"Пэппа тоорой" сэдэвт хамгийн том парк Шанхайд нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2024.04.27-нд нийтлэгдсэн

"Пэппа тоорой" сэдэвт хамгийн том парк Шанхайд нээгдэнэ

"Пэппа тоорой" сэдэвт хамгийн том парк Шанхайд нээгдэнэ

Азийн анхны бөгөөд хамгийн том "Пэппа тоорой" сэдэвт соёл амралтын хүрээлэн 2027 онд Шанхайд нээгдэнэ. Энэ талаар тоглоом үйлдвэрлэгч "Hasbro" болон хөрөнгө оруулалт, менежментийн "Max-Matching Entertainments" компаниуд Лхагва гаригт мэдэгдлээ.

Парк Шанхайн Чонмин дүүрэг дэх Чаншин арал дээр 20 га талбайг хамарч байрлах юм. Шанхайн төвөөс 90 км зайд буюу машинаар цаг хагас яваад тус парк хүрнэ. Бүтээн байгуулалтад 2.4 тэрбум юань буюу 338 сая ам.доллар төсөвлөжээ.

Чаншин арлын захиргааны хорооны дэд захирал Цай Шиаофейн хэлснээр тус паркийн тусламжтайгаар Шанхай хот дэлхийн аялагч жуулчдын анхаарлыг цоо шинээр татаж, эдийн засгаа өсгөх аж. Хүний хөл хөдөлгөөн нэмэгдсэнээр дэд бүтэц, холбоо харилцаанд эерэгээр нөлөөлнө.

Харин "Hasbro"-ын ахлах албан тушаалтан Мэтт Прулкс хэлэхдээ "Пэппа тооройн сэдэвт паркаар дамжуулан олон гэр бүл, хүүхдүүдэд мартагдашгүй дурсамж үлдээх болно. Энэ үйлсээ бусад хотод ч тэлэх болно" гэжээ.

Эх сурвалж: CHINA DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж