АНУ: Навальныйн үхлийг Путин захиалаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2024.04.28-нд нийтлэгдсэн

АНУ: Навальныйн үхлийг Путин захиалаагүй гэв

АНУ: Навальныйн үхлийг Путин захиалаагүй гэв
Workers carry the coffin and a portrait of Russian opposition leader Alexei Navalny out of the Church of the Icon of the Mother of God Soothe My Sorrows, in Moscow, Russia, Friday, March 1, 2024. Relatives and supporters of Alexei Navalny are bidding farewell to the opposition leader at a funeral in southeastern Moscow, following a battle with authorities over the release of his body after his still-unexplained death in an Arctic penal colony. (AP Photo)

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный энэ оны хоёрдугаар сард Хойд туйлын алслагдсан хорих лагерьт нас барсан. Түүний үхэлд олон нийт Кремлийг буруутгаж байсан ч АНУ-ын тагнуулын алба "Энэ бол Путины шууд захиалга биш байх магадлалтай" гэсэн мэдэгдлийг Баасан гаригт хийлээ.

"The Wall Street Journal"-д мэдээлснээр, АНУ-ын Тагнуулын төв газар, Үндэсний тагнуулын газрын даргын алба, Төрийн департаментын тагнуулын алба хэд хэдэн байгууллага үүнтэй санал нэгдэж байгаа гэв.

Путин уг хэрэгт оролцоогүй гэх магадлалд Польшийн шинжээчид болон Европын зарим тагнуулын агентлаг эргэлзсэн байр суурьтай байгаа. Харин Навальныйн холбоотнууд Кремль аллага зохион байгуулсан гэж эргэлзэлгүй үзэж байгаа аж. "Путин энэ талаар мэдээгүй, аллагыг зөвшөөрөөгүй гэдэг бол инээдтэй мэдэгдэл" гэж Навальныйн ойрын холбоотон Леонид Волков хэлжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж