Газын өмнөд хэсгийн Рафах хотод Израилийн агаарын цохилтод өртөж амиа алдсан жирэмсэн эмэгтэйн хүүхдийг эмч нар аварч чадсан тухай бид Даваа гаригт мэдээлсэн билээ. Палестин эмэгтэй нас барсан ч яаралтай ксерво хагалгаагаар 30 долоо хоногтой ургийг эсэн мэнд төрүүлж чадсан.
Гэвч дутуу төрсөн нярай Пүрэв гаригт нас барсныг "BBC" агентлаг мэдээлэв. Охиныг ээжийнх нь дэргэд оршуулжээ.
Охин 1.4 кг жинтэй төрсөн бөгөөд амьсгалын замын хүнд өвчтэй байжээ. Агаарын цохилтын дараа тусламжийн багийнхан очих үед охины аав, эгч хоёр хэдийнэ нас барсан байсан бол ээж нь хүнд шархадсан байсан. Жирэмсэн эмэгтэйг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч аварч чадаагүй ажээ.
Тухайн өдөр болсон халдлагаар 22 хүн нас барсны 18 нь хүүхэд байсан. Агаарын цохилт тэдгээр иргэний амьдарч байсан орон сууцыг онилсон байжээ. Харин Израилийн Батлан хамгаалах хүчин Хамасын дэд бүтэц болон дайчдыг онилсон гэсэн тайлбар өгсөн аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ