Шар өвсөө шатаахгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2024.04.28-нд нийтлэгдсэн

Шар өвсөө шатаахгүй байхыг анхаарууллаа

Шар өвсөө шатаахгүй байхыг анхаарууллаа

Ой хээрийн түймрийн аюултай үед шар өвсөө шатаалгүй, иргэн бүр хариуцлагатай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Хуурайшилт ихэссэн аюултай үед хашааныхаа шар өвсийг шатааж байгаад гал алдан, түймэр тавих тохиолдол гарсаар байгаа юм. Тухайлбал, Налайх дүүргийн нэгдүгээр хороонд өчигдөр 14:40 цагт шар өвс шатааснаас гал алдсан дуудлага ирж, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж аюулгүй болгосон. Иргэн хашааныхаа шар өвсийг цэвэрлэх зорилгоор шатаасснаас гал түймэр гарсан байна. Иймд ногоон бүс, зуслан, гэр хорооллын айл өрхүүдийг шар өвс шатаахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж