Палестинаас төлөөлөгч байхгүй тул дугуй ширээний уулзалтыг цуцлав

Хуучирсан мэдээ: 2024.04.28-нд нийтлэгдсэн

Палестинаас төлөөлөгч байхгүй тул дугуй ширээний уулзалтыг цуцлав

Палестинаас төлөөлөгч байхгүй тул дугуй ширээний уулзалтыг цуцлав

Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Берлин хотноо Газын зурвас дахь мөргөлдөөний талаар дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч уг хэлэлцүүлэгт Палестинаас нэг ч төлөөлөгч уриагүй нь шүүмжлэл дагуулсан тул уулзалтыг цуцалжээ.

Уулзалтыг Беллевью ордонд ирэх Пүрэв гаригт хийхээр төлөвлөсөн байсан. Зочноор Анне Франкийн боловсролын төвийн захирал Мерон Мендель, сэтгүүлч Тило Юнг, Герман-Израилийн харилцааны мэргэжилтэн Мелоди Сухаревич нар ирэх байв. Ерөнхийлөгчийн тамгын газар уг арга хэмжээг цуцлах шийдвэр гаргаснаа зөвтгөж, "Энэ удаагийн дугуй ширээний уулзалт нь өнөөгийн хурцадмал нөхцөлд нийгмийн энх тайвныг бэхжүүлэх зорилгод хүрэхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэжээ.

Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер аравдугаар сарын 7-ноос хойш хэд хэдэн удаа Газын зурвасын асуудлаар дугуй ширээний уулзалт зохион байгуулжээ. Тус улс нь Израилийн хамгийн үнэнч холбоотны нэгд зүй ёсоор тооцогддог. Израиль улс өөрийгөө хамгаалах эрхтэй гэж өнгөрсөн хугацаанд Герман хэд хэдэн удаа мэдэгдсэн. Мөн еврейн эсрэг үзлээс болгоомжилж, Палестиныг дэмжсэн эсэргүүцлийн жагсаалыг шуурхай дарсаар иржээ.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж