Беларусийн анхааруулгын дагуу Киевийн 2 эмнэлгийг нүүлгэн шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.04.28-нд нийтлэгдсэн

Беларусийн анхааруулгын дагуу Киевийн 2 эмнэлгийг нүүлгэн шилжүүлэв

Беларусийн анхааруулгын дагуу Киевийн 2 эмнэлгийг нүүлгэн шилжүүлэв
A woman with a baby leaves a hospital after local authorities declared that there was possible danger of a Russian military strike, amid Russia's attack on Ukraine, in Kyiv, Ukraine, April 26, 2024. REUTERS/Alina Smutko

Украины нийслэл Киев дэх хоёр эмнэлэгт цэргүүд нуугдсан байна гэсэн анхааруулгыг Беларусийн КГБ-ийн тэргүүн Иван Тертел Баасан гаригт өгчээ. Энэ нь болзошгүй агаарын цохилтоос сэрэмжлэхэд хүргэсэн тул эмнэлэгт байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэв. Хоёр эмнэлгийн нэг нь хүүхдийн эмнэлэг байжээ.

Беларусийн "Белта" агентлагт тэр ярилцлага өгөхдөө "Тэд Киевийн эмнэлгүүдийг үүрээ болгож сонгосон байна. Тэд ямар ч эргэлзээгүйгээр шийтгэлээ хүртэх болно" гэсэн аж.

Беларусийн цэргүүд Украин дахь дайнд оролцоогүй. Гэсэн хэдий ч тус улс нь Оросын ойрын холбоотон. ОХУ анх түрэмгийллээ эхлүүлэхдээ Беларусийн нутаг дэвсгэрийг ашиглаж байв.

Киев хотын захиргааны албан тушаалтнууд энэ талаар мэдэгдэхдээ "Энэ бол үндэслэлгүй худал зүйл, дайсны өдөөн хатгалга. Тэд нийслэл дэх иргэний дэд бүтцэд халдах гэж оролдож байна" гэжээ.

Эмнэлгийн өвчтөн болон ажилтнуудыг өөр эмнэлгүүд рүү шилжүүлсэн байна. Мөн хотын дарга Виталий Кличко Баасан гаригт хоёр эмнэлгээр очиж, нөхцөл байдалтай танилцжээ. "Бид өвчтөнүүд, хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд, ажилтнуудаа түрэмгийлэгчийн зарласан болзошгүй халдлагаас сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийж байна" гэж тэр хэлэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж