Парисаас тав дахин том, сансраас ч харагдах хэмжээтэй, дэлхийн хамгийн том эрчим хүчний үйлдвэрийг Энэтхэгт барих гэж байна. Уг үйлдвэр нь Швейцарийг тэр аяар нь хангахуйц эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.
Тодруулбал, "Adani Green Energy Limited" компани Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат мужид 20 тэрбум ам.долларын өртөгтэй нарны болон салхины цахилгаан станцыг барьж байна. Станц таван жилийн дараа ашиглалтад орох бөгөөд Энэтхэгийн 16 сая өрхийг хангахуйц эрчим хүч үйлдвэрлэх юм.
"Adani Green Energy Limited" компанийн гүйцэтгэх захирал Адани нь Азийн хоёр дахь хамгийн баян хүн болох Гаутам Аданигийн ач хүү аж. 1988 онд байгуулагдсан тус конгломерат нь боомт, дулааны цахилгаан станцаас эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цемент зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг.
Энэтхэгийн эрчим хүчний эх үүсвэрийн 70 хувийг нүүрс эзэлж байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний төслийг амжилттай хэрэгжүүлэх нь дэлхийн хамгийн олон хүн амтай улсын хурдацтай хөгжиж буй эдийн засгийн хэрэгцээг хангахад нэн чухал юм.
Байршлын хувьд тус цахилгаан станц нь Энэтхэг, Пакистаныг заагласан дэлхийн хамгийн аюултай хилээс ердөө 20 орчим км зайд, 320 хавтгай дөрвөлжин км талбайг хамарч оршино. Бүс нутагт ан амьтан, ургамал үгүй. Хүн бараг амьдардаггүй тул ашиглахад нэн тохиромжтой гэж Адани хэлжээ.
Эх сурвалж: CNN