Энэ онд нийслэлийн 17 байршилд гудамж, замуудын шинэчлэлтийн ажил хийнэ

Хуучирсан мэдээ: 2024.04.27-нд нийтлэгдсэн

Энэ онд нийслэлийн 17 байршилд гудамж, замуудын шинэчлэлтийн ажил хийнэ

Энэ онд нийслэлийн 17 байршилд гудамж, замуудын шинэчлэлтийн ажил хийнэ

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2024 онд нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн /2024.04.27/ байдлаар зургаан байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа юм байна. Тодруулбал,

  • Намьяанжүгийн гудамж буюу Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэл
  • Амгалангийн зам буюу Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх
  • ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун чиглэл
  • Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх
  • Хилчин гудамжны засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Мөн хотын гол болон туслах гудамж, замын урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн зургаан дүүрэгт 201 байршилд хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар замын нүхэн эвдрэлийг засварлах ажил 35 хувьтай үргэлжилж байна.

Тодруулбал,

  • Чингэлтэйн өргөн чөлөө
  • Галданбошогтын гудамжны авто зам
  • Хайлаастын зам
  • Ажилчны гудамжны авто зам
  • Хараагүйчүүдийн төвийн зам
  • Хасбаатарын гудамж
  • Ард Аюушийн гудамжны авто зам
  • Хүннүгийн гудамжны авто зам
  • Шархадны гудамжны авто зам
  • Натурын туслах авто зам
  • Олимпийн гудамжны авто зам
  • Парисын гудамжны авто замын нүхэн эвдрэлийг засварлаж дуусчээ.

Харин Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, 22-ын товчооны авто зам, Өнөр хорооллын авто зам, Үйлдвэрчний гудамж, Хүнсчдийн гудамжны авто зам зэрэг 30 орчим байршилд авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байгаа аж.

Б.Нарантуяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж