан юм.

Эл шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, “Ачит ихт” компанийг хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн.

Харин маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 25-нд Цагдаагийн ерөнхий газраас “Ачит ихт” компанид хийж байгаа мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл хийхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын хоорондоо харилцсан гэх “Viber” ын чатыг дэлгэцээр олон нийтэд харуулсан нь шүүмжлэл дагуулав.

Олон нийт “Viber” ын чат доороо ийм зайтай байдаггүй юм. Харилцан чат бичилцээд байхад яагаад цаг нь явдаггүй юм. “Viber” ашиглаж үзээгүй хүний хийсэн фотошоп юм биш үү. “Viber”-ыг Цагдаагийн ерөнхий газрынхан хакердаа юу. Эвлүүлэг байна шүү дээ” гэхчлэн шүүмжлэл өрнүүлсэн бол нөгөө талд “Хувь хүний нууцын тухай, Захидал харилцааны нууцын тухай хууль хуулийн байгууллагынханд үйлчлэхгүй болсон уу. Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс нь чат дэлгээд хувийн мэдээлэлд халдаад сууж байгааг юу гэж ойлгох вэ” гэж асуудал хөндөв.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нүүр номоороо дамжуулан “Сая харуулж байгаа "хэрэгт авагдсан" гэх зүйл ямар ч үндэслэлгүй. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн ярьсан. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгох болно. Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ. Санаа тавьж буй олон хүнд баярлалаа. Хуулийн болон техникийн асуудлаар зөвлөх бол DM бичээрэй” гэж цагдаагийнхны дээрх олон нийтэд үзүүлсэн “Viber” ын чат хуурамч болохыг мэдэгдсэн юм.

 

МИАТ хоёр дахь Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

МИАТ компани өнгөрсөн Пүрэв гаригт /2024.04.25/ хоёр дахь Боинг 787-9 онгоцоо хүлээн авлаа. Шинэ агаарын хөлөг хүлээн авснаар МИАТ компани дэлхийн аль ч цэг рүү ард иргэддээ хямд үнэтэй, хүртээмжтэй нислэгээр зорчих боломжийг нэмэгдүүлж, 2024 онд агаарын тээврийн салбарт дэвшүүлсэн 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилтдоо хүрэх боломжтой болж буй аж.

Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй. Дэвшилтэт технологи бүхий бүхээг, тоноглолуудтай, дуу чимээ бага тул зорчигчдод тухтай. Мөн 20 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай учраас Ази-Европыг холбосон ачааны урсгалыг нэмэгдүүлж жилд 10 мянган тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна.

Цаашид тус компани АНУ, Сингапур, Вьетнамын Хо Ши Мин, БНХАУ-ын Шанхай, Саньяа, Эрээн хот руу хуваарьт шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголчууд бид өнгөрсөн онд анх удаа 600 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.доллар олж, аялахад таатай улс орны нэг болсон. 2024 он Монгол Улсын хувьд аялал жуулчлал үсрэнгүй хөгжих жил байх болно. Агаарын тээврийн либералчлалын үр дүнд МИАТ ТӨХК-ийн менежмент сайжирч нэг жилийн дотор алсын зайн нислэгийн хоёр дахь онгоцоо хүлээн авч байна. 2023 оны байдлаар манай улсаас 42 улсын 155 хот руу шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж нээгдсэн. 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэх боломжтой болж байна. Агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд иргэний нисэхийн салбарт олон улсын нислэгийн давтамж, зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгдсэн. Олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурсан гэдгийг онцоллоо. Мөн агаарын тээврийн либералчлалын хүрээнд Ховд, Мөрөн, Чойбалсан нисэх буудлуудыг 4C, Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлыг 4D ангиллын болгож, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DeborahAnderson 2024-04-28 188.130.187.94

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaJones 2024-04-28 213.226.101.193

Харуулах боломжгүй.

Avatar

CindyMortensen 2024-04-28 45.11.21.179

Харуулах боломжгүй.

Avatar

LuisanaFloyd 2024-04-28 46.8.22.230

Харуулах боломжгүй.

Avatar

KelseyHarris 2024-04-28 46.8.23.188

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHingst 2024-04-28 95.182.127.86

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalMartinez 2024-04-28 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

KathleenLynch 2024-04-28 45.87.252.168

Харуулах боломжгүй.

Avatar

JocelynBrown 2024-04-28 109.248.15.90

Харуулах боломжгүй.

Avatar

KatieJohnson 2024-04-28 46.8.154.176

Харуулах боломжгүй.

Avatar

KristenWright 2024-04-28 94.158.190.54

Харуулах боломжгүй.

Avatar

SabrinaHarris 2024-04-28 45.84.177.246

Харуулах боломжгүй.

Avatar

LisaThomas 2024-04-28 188.130.184.93

Харуулах боломжгүй.

Avatar

KarenColeman 2024-04-28 46.8.222.52

Харуулах боломжгүй.

Avatar

AlisonJackson 2024-04-28 45.81.136.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganHart 2024-04-28 5.183.130.218

Харуулах боломжгүй.

Avatar

JuliaTillman 2024-04-28 45.81.137.143

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaPatterson 2024-04-28 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

TaraBigelow 2024-04-28 185.181.244.95

Харуулах боломжгүй.

Avatar

MeganDavidsen 2024-04-28 95.182.126.159

Харуулах боломжгүй.

Avatar

MicheleMonkeypants 2024-04-28 46.8.22.3

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaCruz 2024-04-28 188.130.137.190

Харуулах боломжгүй.

Avatar

TamaraSmith 2024-04-28 185.181.244.220

Харуулах боломжгүй.

Avatar

JuwanaDillion 2024-04-28 188.130.143.103

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenMeyer 2024-04-28 46.8.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteCameron 2024-04-28 188.130.189.85

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaGray 2024-04-28 109.248.14.171

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyAdams 2024-04-28 46.8.111.135

Харуулах боломжгүй.

Avatar

LoriBeck 2024-04-28 46.8.16.52

Харуулах боломжгүй.

Avatar

HollyKujawski 2024-04-28 188.130.185.193

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMartinez 2024-04-28 109.248.142.234

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж