3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын шинэ улирлын эхний тэмцээн Япон улсад эхэллээ. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг багууд болон зохион байгуулагч орны багууд өрсөлдөж байгаа бөгөөд Монголын Улаанбаатар ММС Энержи оролцож буй. Тэд хэсгийн эхний тоглолтдоо дэлхийн тэргүүн баг Сербийн УБ Хуишаин НИ-д 10-21 гэсэн харьцаатай хожигдсон. Харин хоёр дахь тоглолтдоо Швейцарийн Лозанн багийн эсрэг хийв. Хожсон баг нь хасагдах шатанд шалгарах байсан учир эхнээсээ өрсөлдөөнтэй, онооны зөрүү ойрхон өрнөсөн. Хүнд тоглолтын эцэст 21-18 гэсэн харьцаатай Улаанбаатар ММС Энержи баг хожиж, хасагдах шатанд шалгарлаа.
Улаанбаатар ММС Энержи баг маргааш/2024.04.28/ Амстердам багтай тоглохоор боллоо.
Улаанбаатар ММС Энержи багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Ц.Отгонжаргал, Э.Дөлгөөн, Стив Сир нар багтаж байна.
Холбоотой мэдээ