Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Пүрэв гаригт Парисын Сорбонны их сургуульд илтгэл тавьжээ. Тэрбээр "Европ тив аюулгүй байдал, эдийн засаг, соёл гэсэн гурван сорилтод бүдэрч болзошгүй" гэдгийг онцолсон байна.
"Европын орнууд гадны шахалт, бүслэлт дор байна. Энэ нь заримдаа хил орчимд, заримдаа улс дотор ч байна. Европын эдийн засгийн өнөөгийн загварыг АНУ, Хятадтай өрсөлдөхөд тогтвортой гэж хэлэхгүй. Европт бидний үнэт зүйлс, бидний соёл аюул заналхийлэл дор байна. Учир нь энд соёл, үнэт зүйлсийн тулаан улам бүр эмзэг болж байна" гэж тэр хэллээ.
Тиймээс Европт найдвартай хамгаалалтын стратегийн үзэл баримтлалыг бий болгох шаардлага тулгараад буйг тэр онцолжээ. Энэхүү найдвартай хамгаалалтын чухал бүрэлдэхүүн хэсэг нь цөмийн зэвсгээс сэргийлэх стратеги аж. Иймд ойрын хугацаанд тодорхой санаачлага бий болгохыг тэр Европын түншүүдээ уриална гэжээ.
Европын аюулгүй байдлыг сахих хүрээнд Европын цэргийн академийг байгуулах, 2025 он гэхэд 5000 цэргийн алба хаагчийг дайсагнасан бүс нутгуудад байрлуулах зэрэг санаачлагыг тэр төлөвлөж байна.
Эх сурвалж: CHINA DAILY
Холбоотой мэдээ