Чернобылийн сүйрэл давтагдах вий гэж Зеленский анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2024.04.27-нд нийтлэгдсэн

Чернобылийн сүйрэл давтагдах вий гэж Зеленский анхаарууллаа

Чернобылийн сүйрэл давтагдах вий гэж Зеленский анхаарууллаа

Чернобылийн атомын цахилгаан станцын аймшигт осол болоод 38 жил өнгөрчээ. 1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Украины хойд хэсэгт орших тухайн үеийн Зөвлөлтийн Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр реактор дэлбэрсэн. Гамшигт ослын 38 жилийн ойн өдөр Украины ерөнхийлөгч Зеленский ослыг дахин давтахгүй байхыг анхаарууллаа.

Чернобылийн дэлбэрэлтийн дараа Украин болон хөрш зэргэлдээ Беларусь улсын нутаг дэвсгэрийн томоохон газар нутагт хөл хориж, олон арван мянган хүнийг албадан нүүлгэн шилжүүлж байв.

Тэрбээр Баасан гаригт телеграм хуудсандаа "Запорожье дахь Европын хамгийн том атомын цахилгаан станц Оросын гарт ороод аль хэдийнэ 785 хоносон байна. Тиймээс ОХУ-д шахалт үзүүлж, цахилгаан станцыг Украины мэдэлд буцааж оруулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна" гэжээ.

6000 мегаваттын нэрлэсэн хүчин чадалтай тус цахилгаан станц Орос, Украины дайн эхлээд хэдхэн хоногийн дараа Оросын хяналтад орсон. Удаа дараалсан агаарын довтолгооны дараа станцын зургаан реакторыг бүгдийг нь хаажээ.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж